x

УИХ-д улираан сонгож болохгүй гишүүд: Б.ЭНХ-АМГАЛАН

СОНГУУЛЬ 2020: УИХ-Д УЛИРААН СОНГОЖ БОЛОХГҮЙ ГИШҮҮД

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тойргийнхоо иргэдэд таван ханатай иж бүрэн гэр бэлэглэж буй зураг өнгөрөгч зун олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ. Гэвч эрхэм гишүүн, Зам тээврийн сайдтан энэ мөнгийг өөрөөсөө гаргаагүй, салбарынхаа төсвөөр найрласан баримтыг trends.mn сайт нийтэлжээ.

Сануулахад, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан гэдэг хүн өнгөрөгч 2016 оны сонгуулиар УИХ-ын 58-р тойрог /Хан-Уул дүүргийн 9, 10, 14, 16 дугаар хороо/ буюу хуучнаар Нисэх, Буянт-Ухаагаас сонгогдож байжээ. Түүнтэй өрсөлдсөн УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү 5174 саналаар /31,92 хувь/ удаалж, НИТХ-ын төлөөлөгч Б.Энх-Амгалан 5688 саналаар /35,09 хувь/ УИХ-ын гишүүн болсон байна.

У.Хүрэлсүхийн засгийн газарт багтаж, Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Б.Энх-Амгалан гишүүн тойргийнхоо иргэдэд тараасан таван ханатай иж бүрэн гэрийг Иргэний нисэхийн ерөнхий газрын хөрөнгөөр худалдаж авчээ. Ингэхдээ "Иргэний нисэхийн ерөнхий газрын албан хаагчдын "ар гэр, амьжиргааны түвшинг харгалзан гэр олгох" тухай хуурамч тушаалыг тус газрын даргаар гаргуулсан байх юм.

Яг үнэндээ ИНЕГ-ын 2000 гаруй ажилтан (орон нутгийн нисэх буудлуудаа оролцуулаад бүх системээрээ шүү дээ) дотор сая төгрөгийн гэр байгууллагаасаа харах нэг ч хүн байхгүй. Сарынхаа цалингаар нэг гэр аваад байсан ч чадах хүмүүс.

Монгол Улсын агаарын орон зайгаар жилдээ 100 мянга орчим онгоц нисч өнгөрдөг. Хоногтоо 270-300 орчим гэсэн үг. Дамжин өнгөрөх нислэгийн тоо нэмэгдэхийн хэрээр тэндээс орж ирэх навигацийн төлбөрөөс олох орлого ч жилээс жилд нэмэгдэж байгаа. ИНЕГ түүний тодорхой хувийг төсөвт төвлөрүүлээд, үлдсэнийг нь салбарынхаа хэрэгцээнд зарцуулах эрхтэй.

2017 онд байх, тус газрын даргаар томилогдоод удаагүй Л.Бямбасүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Энэ онд навигацийн орлого 50 тэрбумаар нэмэгдэх боломжтой" хэмээн ярьж байв. Үүнээс хойш гурав дахь он луугаа тонгойгоод явж байна. Энэ орлогынхоо "өчүүхэн хувийг" (тэргүүлэх салбар, онцгой обьект гэдэг утгаараа өөр олон зүйлд хөрөнгө зардаг байж таарна) ажилтнуудынхаа амьдралыг сайжруулахад зарцуулдаг гэх боловч жил бүр 40-50 хүн байгууллагаасаа орон сууцны дэмжлэг авдаг. Нэг хүнд төсөвлөдөг мөнгө нь 30-40 сая төгрөг. Арваад жилийн өмнө бол бүтэн байр аваад өгдөг байснаа харин ч сүүлийн үед "юм нарийсаад" дэмжлэг үзүүлдэг болсон байна лээ.

Гэхдээ энэ бол системийн зүгээс ажилтнуудаа урамшуулж, дэмжиж байгаа хэлбэрийг буруутгасан хэрэг огт биш юм шүү. Зүгээр  Иргэний нисэхийнхэн төсвийн мөнгөөр таван ханатай гэр авахуулах хүмүүс бишээ л гэж байгаа юм. Харин гэтэл салбарын сайд нь чадсан байдаг юм.

Чадах чадахдаа бүр "Иргэний нисэхийн салбарын 94 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд ар гэр, амьжиргааны түвшинг харгалзан 10 ажилтанд иж бүрэн таван ханатай гэр олгохоор шийдвэрлэв" гэсэн байна. Мэдээж үүн дээр Б.Энх-Амгалан сайд өөрөө гарын үсэг зураагүй л дээ. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "Даргын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр" гээд өөрөө гарын үсэг зурсан байдаг юм.

Өөрөөр хэлбэл, Иргэний нисэхийнхэн мөнгийг нь төлөөд Б.Энх-Амгалан сайд найрласан байна. "Бэлгийн морины шүдийг үздэггүй" гэдэг болохоор (хэн жишээ нь хулгайн юм өгч байна гэж бодох вэ дээ) тойргийн ард түмэн магад залбираад үлдсэн байх.   

Ер нь бол сонгууль дөхөөд ирэхээр энэ битгий хэл гэмт хэрэг гарна. ИНЕГ-ын жилдээ зарлагаддаг мөнгөний дэргэд "арван гэр юу юм бэ" байж болно. Гэхдээ л удирдаж байгаа салбар, яам, агентлагийнхаа төсвөөс мөнгө хусчихаад өөрийнхөө халааснаас өгч байгаа мэтээр аашилдаг, сонгогчдын саналыг юухнаар ч болов худалдаж авах гэдэг иймэрхүү нөхдийг л дахин дахин сонгомооргүй байна. Түүнийхээ оронд зүгээр салбартаа хийж гиигүүлсэн ажлынх нь чанар, цар хүрээг л хэмжээд үз. Дарханы замыг л хар...!!!

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Ж.ДҮГЭР (66.181.180.122)
    ХАРИН САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ГИШҮҮН ШҮҮ.ОЛОН ЖИЛ ХИЙГЭЭГҮЙ БАЯН ХОНГОР АЛТАЙ ХҮРЭХ ЗАМ ОЙРХОН УЛААНБААТАР.НАЛАЙХЫН ЗАМ ГЭЭД САЙНЫГ ХАРЖ МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЬЕ.Бичээч минь.
    2020 оны 02 сарын 22 | Хариулах
  • иргэд олон түмэн (66.181.191.35)
    энэ УИХ нэртэй луйварчдаас түргэн салахын түүс болж байна
    2020 оны 02 сарын 22 | Хариулах
  • Гаваа (182.160.38.112)
    Энэ ажил хэрэгч шударга залуу. Хятад, Орос хэлтэй. Хөрш орны харилцааны хүрээнд олон эерэг сайн зүйл хийсэн. Шуурхай дайчин ийм залуусыг дэмжье!
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочиг (202.126.89.204)
    Энхамгалан бол естой мундаг залуу шүү хэлсэн ярьсандаа за гэвэл еогүй нэг зангаараа төрөөс хулгай хиих сэтгэлгүй шудрага залуу 2020 онд гарах нь тодорхоы
    2020 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.46.134)
    ЖОДООЧИЙН ХҮҮХЭДИЙН ТОЛГОЙ АЖИЛЛАДАГ Л ЮМ БАЙНА.ХАРИН УБ-ДАРХАНЫ ЗАМЫН АЖИЛД ЯАГААД АЖИЛЛАХГҮЙ ЭРГҮҮТЭЭД БАЙГАА НЬ СОНИН.
    2020 оны 01 сарын 26 | Хариулах
  • Иргэн Базар (192.82.72.229)
    Гэр тараасан хүмүүс нь иргэний нисэхэд ажилдаг үгүйг нь судлаад мэдэж болох байлгүй дээ. Мөн зах дээр 1 гэр 3.5 сая байгаа юм болов уу даа. Дундаас нь мөнгө хуссан юм бишүү.
    2020 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.185.170)
    ИНЕГ бол МАНыг санхүүжүүлэгч шүү дээ энэ хэдэн гэр юу ч биш шүү дээ
    2020 оны 01 сарын 25 | Хариулах
  • Хохирогч сонгогч (66.181.161.59)
    Энэ хүн М.Энхболдын ерөнхийлөгчийн сонгуулийн халз ярилцлага жүжигт ямар долдой! ! Марионетка гэдээ хангалттай харуулсан. Тэрнээс гадна түүний туслах , зөвлөх гэсэн улс 58-р тойргийн сонгогч надаар мөн ч их тоглоом тохуу хийж доромжилсон .
    2020 оны 01 сарын 24 | Хариулах
  • тойргийн чинь иргэг (202.179.8.166)
    энхболдын шантаажны сайд аргагүй эрхэнд л Хүрэлсүх чамайг тавьсан даа чи ч хогийн ард түмнээ доромжилсон өөдгүй эрийн сүг дээ чамайг ард түмэн сонгохгүй гэдгийг баттай хэлье
    2020 оны 01 сарын 22 | Хариулах
  • Содном (122.201.24.161)
    Энэ жилийн сонгуулиар болж өгвөл МАН,МАХН-уудаас нэгч хүн сонгомооргүй байна. Эдгээр намуудад бараг 100 жил дарлууллаа шүүдээ.Одоо больцгооё.
    2020 оны 01 сарын 22 | Хариулах
  • Иргэн (66.181.164.110)
    Үнэн бол болиосоо. Яасан ханаж цаддаггүй тэнэг их шунал вэ. Өдөр тутам идсэн уусныг нь сонсохоор бүр ой гутах юм. Энэ төрд чинь эрүүл ухаантай хүн алга уу.
    2020 оны 01 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 12 цаг 33 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ 13 цаг 56 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 14 цаг 22 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 17 цаг 12 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 18 цаг 48 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 18 цаг 56 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 22 цаг 36 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 22 цаг 49 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 22 цаг 57 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 23 цаг 27 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 23 цаг 41 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 23 цаг 52 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 21 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 08 цаг 15 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр 07 цаг 40 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ Өчигдөр 07 цаг 22 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо Өчигдөр 07 цаг 10 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав Өчигдөр 07 цаг 02 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Уржигдар 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Уржигдар 18 цаг 47 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо
Top