x

Эмэгтэйчүүдийн интернэт хэрэглээ эрчүүдийнхээс харьцангуй бага байна

Дэлхий даяар интернэт хэрэглэгчдийн тоо өсч байгаа ч, эмэгтэйчүүдийн интернэт хэрэглээ эрчүүдийнхээс харьцангуй бага байгааг АНУ-ын Олон улсын харилцаа холбооны байгууллагаас мэдэгдлээ.

Тус байгууллагын гаргасан судалгааны үр дүн дэлхий нийтийн анхаарлыг татаж, цахим хэрэглээнд жендерийн тэгш байдлыг хангах асуудал чухал болоод байгааг онцолсон байна.

Дэлхий даяар 4.1 тэрбум хүн нэгэн цаг мөчид цахим орчинд аялж байдаг талаар Олон улсын харилцаа холбооны байгууллагын судалгаанд дурдсан байна. Гэвч хөгжиж буй улс орнуудын интернэт хэрэглэгчдийг хүйсийн байдлаар нь ангилж үзэхэд, эмэгтэйчүүдийн цахим хэрэглээ харьцангуй бага байгаа нь ажиглагджээ.

Дэлхийн нийт эмэгтэйчүүдийн талаас илүү нь буюу 52 хувь нь интернэт хэрэглэдэггүй бол эрчүүдийн 42 хувь нь цахим орчноос гадуур байдаг гэсэн судалгааг тус байгууллагаас гаргасан байна. АНУ-аас бусад бүх улсад интернэт хэрэглэгч эрчүүд эмэгтэйчүүдээсээ олон байжээ.

Мөн Олон улсын харилцаа холбооны байгууллагын дата мэдээллээс харахад, интернэтийн хэрэглээ дэлхий дахинд өсч, нийт хүн амын 54 хувь буюу 4.1 тэрбум нь интернэтэд байнгын холбогддог байна.

Харин 3.6 тэрбум нь цахим орчноос түр гарсан, эсвэл огт интэрнэт хэрэглэдэггүй хүмүүс байдаг ажээ. Интернэтийн хэрэглээ бага байдаг улс орнууд нь голдуу буурай хөгжилтэй улсууд бөгөөд эдгээр улс оронд 10 хүн тутмын ердөө хоёр нь л цахим орчинд холбогддог гэнэ.

Харин интернэтэд холбогдсон байдлыг тоног төхөөрөмжөөр нь авч үзвэл, “Цахим аялагчид”-ын дийлэнх нь гар утаснаасаа интернэтэд холбогддог байна. Тэр дундаа нийт гар утас хэрэглэгчдийн 96 хувь нь үүрэн холбооныхоо датаг ашиглаж, цахим ертөнцөд аяладаг аж.  Үүнээс 93 хувь нь 3G эсвэл түүнээс дээш сүлжээний интернэт ашигладаг байна.

Гар утас хэрэглэгчдийн жендерийн ялгаа их байгаа улс орнуудад эмэгтэйчүүдийн интернэтийн хэрэглээ ч мөн бага байгааг судалгаанд дурджээ. Тиймээс эдгээр улс оронд эмэгтэйчүүдийн гар утасны хэрэглээг нэмэгдүүлснээр интернэт хэрэглэгчдийн жендерийн ялгааг бууруулж чадна гэж судлаачид онцолсон байна.

Техник, технологийн хөгжлийн эрин үед дэлхийн нийт хүн амын, тэр дундаа эмэгтэйчүүдийн бичиг үсэг тайлагдалтын байдлыг сайжруулах, мэдээлэл зүйн наад захын мэдлэг эзэмшүүлэх, интернэт болон электрон хэрэгсэл ашиглах ур чадвар олгох зэрэг арга хэмжээг олон улсын түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай байгааг судалгаанд дурджээ. Харин энэ ажлыг хэрэгжүүлэхэд Олон улсын харилцаа холбооны байгууллагаас гаргасан судалгаа том хөшүүрэг болно гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: cctv.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 1 цаг 15 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 24 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 1 цаг 29 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 3 цаг 59 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 4 цаг 8 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 4 цаг 11 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 4 цаг 53 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 23 цаг 5 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top