x

Ямар ч вирусийн эсрэг хэрэглэж болох вакцин бүтээх уургийг эрдэмтэд олов

Бүх төрлийн вирусийн “ахиллын өсгийг” эрдэмтэд олсон бололтой. Шинэ вакцин, эм  байнга бүтээхийн оронд бүх талын эмчилгээтэй вакцин бүтээж болох уургийг тэд илрүүлжээ.

Массачусетсийн Их сургуулийн эмнэлгийн (АНУ) эрдэмтэд олон тооны вирусийн халдвараас хамгаалж болох шинэ "байг" олов. Тэдний туршилт нь AGO4 гэж нэрлэгдсэн уураг олон тооны халдварт өвчний хувьд эмзэг газар нь байж болохыг харуулсан байна. Энэ уураг эсийг вирусаас хамгаалахад чухал үүрэгтэй ажээ. Хулганын дархлалын эсүүд дээр тэд Argonaute бүлийн хэд хэдэн уурагны  вирусний эсрэг үр дүнг судлан үзэхэд AGO4 хомсдсон уураг вирусний довтолгоонд өртөх нь онцгой их байсан гэнэ.

"Бага төвшинтэй AGO4 нь хулганы эсэнд халдвар нэвтрэх магадлалыг ихэсгэж байлаа. Бид вирусийн сул талыг олж илрүүлсэн гэж хэлж болох юм" хэмээн судалгааг явуулсан эрдэмтэд ярьжээ.

AGO4 төвшинг нэмэгдүүлснээр, дархлалын системийг  олон вирусний эсрэг бэхжүүлж болно. Тэдний зорилго нь бүх талын хамгаалалттай дархлалын системийн ажиллагааг ойлгоход оршиж байв. Ийм ойлголттой болсноор тодорхой нэгэн вирусний эсрэг вакциныг бүтээх асуудлыг шийдэж болно. Жишээлбэл, яг одоо дэлхийн эрдэмтдийн өмнө тусгайлсан эмчилгээ байхгүй COVID-19 коронавирусаас хамгаалах асуудал тулгараад байгаа юм.

Судалгааны дараагийн шатанд эрдэмтэд AGO4 уураг нь ямар ч төрлийн вируснаас хамгаалах боломжийг нягтлан судалж AGO4-ийг нэмэгдүүлэх аргыг бүтээх ёстой. Тэдний энэ судалгааны ажил нь ямар ч вирусийн эсрэг олон талын үйлчилгээтэй вакцин бүтээхэд хийсэн нэг алхам болж байна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.27.58)
    Амьд үхдэлийн халдварт тахалын эсрэг
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Голомт банк Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-тай хамтын ажиллагааг эхлүүллээ 12 цаг 38 мин Ц.Цэцэгээ: 19 настайдаа 300 гаруй хүнээс шалгарч радиогийн нэвтрүүлэгчээр ажилд орж байлаа 12 цаг 52 мин СХД-ийн 1 дүгээр хороолол дугуйн замтай боллоо 13 цаг 10 мин Голомт банк “Gold Forum-2024” арга хэмжээний хандивыг “Зүрх мартахгүй” төсөлд гардууллаа 13 цаг 29 мин Дуу цахилгаантай аадар бороо орно 13 цаг 45 мин Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ 23 цаг 54 мин Өнөөдөр 20:00 цаг хүртэл дараах замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлана Өчигдөр 14 цаг 59 мин Цуст дарангуйлагч Лука Хүүхдийн баяр тэмдэглэхээр гэрт маань орж ирлээ Өчигдөр 14 цаг 40 мин А.Энхтайван: “Хүний заяа” дуугаа Н.Жанцанноров гуай надад зориулж хийсэн юм Өчигдөр 13 цаг 31 мин Өнөөдөр Хүүхдийн баяр-Хүслийн өдөр Өчигдөр 12 цаг 15 мин УИХ-ын Байнгын болон Түр хороод ирэх долоо хоногт... Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэ: Энэ сонгуульд Ардчилсан нам ялах бүрэн боломжтой Уржигдар 11 цаг 58 мин "Амьтны хүрээлэн" дэх АРДЧИЛСАН НАМ Уржигдар 11 цаг 27 мин Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгджээ Уржигдар 11 цаг 16 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна Уржигдар 10 цаг 56 мин Их Британи удахгүй болох бүх нийтийн сонгуулийг угтаж парламентаа татан буулгалаа Уржигдар 10 цаг 42 мин УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ Уржигдар 10 цаг 10 мин Нийслэлийн хэмжээнд хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 84 хүүхэд байна Уржигдар 09 цаг 48 мин Д.Ганбат: Иргэд өөрсдийгөө аюулаас хамгаалах эрхтэй Уржигдар 09 цаг 28 мин Галт уулын дэлбэрэлтэд өртөхөөс сэргийлж, 3800 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ 2024-05-30
iИх уншсан
“Авилгатай тэмцэнэ гэдэг намтайгаа, нөхөдтэйгээ тэмцэхийн нэ... Эхний товч зөрвөл үлдсэн нь бүгд буруу Мөнгийг нь С.Баярцогт биш, МАН төлж байгаа шүү! Өлсгөлөн зарлаад 27 хоносон "Хөх дэгд"-ийн хохирогчид эмнэлэ... С.Одонтуяа: Сонгогчдын санал нууцлалтай учир нөлөөнд автахгү... "Амьтны хүрээлэн" дэх АРДЧИЛСАН НАМ С.Эрдэнэ: Энэ сонгуульд Ардчилсан нам ялах бүрэн боломжтой Бэнжамин Франклин Ц.Цэрэнпунцаг: Би эх оронч сэтгэлээр "Аспайр майнинг"-ийн ху... С.Жавхлан, Б.Жаргалсайхан нар БНН-аас тойрогт нэр дэвшиж өрс... Дуу цахилгаантай аадар бороо орно Цуст дарангуйлагч Лука Хүүхдийн баяр тэмдэглэхээр гэрт маань... Илон Маскийн сансарт илгээсэн цахилгаан автомашин дэлхий дээ... Сайд Ч.Номин, Ч.Хүрэлбаатар нарыг Сонгуулийн хууль зөрчсөн а... Папуа Шинэ Гвиней улсад хөрс нурж 600 гаруй хүн үрэгджээ ПАРИС 2024: Долоон боксчин олимпын эрхийн төлөө өрсөлдөж бай... Галт уулын дэлбэрэлтэд өртөхөөс сэргийлж, 3800 орчим иргэний... Ц.Гарамжавыг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулан баривчил... Хур тунадасын хэмжээ нэмэгдэх тул урьдчилсан сэргийлэх арга ... Хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсий...
Top