x

Ялах нь намуудын зорилго мөн ч ялуулах нь сонгогчийн үүрэг биш

Ц.Доржготов ах Э.Бат-Үүлийн бие дааж нэр дэвшихээр болсныг “хувийн өшөө авалт” гэж нэрлэсэн байна лээ. Миний хувьд харин үүнийг хориглолт, хамгаалалт гэж хэлнэ. Ямар ч байсан түүнд хамгаалах зүйл байна гэсэн үг. Намаас нь З.Энхболд шиг хүмүүс нэр дэвшиж байгаа учраас...

УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлж, мөрийн хөтөлбөрөө өгсөн 208 нэр дэвшигч бий. Түүхэндээ хамгийн олон бие даагчтай сонгууль болох нь хэмээн уулга алдацгааж байна.

Мэдээж хүн бүрт ийм шийдвэр гаргахад хүрсэн шалтгаан байгаа. Э.Бат-Үүл З.Энхболдыг УИХ-д сонгуулахгүйн төлөө, С.Баярцогт, Н.Алтанхуяг намаасаа хөөгдсөн учраас бие дааж байгаа. АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа гэхэд цагаа тулахад бас л нэг шалтгаан хэлнэ. Адгийн тэнэг биеэ магтана гэдэг шиг “Өэлүн эх” Л.Өнөрчимөг, өөрийгөө “Чингис хаан”-аар өргөмжилсөн залууд ч гэсэн шалтаг, шалтгаан байгаа. Нэг нь үзэл бодол, үнэт зүйлээ хамгаалахын төлөө дэвшиж байхад нөгөө нь хэн нэгний зараалаар явж, бүр зарим нь "од болохын хүслэн"-д автаж, царцаа шиг азаа үзэхээр шийдсэн байхыг ч үгүйсгэхгүй. Тэгсэн ч хориглох аргагүй. 

Урьд урьдын сонгуулиудад “ямар ч сонголтгүй сонгууль байна” гэж гомдоллодог байсан бол энэ жилийн сонгууль хамгийн олон сонголттой сонгууль болно. Харин тэр сонголт нь хэр мэргэн байх вэ гэдэг сонгогчоос өөрөөс нь шалтгаалж таарна. Энэ чинь л ардчилсан ёс, олон урьгалч нийгэм шүү дээ.

Мэдээж үлдэж буй өдрүүдэд улс төрийн том намуудаас бие даагчид руу чиглэсэн хамгийн их дайралтууд явах байх. Гэхдээ энэ удаад нэг онцлог нь хэнийг нь ч мэдэхгүй, хэн ч мэдэхгүй хүмүүс бие даагаагүй байдаг юм.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хуланг гэхэд хүн бүр мэднэ. Уран бүтээлийг нь ч, улс төрийн замналыг нь ч монголчууд мэднэ. МАН-ын Бага хурлын гишүүн байхдаа намынхаа даргыг /М.Энхболд/ “газрын наймаачин” хэмээн буулгаж, С.Баярт залуурыг атгуулахад хүчин зүтгэсэн хүмүүсийн нэг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч бас намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажиллаж, сонгуулийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын соёлын бодлогын зөвлөхөөр очсон. Одоо ч гэсэн хэний, юуны төлөө дэвшиж байгаа гэдгийг таамаглахад хэцүү биш.

Г.Уянга ч мөн л улс төрийн ээдрээ, маргаантай түүх замналтай нэгэн. УИХ-ын гишүүн байхдаа “эмэгтэйчүүдийн бүлгийн” нэг гишүүнийхээ согтуу бичлэгийг хийж, тэр нь бусдад дамжсанаар Л.Эрдэнэчимэг гэдэг хүний улс төрийн карьерыг дуусгасан байдаг. Бичлэгийг тараасан хүн нь Л.Эрдэнэчимэгээс бусдын нүүр царайг далдалсныг бодоход анхнаасаа л зорилготой байсан болов уу. Цагтаа манай “попуудыг” магнайлж явсан Г.Уянга тэр бичлэгийн дараа “жаахан хүн муутай” харагдах болсон ч Х.Баттулга Ерөнхийлөгч түүнийг дэргэдээ авсан нь учиртай биз.

Гэхдээ яг одоогийн нөхцөлд бие даагчид хэн байх нь биш, байгаа нь чухал юм. Ялангуяа улс төрийн намуудын рейтинг уруудаж яваа энэ үед “Би хэн бэ?” гээд зогсч байгаа бие даагчдыг буруутгах аргагүй. Намуудын “сонголтгүй” болгосон сонгуулийг сонголттой болгож өгч байгаа нь л чухал. Яагаад заавал сонгогч аль нэг намыг ялуулахын төлөө санал өгөх ёстой гэж. Ялах нь намуудын зорилго болохоос биш, ялуулах нь сонгогчийн үүрэг биш.

Мэдээж хэрвээ, УИХ-д баахан бие даагчид ороод ирвэл парламентын олонхи, цөөнхий асуудал, Засгийн газрыг байгуулах гээд олон зүйл дээр бэрхшээл гарна. Гацаанд орж ч магадгүй. Гэхдээ бие даагчаас айдаг бүхэл бүтэн нам байгаад яах юм. Улс төрийн нам гэдэг бодлоготой, багтай, боловсон хүчинтэй байж “том нам” болдог болохоос биш, хэн олон “оли”-той, хэн илүү мөнгөтэй нь том болдоггүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулсан.

Тийм болохоор энэ удаагийн сонгуулиар “Хэн илүү бодлоготойг нь сонго. Бодлого байхгүй бол хүнийг нь сонго” гэсэн зарчим үйлчлэх байх. Тэгсэн ч олон удаагийн сонгуулиар хоосон амлалт, бэлэн мөнгөнд хууртсан сонгогчид энэ удаа арай илүү буурьтай сонголт хийнэ ээ гэж найдаж байна. Ядаж л хэнийх нь мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтой, ирээдүйгээ харсан бэ гэдгийг үнэлж цэгнэх байх.

Яг намын фонн энэ тэрээ харвал бол хоёр том намын аль аль нь хэцүү болчихлоо. МАН-ын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн уусан идсэн, ЖДҮ, 60 тэрбумынхаа асуудлаар дээшээ харахааргүй болчихсон. АН-ын хувьд “баталгаатай нэг мандаттай” гэсэн намын нөлөө бүхий лидерүүд бие даачихлаа. Тэднийг дагаад АН-ын оюун санаа, уураг тархины нэгээхэн хэсэг нь гараад явчихлаа. Ялгаатай нь АН-аас хөгшчүүл нь, Ардын намаас залуучууд нь явж байна. Тэгэхээр өрсөлдөөн хүндхэн нөхцөлд болох нээ л гэж харагдаж байна. Гэхдээ сонгогчид арай ч нэг бие даагчдаар парламентыг бүдүүлчихгүй байх. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 15 цаг 46 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 17 цаг 46 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 17 цаг 57 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 20 цаг 34 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 22 цаг 7 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 22 цаг 49 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 22 цаг 55 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 23 цаг 3 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 23 цаг 7 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 23 цаг 12 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 23 цаг 19 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 23 цаг 29 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 23 цаг 38 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Өчигдөр 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top