x

Ш.Ариунжаргал: Олон сар хөл хорионд байсан хүмүүст байгалийн эмчилгээ хамгийн тохиромжтой

Уламжлалт анагаах ухааны их эмч Ш.Ариунжаргалтай ярилцлаа.


-Монголчууд хөл хорионы улмаас хоёрдугаар сараас зургадугаар сар хүртэл гэртээ байлаа. ингэж хөл хорионд удаан байснаар хүний эрүүл мэндэд ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-Нэгдүгээрт, хаврын улирал таарсан. Хүмүүсийн дархлаа суларсан үе ч байлаа. Хоёрдугаарт, нийгмийн сэтгэл зүй, дэлхий нийтийн чиг хандлага коронавируст сэтгэл түгшсэн, стресстэй холбоотой өөрчлөлтүүд нэлээд ихэссэн. Стресстэй холбоотой даралт ихсэх, нойргүйдэх, жин нэмэх, архаг үе мөчний өвчтэй хүмүүсийн өвчин нэлээд сэдрэх гэх мэт өөрчлөлтүүд гарч байна. Том хүн гэлтгүй хүүхдүүд ч гэсэн нэлээд жин нэмэх хандлагатай байна. голлож байгаа өөрчлөлт нь жингийн илүүдэл. Жингийн илүүдлийг дагаад ямар өөрчлөлтүүд гарч байна вэ гэхээр зүрх судасны өвчлөл, даралт ихсэх, бодисын солилцооны шалтгаантай сахар, тулай гэх мэт өвчлөлүүдийн идэвх их байна. Өвчлөлийн байдал нэмэгдсэн. гэвч нөгөө талдаа хөл хорионд байснаар эерэг үр дагаврууд ч гарсан. Энэ нь юу вэ гэхээр амьсгалын замын халдварт өвчнүүд эрс багассан. Карентин тогтоонгуут амьсгалын замын өвчлөлүүд эрс буурсан. Нэг ангийн 40 гаран хүүхдийн 20 гаруй нь ханиад хүрч эхэлж байхад л хорио цээр тогтоосон нь маш зөв алхам, арга хэмжээ болсон. H3N2 вирусийн халдвар оны өмнө маш өндөр хэмжээнд байсан. Тэр нь энэ коронавирустай ижилхэн нэг бүлгийн вирус. Бас хоруу чанартай. Уушгины хатгаа маягаар их хүндэрдэг. Том хүн, эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу ялгахгүй хүндрэл өгч байсан ханиадны тархалт карентин тогтоосноос хойш буурсан.

-Хөл хорионд байхад гэрээсээ гарахгүй, цонхоор ширтэх, зурагт үзэх зэргээр л цагийг нөхцөөж байсан нь хөдөлгөөний дутагдалд оруулсан байх?

-Нэгдүгээрт, хөдөлгөөний дутагдалд оруулсан. Хоёрдугаарт, мэдээж стресс, айдастай холбоотой сэтгэлзүйн өөрчлөлтүүд илэрсэн. гуравдугаарт, эдийн засагтай холбоотой стресс, ялангуяа бизнес хийдэг хүмүүст сэтгэлзүйн хүчтэй цохилт болсон.

-Танай эмнэлэгт хандаж буй хүмүүст хөл хорионд удсанаас үүдсэн дээрх шинж тэмдгүүд илэрч байна уу?

-Илэрч байна. Манайд хандаж ирж буй хүмүүсийн холестрины хэмжээг шалгадаг юм. Холестрин, зүрх судасны өвчлөлтэй холбоотой шинжилгээнүүдийг хийхэд ихэнх хүнийх өндөрссөн байна.

-Хөл хорионы үеэр дархлаагаа дэмж, витамин уу, өөх тостой, илчлэгтэй хоол ид гээд зөвлөөд байсан шүү дээ. үүнтэй холбоотой байсан байх нь?

-Холбоотой байлгүй яахав. Хүн чинь хөдөлж байж хөлсөөрөө муу юмаа гаргах ёстой. Калорио шатаах ёстой байдаг.

-Одоо амралт зугаалгын цаг эхэлж байна. олон сар гэртээ байсан хүмүүс зуны улиралд эрүүл мэндээ хэрхэн дэмжвэл зохих вэ. Ямар эмчилгээ зонхилох вэ?

-Хүмүүсийн цаашдын амьдралд үр өгөөжтэй, хамгийн дээд зэргийн эрүүл эмчилгээ бол байгаль. Байгалийн эмчилгээ байдаг. Нар, ус, агаар. Байгалийн сайхныг харж, биширч, баясаж тэндээс таашаал авах. Манайхны ярьдгаар уул ус, нутаг уснаасаа энерги авах. Энэ чинь ганцхан дорно дахины ойлголт биш өрнө дахинд ч гэсэн ийм ойлголт бий болоод эхэлчихсэн. Тийм учраас байгальтайгаа, амьтантайгаа ойр байж, стресс ядаргаагаа тайлж, монгол ахуйдаа таарсан хоол ундаа идэж, түүгээрээ дамжуулж бодисын солилцоонд гарсан өөрчлөлтүүдээ цэвэрлэх ёстой. Хөдөө явах хамгийн зөв арга. Хөдөө очоод цэвэр цагаан идээгээ идээд, махаа бага идэх хэрэгтэй. Ер нь монголчуудын махны хэрэглээ сүүлийн 20 жилд эрс нэмэгдсэн. Өдөрт 3-4 махан хоол иддэг хүмүүс. Дээхнэ үед өдөрт нэг удаа махан хоол иддэг байсан бол одоо ихэнх айл дунджаар гурван удаа махан хоолтой болчихсон. Энэ нь маш буруу. Үүнийг дагаад ямар өөрчлөлтүүд гараад байна гэхээр элэг, бөөрний өөрчлөлт, зүрх судасны өөрчлөлтүүд ихэсч байгаа. Элэг, бөөрний үйл ажиллагаа алдагдаад ирэхээр хүний цэвэрлэдэг хоёр гол механизмын үйл ажиллагаа доголдоод түүнийгээ дагаад системийн өвчин, хавдар, эмчилгээгүй өвчнүүд ихсээд байгаа. Даралт ихсэх өвчин, сахарын өвчин залуужиж байна. Хамгийн эмзэг асуудал бол өвчний нас залуужиж байгаа явдал юм. Ясны сийрэгжилт, яс ургалтууд буюу ерөнхийдөө ясны өөрчлөлтүүд ихсэж байгаа нь хоол унд, хөдөлгөөний дутагдлаас гадна хоол ундны замбараагүй хэрэглээтэй холбоотой. Тийм учраас энэ сайхан дэлгэр цагийг ашиглаад хүмүүс аль болох байгальдаа, уул усандаа алхаж энерги, эрч хүчээ авах, нарнаас витамин Д авах, булаг шандны уснаас ууж ходоод, гэдсээ цэвэрлэх хэрэгтэй.

-Хүмүүс зуны улиралд рашаан, шавар эмчилгээнд явдаг?

-Үе мөч, бөөрний өвчтэй хүмүүст элсэн банн их чухал үр дүнтэй. Хүүхдийн рахит, үе мөчний өвчлөлийг элс, нараар эмчилж болно. Хүмүүс рашаанд орохын өмнө эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Ямар нэг хавдрын шинж тэмдэгтэй хүн халуун эмчилгээ, шавар рашаанд орж болохгүй. Харьцангуй эрүүл хүмүүс дархлаагаа сайжруулж, архаг өвчнөө эмчлэхэд рашаан, шавар ус, элсээр уламжлалт эмчилгээ хийлгэж болно.

-Коронавирустай холбоотой хүн төрөлхтний хувьд маш олон эерэг өөрчлөлтүүд гарсан. Харин монголчуудын хувьд гараа тогтмол угааж, ариутгадаг болж байна?

-Гараа тогтмол угааснаар хамгийн эхний ээлжинд гэдэсний замын халдварт өвчнүүдээс сэргийлж чадна. Манайхны ярьж заншсан суулга, гэдэсний савханцрууд, бохир гараар дамждаг элэгний А вирус байна. Мөн гэдэс, арьсны халдварууд, шимэгч хорхой буюу цагаан хорхой гээд бүгд л гараар дамждаг. Ямар ч тохиолдолд хоолоо идэхийн өмнө, ам гар харьцах болгонд гараа угаах ёстой л доо. гараа угаагаад таван минут болоход л гаранд нянгууд үржээд эхэлдэг. Тиймээс гараа тогтмол угааж хэвшиж буй энэ байдлаа хойшид ч хадгалах хэрэгтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин Б.МЯГМАРБОЛОР

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 3 цаг 1 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 3 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 3 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Өчигдөр 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Өчигдөр 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Өчигдөр 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Өчигдөр 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Өчигдөр 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Өчигдөр 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Өчигдөр 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ Уржигдар 19 цаг 37 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна Уржигдар 19 цаг 37 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Уржигдар 19 цаг 26 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Уржигдар 18 цаг 57 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Уржигдар 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Уржигдар 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 15 цаг 26 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top