x

УИХ нарлагч хөгшдөөс 10-20 жил хоцорч явдаг

Төрийн ордны чуулганы танхимд УИХ-ын эрхэм гишүүд онолдож байхад хашаа байшингийн үүдний сандалд нарласан хөгшид монгол хар ухаан гүйлгэж суудаг. Нарлагч хөгшдийн хар ухаанаас УИХ-ын бодлого 10-20 жилээр хоцордог гэвэл эрүү үүсгэх үү? Утаагүй зуух гэгч Төрийн бодлого халтуурч бүлэглэлийг цатгаж, хотод нүүж ирэгч айлын яндангийн тоогоор утаа ихэссэн. Утаагүй түлш үйлдвэрлэнэ гэж увсынхны Аморе компани 20 тэрбумыг тендерээр авч хулхидаад хормой ч түлш өгөөгүй. 2-3 тэрбумын хулгайд цочирддог хэнхэг хөгшид 20 тэрбумаа хэн ч нэхээгүйд туйлж байсан санагдана. Төр Засгаа атгасан хүчирхэг хуйвалдааны далд хүч гэж нарлагчид үүдэндээ дүвчигнэж байв. Нарны илч бараадсан бөгцийж эвхийсэн хөгшдөд ойртож очвол тэнд өөр ертөнц мэдрэгдэнэ.

“Утаанаас хэдэн жилдээ гарах бинчингүйгээс хойш утаагүй зуух, утаагүй түлш гэгчид үрдэг олон тэрбумаа нөөцлөөд сантехникийн шугам гэр хороолол руу тавь. Ойртсон шугамнаас айлууд өөрсдөө салаалаад хашаа байшиндаа оруулчихна. Халуун хүйтэн ус, халаалт бохирын үйлчилгээндээ төлбөрөө авчих тул Засаг зарсан хөрөнгөө яваандаа олж, утаанаас сална” гэж 2000-гаад оноос нарлагч хөгшид үглэсэн бол УИХ өдгөө 20 жилийн дараа энэ тухай ярьж эхэлсэн нь хоцрогдол мөн биз? 

“Бондын зээлийг эхний дугаарт зардлаа даруй нөхөх төсөлд зарахгүй бол өнөө тавиад маргааш эвдэрдэг хар замд зарвал өрөнд унана” гэж нарлагч буурай нар бувтнаад л суув. Хэний нь зөв байж вэ? Өр хэд болов? Төлөх эх үүсвэр ундруулсан баялаг бүтээгч үйлдвэр бондоор хаана хаана хэдийг сүндэрлүүлэв? “Уурхайн төмөр замаа түргэн тавьж нүүрс зөөдөг тээврийн зардлаа хэд дахин хямдруулж, нүүрсээ угааж хөнгөрүүлбэл ашиг суга өснө. Хулгайчдыг шоронд цоожлохын оронд хохирлоо юуны өмнө тоо ёсоор төлүүлж ав. Иргэдийг ажилтай болго. Хавтгайрсан халамжаа хямгадаад хуримтлал үүсэг” гэж нарлах зуураа өвгөд эмгэд 20 гаруй жил шаагилдсаныг худал гэх үү. 

“Эх оронч онгироо “гар”-ууд Оюу толгойгоо зуун хувь колончлогчдод эзэмшүүлэхгүй, Чингисийн Монгол дор хаяж 34 хувийг мэдэлдээ авна гэж мангарлаад түүндээ гаргах зоосгүйдээ хамтрагчаасаа ичихгүй зээл авч өрөнд унасан. Огт юу ч эзэмшилгүй нөөцийн төлбөрөө хангалттай аваад явахад л 34-ийг эзэмшсэнээс илүү ашиг хүртэнэ” гэж нарлагч хөгшид дүйцэлдээд л суулаа. “Тэгсэн бол 34-ийн өр зээл, зардал нэмэгдлээ гэх хардлагагүй мулгуу бэлгүй улсад таарсан гэрээ болох байсан” гэж сэнхрүүлэх элит хөгшид тэдний дунд цөөнгүй. Эдүгээ 34 хувь эзэмшсэн нь буруу байж гэх Төр Засгийн том амьтад гараад ирж. Тэгэхээр хэн нь түрүүлж, хэн нь хоцорч явна аа. 

Үүднийхээ сандалд бөөгнөрөөд монгол хар ухаан гүйлгэж суугаа буурай нарыг УИХ-ын баруун зүүний онолоор зэвсэглэсэн гишүүд долоон буудлын Должин эмгэн, дугаар хорооны Дооёо өвгөн гэж басамжлан дооглодог ч Должин Дооёо нар эрх баригчдыг Оюу толгойн 34 хувьд яагаад шүлэнгэтсэнийг монгол хар ухаанаар тайлдаг. Оюу толгойгоо 100 хувь гадагш алдалгүй 34 хувийг авч үлдэж чадлаа гэж эрх баригчид харанхуй массдаа биеэ магтаж цээжээ дэлдээд далдуур өөрсдөө 34 хувьд шахаа хийдэг. Эрдэнэтийн дараа Оюу толгой шахаачдын шуналыг бадраав гэж нарлагчид бухимддаг. Өвөө эмээгийн үглэснийг УИХ олон жилийн хойно ярьдаг. Сайндаа бус булхай нь үнэнд гүйцэгдэж мухардсандаа ярьдаг юм. Хөгшдөд олон жилийн нэг мөрөөдөл бий. Тэр нь хулгайч гишүүдийг эргүүлэн татах. Үүнд УИХ хөдөлдөггүйд нарлагчид гишүүдийг хулгайгаа дархаллаа гэж зэвүүцдэг.

Итгэл алдахгүй түншилбээс олз хэн хэндээ нэмэгдэнэ гэх монгол жинчдийн улстөргүй хар ухааныг нулималгүй анхаарлаа хандуулаач, бодлого боловсруулагч мэргэд ээ. Эртний монгол жинчдийн итгэл алдахгүй түншлэх ухааныг эргэцүүлээд үз. Энэ хар ухаан эртний монголчуудаар түүхэнд туршигдан батлагдаад шалгарч үлдсэн ухаан учраас практикт хэрэглэхэд хөрөнгө оруулагчдыг татах юм биш үү. Монгол хар ухаан “оюуны баялаг” гэвэл элэг нь хөшиж үхэх коммунист онолчдоор Монгол нэг үе бялхсан. Тэдний угшил Төр Засгийн эрх дахин дахин барих гэж намаараа үхэн хатан тэмцэхдээ эх орныхоо баялгийг өчүүхэн ч гамнасангүй. Өр тавихаас огтхон ч гудийсангүй. Ийм зан чанар монгол хар ухаанд харш. Ядуурсан шалтгаанаа монгол ухаанаар оношлоё гэвэл ердөө гишүүдийн дахин сонгогдох өвчин гэсэн хариу гарна. 4 жил хулгуулж амжаагүйгээ 8 жилд гүйцээх гэсэн шунал Монголыг хоосолжээ гэж нарлагч хөгшид оношлов. 

Манай эдийн засаг 17 хувиар өссөнд барууныхан коммунист дарангуйллаас ардчилал чөлөөт зах зээл сонгосон ядуу Монгол азийн бас нэг бар болох нь гэж алга ташсан. Энэ өсөлт бидний сайных гэж манай онгироо эрх баригчид одоо ч дэлдэг. Хэрэг дээрээ Австралийн нүүрсний уурхай үерт автаж, Хятадын хэрэглээ суга өссөнөөр ашигт малтмалын үнэ цойлсон мөчлөг азаар бидэнд таарсан юм. Бид гавлаараа гараараа эдийн засгаа 17 хувь өсгөсөн гэж бүү доог бол. Мөнгөний боломж нүүрлэсэн зурвас хоромд төмөр замаа оросуудад маллуулаад тавиагүй. Тээврийн зардлын зөрүүд жил бүр 350 сая орчим доллар алдсаар буйг төмөр замаас тэтгэвэрт гарсан нарлагч буурай манд сануулав. Үүнийг гурван жилээр тооцоход 1,050 тэрбум доллар бөгөөд үүгээр Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр замаа өлхөн тавих байлаа. Коксжих нүүрсээ баяжуулаад төмөр замаар тээвэрлэсэн бол цэвэр ашиг бялхуулах төслийг Төр Засаг балласан даа гэж үхэх дөхсөн нарлагч хөгшид үр удмаа өрөвдсөндөө халаглаж сууна. 

Чалькогоос 350 сая доллар зээлж, дахин сонгогдох хахууль болгон аманд ч үгүй хамарт ч үгүй цацаад, олон жил өрөнд унагаж ядууруулав. Юун азийн бар. Агуу өгөгдлийг тэнэглээд алдчихсан. Халдашгүй дархан эрхтэй бурхдад хувилсан гишүүд ард олноо ингэж цусгүй алчихаад ирэх сонгуулиар бас хулхидах нь. Яаж чадаж байна аа? Нарлагч хөгшдийн монгол хар ухаан тийм нүгэл хийхгүй шүү эрхэм гишүүд минь. “Завилах нь жанжин шиг, залгих нь мангас шиг”, “нохой амаа долоогоод цадахгүй, ноён хээл аваад ханахгүй” гэж буурай нар коронавирусээс аварч чадах эсэх нь бүрхэг амныхаа хаалтыг пөмбөлзүүлж харагдана. 

Тариан талбайгаа технологийн дагуу нарийн чанд боловсруулсан ч гэлээ оготоргүй дусал бороо хайрлахгүй бол яалт ч үгүй. Зэс нүүрсний үнэ өсөх мөчлөг сохор азаар таарч, хаяа хатгасан аварга захын хэрэглээ огцом дэвэрдэг завшаан бол Монголын хувьд тариан талбайд хур буухтай ижил. Энэ хоёр завшаан тохиовол ядуу Монгол сэргэдэг. Тиймээс хасах хүртлээ унасан эдийн засгаа 6 хувь өсгөсөн гэж эх орноо хар жагсаалтад унагасан МАН биеэ магтах ичиж үхмээр. (Парламентад 65 суудалтай, нүүрс зэс алтны үнэ дажгүй байхад шүү).

“Бодлого боловсруулагч” гээд л гэдийх юм. Үхсэнээ бодоо вэ? Зүгээр л нарлагч хөгшдийн үглээд буйг хэрэгжүүлчих. Тэгвэл баяжуулсан коксоо галт тэргээр 10-аад жил зөөж доллар багсайтал олоод баялгийн сандаа хадгалчихсан ханхалзаж байгаа. Хулгайч гишүүдээ эргүүлэн татсанаар парламент цэвэршээ. Гэр хороолол руу сантехник салбарлаж утаа угаар түүх болоо. Бондоор баялгаа үржүүлээд зээлээ хүүтэй нь “баярлалаа” гээд төлөх байв. Донор орнууд итгээд дахин хөрөнгө оруулж юу магад. Хужаа, гуравдахь хөрш гээд өөрсдийн чадаагүйг өрөөлд чихэх монгол хар ухаанаар бол шившиг. Нарлагч хөгшдийн үг хэрэгжсэн бол ингэх байв. Харин УИХ-ын боловсруулсан бодлого хар жагаалт авчрав.

Эцэст нь хэлэхэд хөгшдийн сэтгэц гишүүдийнхээс түрүүлээгүй гэдгээ бид муухан мэдэхтэйгээ. Та нар хөгшдөөс хоцроогүй ч нохой зан чинь хөгжилд гай тарьсаар. Нохойтож буйг чинь хөгшид мэддэггүй бол амар байх сан. Мэдэрдэг учраас бид шаналаад байна. Хэний ч мэдээжийн шууд бүтчих төслүүдэд УИХ, ЗГ (мэдэхгүй чадахгүй дээ бус хувийн ашиг сонирхлоор) 30 жил сохор тэнэг мэт зориуд мунгиналаа. Энэ бааш чинь та нарыг нарлагч хөгшдөөс хоцроогоод байна. Эрх баригчдын тархинд эдийн засгаа өсгөх мэргэн бодлого бус сонгуульт дөрвөн жилдээ хэрхэн амжиж баяжих вэ гэх хорхой язганадаг. Нохой зан чинь үүнээс эхтэй. Сонгуулиар хөгшдөд мэдээжийн тэнэг юмаа нуршиж бүү ядраагаарай. Биеэ дэндүү магтвал хулгай луйврыг чинь сайн мэддэг хөгшид цус харвана шүү. Нарлагчид цөөрсөөр авай.

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэдийн аудит (103.229.122.72)
    Айлын шоовдор АН аль мууг түүж цэвэрлэсэн ч адлагадан ялагдаж, яллагдав. Алдаа оноог нь алдалгүй хэлэлцэж шүүх МАНгарууд, их адаггүй ар өврөөс нь зулгааж барьж идэх гэж ноцно. Ажлын хүндийг АН-ынхан л амлаж авч гүйцэлдүүлнэ. Адаг сүүлд нь аль муугаар нь дуудна. Ашгийг нь харин ардууд бус АХ намаас эхлээд МАНгарууд МАНГАС болтлоо хүртэцгээв. Ард нь харин МАНГАСЫГ эрхлүүлж, АН-ынхныг яллаж баясна. Яг л Үсгэлжин шиг АН-ыхныг өшиглөхгүй хүн, ноцохгүй нохой ч алга. Харин МАНГАС-д бариулах болохоор бүгд ядарсан АН-аас тусламж ирдэг. Ямар ч мэдэлгүй ямагт барлаг хийж явсан шүү дээ тэд, ял хүртэл сонсож, ямагт цовдлуулж, доромжлуулж ирсийм. Ялимгүй үүлэн чөлөөний нар шиг эрх мэдэл олдох үед яасан ихийг амжуулж хийсэн юм бэ дээ тэд!!! Тэдний хийсний үр шимээр өнөөдөр Монголчууд тахалтай дэлхийд ажрахгүй амьдарцгааж, ам уралдан улс төржиж, улсын их хулгайчид нь хувааж идэх хөрөнгөтэй, улсад алба хашдаг нь цалин тэтгэмжтэй, азай буурлууд нь авдаг тэтгэврээ чамлахтайгаа болжээ.
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 22 цаг 7 мин 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 22 цаг 12 мин Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 22 цаг 20 мин Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 22 цаг 24 мин Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 22 цаг 40 мин Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 22 цаг 47 мин Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 23 цаг 2 мин Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв Өчигдөр 11 цаг 58 мин iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ Өчигдөр 11 цаг 53 мин Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа Өчигдөр 11 цаг 48 мин Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш Өчигдөр 11 цаг 41 мин М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Өчигдөр 10 цаг 28 мин "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Өчигдөр 10 цаг 06 мин Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Өчигдөр 09 цаг 55 мин Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв Өчигдөр 09 цаг 51 мин МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал Өчигдөр 09 цаг 40 мин Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Өчигдөр 09 цаг 30 мин Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв Өчигдөр 08 цаг 55 мин Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно Өчигдөр 08 цаг 36 мин М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна Өчигдөр 08 цаг 28 мин
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Хэлгүй бол төргүй 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг... SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгө... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, О... Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ б... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл...
Top