x

Эмнэлэг бариад ч эмчилдэггүй, Нисэх бариад ч нисдэггүй...

Ерөнхий сайд У.Хүрэлсүх баахан хүн дагуулж очоод нээлтийн тууз хайчилдаг, тэгээд хаадаг болж дээ. Япон-Монгол сургалтын эмнэлэг, Хөшгийн хөндийн нисэх буудал, Нефтийн үйлдвэр, Дарханы зам, Цэвэрлэх байгууламж... юу юу ч билээ. Одоо тэгээд ажилд орсон нь хаана байна. Япон стандартын эмнэлэг ашиглалтад ороод ажиллаад сүйд болж байгааг бид мэдэхгүй суугаа юм уу. Хөшгийн хөндийд Олон улсын онгоцууд бууж нисч гоё байгааг харахгүй сууна уу. Нефьтийн үйлдвэр Зүүнбаянд ашиглалтад орчихсон, бензин 1000 төгрөгөөр буучихсаныг анзаарахгүй яваа юм уу. Хотоос баруун тийш гарахаар үмхий үнэр надад л ганцхан үнэртээд байна уу... 

Энэ бүгдийн хариуг шулуухан хэлье. Хувааж идэх гэсэн бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл энэ бүх бүтээн байгуулалтуудыг гацааж байна. Хэн нь илүү идэх вэ гэдэг дээр ойлголцохгүй байгаагаас болж эдгээр том бүтээн байгуулалтууд явахгүй байгаа нь үнэн. Төрөөс олон жил идэж сурчихсан өлсгөлөн хүмүүсээсээ бид салж чадахгүй байна шүү дээ. Хамгийн сүүлийн жишээМонгол-Япон сургалтын эмнэлгийн үйл ажиллагаа зогсож, хаалгаа барихад хүрсэн байдал. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан энэ эмнэлэг Монголын хувьд их сургуулийн анхны нэгдсэн цогцолбор буюу кампус юм. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор өдөртөө амбулаториор 600, жилд 192 мянган хүнд үйлчлэхээс гадна хэвтэн эмчлүүлэхээр 4300 орчим хүнд үйлчилж, ойролцоогоор 2300 орчим мэс засал, 10 гаруй мянган дүрс оношилгооны ажилбарыг гүйцэтгэх юм байна лээ. Орчин үеийн өндөр хүчин чадалтай техник, технологиор бүрэн тоноглогдсон, эмчилгээний 104 ортой эмнэлэг. Монголд эмчлэгдэх боломжгүй 26 өвчнийг эмчлэх боломжтой. АШУҮИС-ийг төгсөж буй эмч нарт мэргэжил дээшлүүлэх сургалтын том бааз болох энэ эмнэлгээс бүлэглэлүүд нүдээ салгаж чадсангүй. Энэ олон жил идсэн хүмүүс ганц эмнэлгийг хажуугаараа өнгөрөөчихөж уг нь болно доо.

Хамгийн сүүлийн мэдээл­лээр бол “Өнөөдөр зүрхний цахилгаан бичлэгийн цаасгүй. Дурангийн тасаг нь хаагдсан. Маргаашаас лабораторио хаана. Дараа долоо хоногоос бүгдээрээ хаагдана” гэсэн үгтэй эмнэлгийн ажилтнууд нь сууж байна. Ингэж хаалгаа барихдаа тулсан шалтгаан нь Монгол Улсын Засгийн газар өөрийн үүргээ биелүүлээгүй, төсөв мөнгөний гацаанд оруулснаас эхтэй. Монголын ард түмний маш удаан хүлээсэн, япончуудын бэлэглэсэн эмнэлгийн цогцолбороо хаалгахгүйн тулд АШУҮИС-ийн багш, ажилчид, эмнэлгийн хамт олон, 310 хүн гарын үсэг бүхий саналаа Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга болон БСШУЯ-нд уламжлаад асуудал шийдэгдсэнгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ эмнэлгийн нээлтийг хийсэн нь үнэн, одоо хааж байгаа нь бас үнэн. Иргэд, эмч багш нарыг хооронд нь үл ойлголцуулаад, дараа нь чаддаг хүмүүсээр нь удирдуулна хэмээн менежмэнтийн хувьчлал хийж, хувьдаа шилжүүлдэг танил технологи энд харагдаж байгаа юм. Энэ эмнэлгийг монголчуудад барьж өгөх гэж Япон улс ард иргэдийнхээ татвараас 210 тэрбум төгрөг гаргаад зогсохгүй эмнэлгийн ажилтнуудыг сургаж, үйлчилгээний япон стандартыг нутагшуулахын тулд сор болсон эмч, эрдэмтдийнхээ зөвлөх багийг Монголд 50 удаа илгээж сургалт явуулсан байдаг юм. Гэтэл тэдний энэ их хичээл зүтгэл, Монгол Улсад дээд зэргийн эмнэлэг байгуулах гэсэн хүсэл мөрөөдөл нь манай шунал нь үл дундрах дарга сэтэртнүүдээс болж замхрах шив дээ! 

Япончуудын сэтгэл рүү ус цацаж байгаа үйлдэл зогсохгүй байгаа. Хөшгийн хөндийн ОУ-ын шинэ нисэх буудал чухам яагаад агаарын хөлгүүдээ хүлээж авахгүй сунжраад байгаа юм. Нээлтээ заавал ирэх тавдугаар сард, сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд хийнэ гэж муйхарлаад байгаагийн учрыг ард түмэн мэдэж л байна шүү дээ. Нэг жилийн ч болтугай наана ашиглалтад оруулж, эдийн засгаа эргэлдүүлдэггүй юм уу. Япончууд ч, олон нийтэч хүлээсээр... нэг их дүнсийсэн байшингууд байсаар удлаа. Ямар үзмэр биш дээ. Уг нисэх онгоцны буудлыг манай улсад Япон улсаас 40 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлээр хийж өгч байгаа юм шүү дээ.

Төслийн нийт өртөг нь 560 сая ам.доллар. Шинэ нисэх онгоцны буудлын хувьд ОУ-ын нислэгийн тав, орон нутгийн нислэгийн нэг хоолой, 21 агаарын хөлгийн зогсоолтой. Нисэх зурвас нь 3.6 км урт, 45 метрийн өргөнтэй. Олон улсын шаардлага, стандартыг бүрэн хангасан. Нэг бүр нь 2000 шоо метр шатахуун хадгалах дөрвөн танктай. Агаарын гурван хөлгийг шатахуунаар зэрэг цэнэглэх хүчин чадалтай юм. Шинэ онгоц буудлыг даган босох “Аэросити” дагуул хотын хувьд долоон сургууль, 12 цэцэрлэг, нэг эмнэлэг, өрхийн эмнэлэг ашиглалтад орно. Ирэх 2022 онд 600 өрх, 2023 онд 800 өрхийн орон сууц барихаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжсэнээр нийт 39 мянган ажлын байр бий болно гэж тооцдог. Нэг их сүрхий шав тавьсан. Одоо онгоц нисэж байгаа юм алга. Ерөнхий сайд нь нээгээд, төд удалгүй хаагдаад... Энэ байдал үргэлжилсээр байна.

Одоо нефтийн үйлдвэрийн тууз хайчлах гэж сүрхий ажилтай болжээ, Ерөнхий сайд. Үе үеийн Ерөнхий сайд бүхэн нефтийн үйлдвэр ярьдаг. Тэдний нэг хувилбар Хү-к боллоо. Өнөөдрийг хүртэл түүхий нефтиэ гадагш нь зөөсөөр... 2023 оноос манай улс өөрсдөө нефтиэ үйлдвэрлэх бүрэн боломжтой болно гэсэн ганц үгтэй. Өнгөрсөн оны зургадугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговийн Алтанширээд газрын тосны үйлдвэр барих шав тавьсан. Тэгээд үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлууд хийгдэж эхэллээ гэсэн. Гэтэл тэр дэд бүтцийн ажлууд дээр нь өнөө бүлэглэлүүд нь тоос шороо манарган зодолдоод эхлэв бололтой. Би ч байшинг нь, би ч төмөр замыг нь, би ч автозамыг барина... гээд. Энэтхэгийн Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр нефтийн үйлдвэр барихыг бүгд мэдэж байгаа. Манай улс төрийн бүлэглэлүүд хоорондоо эхлээд учраа олохгүй бол гэрээний дагуу Энэтхэг улсын зүгээс газрын тосны үйлдвэр барих гол ажлаа эхлүүлэх ч үгүй. Юу үнэн гэвэл энэ л үнэн. .

Саяхан УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр ярихдаа, “Дэд бүтцийн ажлыг өнгөрсөн арванхоёрдугаар сард түр зогсоосон. Энэ сард эхлүүлнэ. 27 км төмөр зам явж байна. Авто замыг энэ онд багтааж тавихаар төлөвлөсөн. Цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил хийгдэнэ. Үйлдвэр барих талбайг тэгшлэх, хашаажуулах ажлыг удахгүй хийж эхэлнэ. Мөн Сайншандад хотхон байгуулахаар зураг төсөл боловсруулж байна. Бүтээн байгуулалтын хамгийн оргил үед 8000 орчим хүн ажиллана гэсэн тооцоо бий” гэхчлэн ирээдүй цаг дээр, цаасан дээр буусан зураг яриад сууж байгаагаас харахад итгэл найдвар нэг их төрөхгүй байна. Монголчуудын хүсэл бол Ерөнхий сайдын тууз хайчилснаар тооцож, одоо ажил нь 90 хувьдаа орсон гэж бодож суугаа. Гэвч мөрөөдөж суугаа юм шиг байна. 

Гадныхан тэрбум, тэрбумаар нь туслаад, дэмжээд, хөнгөлөлт үзүүлээд байдаг. Тэр бүгд дээр нь Хү-к давхиж очиж тууз хайчлаад явдаг. Эцэстээ эмнэлэг нээгээд ч эмчилж байгаа юм алга. Нисэх буудал бариад ч нисч байгаа юм алга. Нефтийн үйлдвэр барих нэг тэрбум доллартай байгаад ч боссон шовойсон юм алга. Бүх зүйл бахь байдгаараа үргэлжилсээр... Өмнөөс ярьдаг гурван юм нь утаа, лиценз хураах, одоо бол корона... 

П.Хашчулуун /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Юндэн Давөажав (64.119.18.201)
    Монголчуудаа анхаар.Анагаах Ухааны Их Сургууль .Япон эмнэлэг хувийн биш.Хулгайч нараа .та нар мөнх биш.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Унш (103.57.94.89)
    Шинэ сургалтын эмнэлэгээ ажиллуулж чадахгүй, Цолмон гэж ямар ч чадваргүй авгай байхад яаж ажиллуулах вэ дээ!!! Мэдлэг чадвар нь хүрэлцэхгүй! Бас бөөн ашиг сонирхолын зөрчил!!!
    2020 оны 03 сарын 16 | Хариулах
  • Иргэн (64.119.27.132)
    Манай ерөнхий сайд ч улаан туузанд дуртай
    2020 оны 03 сарын 16 | Хариулах
  • Азаа (122.201.21.161)
    Яг үнэндээ шинэ нисэх ажиллахгүй бгаа нь шинэ нисэхэд асар их ашиг сонирхолтой бгаа монголчуудын бүлэглэлүүдийн хорон санааны гай юм. Хүний гараар могой бариулагсад, далд эдийн засаг, авилгал гэх мэт. Энгийн иргэд, улс төрчдийн хооронд тоглолт хийдэг. Үзэгдэхгүй мөргүй гялс алга болдог. Ял шийтгэлгүй. Тэд хэзээ ч хараалгадаггүй. Салбар бүрт бгаа. Бас маш олуулаа.
    2020 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (192.82.74.66)
    Ичиж амьдраасай Энэ булай улс терчид.Ундэсний Аюулгуй Байдлын зевлел Яг ямар уед дуугардаг хэдийд хэлээ хазчихдаг юм бэ.Нэг их ер тэглээд гайхуулаад байсан улс менгеггуй байсан юм бол яах гэж тэгсэн юм бэ..Заваан новшнууд
    2020 оны 03 сарын 15 | Хариулах
  • Поп-чид (99.203.86.177)
    Яаая хэвлэл, тв-ээр ажилаа хийдэг улс төрчидтэй улс юмаа. Одоо нөгөө ЕС нь гарч ирээд оноо цуглуулах байхдаа. Ядаж хийдэггүй байснаас дээр юмдаа
    2020 оны 03 сарын 15 | Хариулах
  • Иргэн (103.229.121.116)
    Aжил хийдэг компани хувийн хэвшлээ уралдуулан ажлаар хангаж бүтээн байгуулж байхын оронд юу ч хийж сураагүй байж баяжихыг хүссэн шуналтай улс төрчдөөс болж монгол улс баларч байнаа. Тэр их зээл тэглэж сонгжулийн шоу хийж байхаар энэ бүхнээ ядаж дээрх эмнэлгээ ажиллуулвал хүмүүсийн амьдралд бодитойгоор тэгшээр наалдана шүү дээ. Увайгүй шуналт улс төрчидийг энэ сонгуулиар сонгохгүй гэдгээ, сонгууль болон нийгмийн амьдралд оролцох хэрэгтэй гэдгээ хүн бүр, тэр тжсмаа залуучууд сайн ойлгох ёстой
    2020 оны 03 сарын 15 | Хариулах
  • монгол (192.82.64.251)
    ЕС ийнхаа угэнд ордоггуй хэдэн сайдуудын хийж байгаа ажлууд Сумьяагийн ТТ руу Сарангэрэлиин энэ эмнэлэгруу Улааны мал мах руу Хурэлбаатарын мен Энхамгалангийн херенге оруулалтын менге руу шунаж байгаа ямар ч бодлогогуй увайгуй уйлдлууд нь наанадаж энэ засаг цаанадаж намаа нугаслах нь сонгуулиар Одоо яахаа мэдэхээ байсан Хурэлсух нэг учраа олоогуй ойж дэвхэрч буусан Оюун хэн билээ бацааныг харж суугаа нь арга ядсан хэрэг уу Уг нь энэ хэдэн мулгуунуудаа хамаагуй ширээ байтугайгаа шаагаад цэгцэлчихмээр юм Сайн эдийн засгийн зевлех зевлелтэй бол бодит улс орон ард олонд хэрэгтэй зуйлийг л зевшеерч хэрэгжуул утааны асуудлыг шийдсэн шигээ
    2020 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.46.75)
    эндээс харахад энэ төр засагт ямар гээчийн хувалзнууд шургалчихсан юм бол гэж бодогдож байна. Аль ч засагт улсаа хөгжүүлэх ямарч сэтгэл байхгүй зөвхөн дундаас нь идэх. Нисэх онгоцны буудлыг хэдэн жилийн өмнө АСЕМ- аас өмнө ашиглалтанд оруулна гэж байсан одоо хар. Энэ эмнэлэг ард түмэнд маш их хэрэгцээтэй тэгээд л... Зам тавих нэрийн дор маш их идэж байна. УБ- т зам багадаагүй ээ.
    2020 оны 03 сарын 15 | Хариулах
  • Доваадорж (202.179.31.71)
    1990 оноос хоош томилогдсон ёрөнхий сайдуудаас мэдлэгээр хамгийн тааруу нь худлаа сүржигнэхдээ хамгын хурц нь хүрэлсүхийг гэж боддог доо Анх сонгогдохдооч гишүүдэд ждү сангаас 950 сая зээл өгч кноп даруулж гарч ирсэн хахуулийн хуйвалдааны засаг байх Урь засагууд хуйвалдаж гарч ирж байсанч энэ засаг шиг илэрхий банк ны 14 тэрбумыг илэж амташсан бүлэглэл хахуульдаж гарч ирсэн нь ил ард түмэн ярьж байаа Энэ хүүкийн засагыг сонгуулиар нэгч хүнийг нь сонгож болохгүй
    2020 оны 03 сарын 15 | Хариулах
  • ZOCHIN (202.179.10.106)
    Ene zasag toriig chin tegeed yamr nam hen gdg hun udirdaad bn ve.Buteltei neg ch um bhgui bhd l eronjii saidig n tengert tultal magtad bur hir haldaahgui um.Nogoohinho poportnd huurtad bga umu.esvel sorog um garngut n shurshed hayachdg ysahim bagt n uchir n bnu.Muu buhn ene zasgin nuurn deer garch bnshde.Tegeed bolj bnl ged bh um.Ogt oilghgui um.
    2020 оны 03 сарын 15 | Хариулах
  • Иргэн (64.119.20.187)
    ИЙм байж үхсэнээ хийж элдэв зээл тэглээд байдаг хулгайчууд вэ!!!!! Гуйгаагүй байхад зээл тэглээд...слнгуульд гархх нь тийм чухал байх нь байна шүү...Дээд гурав болииоор юмаа!
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
  • Иргэн (76.79.189.236)
    Сарангэрэл сайд шийдэх ёстой.ЭНЭ ЭМНЭЛЭГ эрүүл мэндийн яамны харьяа эмнэлэг.
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
    • та бүү эндүүр энэ сургуулийн эмнэлэг
      2020 оны 03 сарын 14
    • Зочин
      Новшийн ЭМЯтайгаа тонил. Одоо л нэг юм сургалтын бааз эмнэлэгтэй болох гэж байхад гайтай юмнууд.
      2020 оны 03 сарын 14
  • ИРГЭН (202.126.88.57)
    БАРИАД... гэнэ шүү, БАРИУЛААД гээч. Өөрсдөө барьж байгуулж байгаа юм юу байна аа, бидэнд. Бадар барьж, баахан өр тавьж бол чадаж байна. Эх орныг цөлмөж, бүх баялгийг урсгаж, хэдэн үеэрээ үйл үргүй мэт загнаж чадаж байна. Тэгээд хүний барьж байгуулаад өгсөн юман дээр ч хүн шиг ажиллаад, аваад явж чадахгүй... ШИВШИГ.
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (198.44.219.89)
    Энэ засаг байгугай 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж бгаа нам чинь хэзээч ажил хийж үзээгүй ямарч туршлага бхгүй шүдээ. Соц үед оросууд хийсэн сүүлийн 30 жилийн 25 жилийг ийм эргүү юмнууд засаглахаар монгол яаж хөгжих юм бэ. МАН бол монголыг сөнөөгч монголын дайсан гөй тотгор шүү. МАН олон сайхан залуус байгаа боловч үхширсэн олон жилийн бохир тогтолцоонд баригдаад яачиж чаддаггүй. Уриалж бүгд намаасаа татгалз хая улс эх орныхоо төлөө. Ардын намыг татан буулгах цаг болжэн
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
  • D (192.82.75.9)
    Japanchuud bvr vgee barj duusaj bnlaadaa
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.160.88)
    Ямар нэгэн үнэн зүйл бичихэд улайран өмөөрдөг урьд өмөнч М Энхболдыг өмөөрч байсан Элбигдоржийгч өмөөрч байсан үе үеийн нөлөа бүхийн хүмүүсийн болчимгүй үйлдэлийг өмөөрдөг энэ улс төрчид бүгд ноотой хүмүүс монголд байгаа мөнгөжих арга нь шүү үүнийг устгая гэвэл улс төрчидөд найдаад хэрэггүй ард түмний онц их хурал зарлах хэрэгтэй тэгэж байж үндэсийг сугална эс тэгвээс ахиад 50 иас дээш жил шаардлагтай ийм хугацаанд ард түмэн ухамсарлана
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
  • zozin (49.0.135.9)
    Япон Монголын эмнэлэг.засгийн газрын буруугаас зогсоход хүрээд бна. Оюутны эмнэлэгийг мэргэжлийн эмчээр.удиидуулж.сургуульд нь үлдээхгүй улс төрчид.Э.МЯ наас удирдаж..Сонгодоо эмнэлэг шиг оюутны түшиц эмнэлэг болгоно гээд.хуурч.МАНАН.бүлэглэл зориуд дампууруулж.Японы засгийн газрыг хуурч бна. Мөн Оюутан.Багш.Ажилтаны эсэргүүцэлтэй туллаа. . Оюутны.сургуөлийн нэрийг барьж сайхан эмнэлэгтэй болоод.. улс төрчид өөртөө авах аюул НҮҮРЭЛЛЭЭгэж Оюутан.Багш.Ажилтанууд.хардаж бна. . МананГийн Аюул.
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Мөнх (66.181.188.249)
    Ажил хийх хүмүүс биш юм шиг байна энэ засгийн газар , өнгөрснийгл ухаж түнхэх ажил хийх юмдаа , угнь энэ цаг дээр улс орноо удирдаж хөгжүүл гэж тавьсан , ирээдүйг сайхан болго
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 23 цаг 8 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ Өчигдөр 09 цаг 12 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Өчигдөр 08 цаг 59 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна Өчигдөр 08 цаг 47 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Өчигдөр 08 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 08 цаг 09 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара...
Top