x

Хүрээлэн буй орчныг хамгаалах өдөр

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд зургадугаар сарын 05-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Анх 1973 оноос эхлэн хүрээлэн буй орчныг хамгаалах дэлхийн өдөр буюу Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэж иржээ. Улс орнууд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, агаар орчны бохирдлыг бууруулах, газрын бүрхүүл, зэрлэг амьтдыг хамгаалах, хог хаягдлын менежмент, тогтвортой хэрэглээ зэрэг байгаль орчны тулгамдсан асуудалд улс орон бүрийн анхаарлыг төвлөрүүлж тэмдэглэдэг байна. Энэ өдөр төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг аж. Жил бүрийн Дэлхийн байгаль орчны өдрийг аль нэг улсын Засгийн газар манлайлж бусад орноо уриалдаг байна. Энэ уриалга нь дэлхийн долоон тэрбум хүний нэг хэсэг болсон гурван сая Монголчууд бидэнд ч нэгддэг. Монгол орны үзэсгэлэнт байгаль харьцангуй  онгон дагшин хэвээр байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөллөөс  тулгамдсан асуудлууд хуримтлагдаж  байгаа нь байгаль эх дэлхийдээ ээлтэй хөгжлийн алхаанд хөл нийлүүлэх зайлшгүй шаардлага бий болж байгаа юм. Манай улс өнгөрсөн жилийн энэ өдрийг агаарын бохирдлын эсрэг тэмдэглэж байжээ.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1783.06.05. Өнөөгөөс 227 жилийн өмнө Францын зохион бүтээгчид ах дүү Монгольфе өөрсдийн бүтээсэн агаарын бөмбөлгийг нисгэж үзүүллээ. Тэд маалинган дотортой цаасаар бөмбөрцгөө бүтээж, доод талд нь сүлжмэл сагс бэхэлсэн байлаа. Бөмбөрцгийн өндөр нь 15 метр, эзэлхүүн нь 2200 шоо метр байлаа. Сагсны дунд зуух тавин тэндээс халуун агаараар бөмбөрцгийг хөөргөжээ. Анхны нислэгээр хүн нисээгүй. Дараа жилийнхээ арваннэгдүгээр сард Пилатр де Розье ба Франсуад"Арланд гэсэн хоёр зоригтон тэдний бөмбөлгөөр бараг хагас цаг агаарт нисчээ.

1851.06.05. Вашингтон хотын “National Era” гэх долоо хоногийн сонин  Гарриет Бичер-Стоугийн  “Том авгын овоохой” романыг хэвлэж эхэлжээ. “Энэ бяцхан авгайн номноос болоод иргэний дайн үүссэн юм” гэж нэгэн удаа АНУ-ын ерөнхийлөгч Авраам Линкольн хэлж байлаа. Америкийн зохиолч эмэгтэй Гарриет Бичер-Стоугийн роман Америкийн боолын нийгмийн эсрэг зохиол байсан юм. Арван сарын  дотор хэвлэгдсэн роман 1853 онд ном 300 мянган хувиар гарсан нь  тухайн үедээ хамгийн өндөр үзүүлэлт байжээ. Түүнд олон эсэргүүцэгсэд гарч ирсэн учир 1953 онд Гарриет “Том авгын овоохойн түлхүүр” гэсэн номыг гаргаж романаа үнэн явдлаас үндслэн бичсэн гэдгээ гэрчүүдийн яриагаар өгүүлжээ.

1967.06.05. Өглөөний есөн цагийн үед Израилийн нисэх хүчин гэнэтийн цохилтоор Египетийн нисэх хүчнийг устган агаарт бүрэн ноёрхолоо тогтоосноор Израилийн Египет, Сири, Иорданд довтолсон зургаа хоногийн гэж нэрлэгдсэн дайн болжээ.

Эх сурвалж www.zms.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 15 цаг 41 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 50 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 15 цаг 55 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 18 цаг 25 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 18 цаг 34 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 18 цаг 37 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 19 цаг 19 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top