x

Сонгуулийн тойрог, мандатын тоог хэрхэн хуваарилах вэ?

УИХ энэ долоо хоногт УИХ-ын ээлжит сонгуулийн тов болон тойргуудын мандатын тоог тогтоох тухай УИХ-ын тогтоолыг батална.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг УИХ өнгөрөгч сард баталж, ирэх зургадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуулийг томсгосон мажоритари буюу том 26 тойргоор явуулахаар болсон билээ. Уг хуульд заасны дагуу сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, нутаг дэвсгэрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолыг хоёрдугаар сарын 1-ны дотор батлах ёстой.

Өмнөх 2016 оны сонгуулийг жижиг мажоритари буюу 76 жижиг тойргоор явуулж, “нэг тойрог-нэг мандат” гэсэн зарчим үйлчилж байсан бол сая баталсан шинэ хуулиар “олон мандат бүхий тойрог” гэж хуульчилсантай холбоотойгоор нэг тойрог нэгээс дээш мандаттай байх тухай хууль тогтоогчид ярьж байна.

2016 оны сонгуулиар 76 мандатын 48 нь нь орон нутагт, 28 нь нийслэлд ноогдож байв. Тухайлбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан, Орхон аймгууд тус бүр 3, Дорнод, Завхан, Өмнөговь аймгууд тус бүр 2,  Булган, Говь-Алтай, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймаг тус бүр нэг мандаттай, нийслэлийн Баянзүрх дүүрэг 6, Хан-Уул 4, Сүхбаатар 4, Чингэлтэй 4, Баянгол 4, Сонгинорхайрхан 6 мандаттай байлаа. 

Өөрөөр хэлбэл нэг мандаттай Булган, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатар аймгуудын мандатын тоог нэмэгдүүлэх тухай ярьж байна л даа. Ингэхдээ олон олон мандаттай бусад аймгаас авах уу, нийслэлийн 28 мандатаас хасах уу? гэдэг асуудал маргааны гол сэдэв болоод байгаа. АН-ын бүлгийн хувьд нийслэлийн мандатыг хасч болохгүй гэдэг байр суурьтай. Яагаад гэвэл Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь нийслэлд оршин суудаг.

АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа өнгөрөгч долоо хоногт телевизийн ярилцлагад орохдоо нийслэлийн мандатын тоог хасах биш, харин ч нэмэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Бүр 32 болгож. Ингэхийн тулд цөөн хүн амтай аймгуудыг нэгтгэж, нэг тойрог болгох замаар нэг тойрогт ноогдох мандатын тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай гишүүд ч байна.

Тухайлбал, өнгөрсөн сонгуулиар тус тусдаа нэг мандаттай байсан Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэг тойрог болгож, хоёр мандатыг нь хэвээр үлдээх, хил залгаа Хэнтий, Сүхбаатар аймгуудыг нэгтгэж нэг тойрог болгох (эсвэл Хэнтийн зарим сумдыг Сүхбаатартай нийлүүлэх замаар одоогийн тойргийг томсгож, Хэнтийгээс нэг мандат татах) гэх мэт.

Харин МАН-ын хувьд эсрэгээрээ. Яагаад гэвэл АН-ын хувьд давуу байдал болж харагдаж байгаа бүхэн МАН-ын хувьд сул тал болж харагддаг. Өнгөрсөн гурван жил жижиг тойргоо сайн “усалсан” эрх баригч нам хөдөө рүү илүү их мандат чангаахыг бодож байгаа. Тиймээс мандатын тоог хүн амын тоонд түшиглэж биш, газар нутаг, засаг захиргааны нэгжид нь түшиглэж хуваарилах ёстой гэдэг Ш.Раднаасэд нарын гишүүд ярьж байгаа. 

МАН-аас "Сонгуулийн тойргийг нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжид тулгуурлаж хуваах ёстой" гэж ярьсан Ж.Бат-Эрдэнэ гишүүн гэхэд өмнөх удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүдээс хамгийн олон буюу 16 мянган сонгогчийн саналаар (Булганаас) УИХ-д сонгогдсон байдаг юм. Атал Хэнтийгээс сонгогдсон Д.Гантулга 5800, Орхон аймгаас О.Содхүү 5700, Хан-Уулаас Б.Энх-Амгалан 5600, Л.Болд 5200, Д.Дамба-очир 4700, О.Баасанхүү 4200 саналаар УИХ-д сонгогдсон байх жишээтэй.

Тэгэхээр тойргуудын мандатын тоог хүн амд нь түшиглэж тогтоох, нэг мандатын ардах сонгогчийн тоог аль болох ойртуулах нь зүй ёсны шаардлага болж байна. Хоёрдугаарт, өмнөх удаа сонгуулийн тойргуудыг хуваахдаа хотод ч, хөдөөд ч ялгавартай хандсан гэсэн үг. Эрх барьж байгаа нам харж байгаад илүү ялах магадлалтай гэсэн газраа мандатынхаа тоог нэмээд нэмээд явчихдаг. Гэтэл тэр нь эсрэг үр дүн үзүүлсэн явдал цөөнгүй. 

Гэвч энэ удаагийн сонгуулийн хуулийн өмнөх сонгуулийн хуулиудаас ялгаатай нь сонгуулийн тойрог хуваарилах зарчим буюу шаардлагыг хуулиар тавиад өгчихсөн.

Хуулийн 11.2-т “Сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана”, 12.2-т “Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно”, 12.3-т “Тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна” гэсэн нь нэгдүгээрт аймаг тус бүр тойрог болдог хуучин зарчмаас зайлсхийж, зэргэлдээ аймаг, сумд нэг тойрогт хамаарч болох, хоёрдугаарт тойргуудын мандатын тоо хүн амынхоо тоонд түшиглэсэн байх ёстой гэсэн “маргаантай” хуулиар шийдээд өгчихсөн хэрэг.

Тэгэхээр энэ удаа сонгуулийн тойргуудыг байгуулахдаа УИХ өөрсдийн дур зоргоос илүү хуулиа мөрдөх шаардлага үүсчихсэн гэсэн үг. 

Олон улсын байгууллагуудаас манай улсад байнга өгдөг санал, зөвлөмж ч мөн адил “сонгогчийн саналыг гээгдүүлэхгүй байх, гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах” гэдэг шаардлага. Нэгэнт мажоритари системийг сонгосон учраас гадаадад суугаа сонгогчдын саналыг авах нь бололцоогүй болсон. Харин нэг мандатын ард байгаа сонгогчдын тоог аль болох ойрхон байлгах нь “сонгогчийн саналыг гээгдүүлэхгүй” байх хоёр дахь шалгуур. Ядаж үүн дээрээ УИХ зогсох болов уу гэж найдаж байна. Ингэсэн тохиолдолд “Монгол Улсад иргэдийн улс төрийн эрх зохих түвшинд хангагдсан” олон улсын түвшинд үнэлэгдэнэ.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 3 цаг 4 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 3 цаг 17 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 3 цаг 24 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 3 цаг 30 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 4 цаг 16 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 4 цаг 22 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 4 цаг 37 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 4 цаг 52 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 6 цаг 5 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Уржигдар 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Уржигдар 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Уржигдар 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Уржигдар 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Уржигдар 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Уржигдар 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Уржигдар 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top