Нийгэм

Өнөөдөр болох үйл явдлуудын тойм
14:00 цагт – Монголын Хүүхдийн ордон болон БНСУ-ын Иксан хотын “Син” бүжгийн чуулгын хамтарсан тоглолт Хүүхдийн ордонд зохион байгуулагдана.
2025-08-06

"Элсэн манхны баяр-2025" энэ сарын 15-17-нд болно
Өнгөрсөн жилийн "Элсэн манхны баяр"-ыг гаднын 17 мянга, дотоодын 19 мянган аялагч үзэж сонирхжээ.
2025-08-05

Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна
Усны ослын ихэнх шалтгаан нь эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй хандлага, хүүхдийг хараа хяналтгүй гол, усны ойролцоо орхисон, мөн усны аюулын талаарх ойлголт дутмаг байгаатай шууд холбоотой байна.
Аялал, зугаалгын улирал үргэлжилж байгаа ч сүүлийн өдрүүдэд цаг агаарын байдал тогтворгүй, гэнэт их хэмжээний хур бороо орж байгаатай холбоотойгоор гол, мөрний усны түвшин огцом нэмэгдэж, үерийн аюул нүүрлэх нөхцөл үүсээд байна.
2025-08-05

Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт шалгалт хийж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах 333 обьектын 482 уурын болон усан халаалтын зуухыг хяналт шалгалтад хамруулжээ. Түүнчлэн 438 зөрчил дутагдлыг арилгуулахаар 51 аж ахуйн нэгжид улсын байцаагчийн албан шаардлага, зөрчил 38 аж ахуйн нэгжид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийн үр дагавар арилгуулах албан даалгавар хүргүүлэн хяналт тавин ажиллаж байна.
2025-08-05

Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
Шархад дэд төвийн I үе шатанд 338 айлын орон сууцыг 5.4 га талбайд барихаар төлөвлөсөн бол II үе шатанд 1846 айлын орон сууцыг 13.8 га талбайд барьж байгуулна.
2025-08-05

“Баянхошуу орон сууцжуулалт” төслийн эхний шатны 462 айлын орон сууцыг барьж байна
Төслийн хүрээнд хоёр байршилд нийт 5000 айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Үүнд, Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, Шархадны 19.2 га талбайд 2184 айлын орон сууц барих юм.
2025-08-04

Гамшиг, ослын 76 удаагийн дуудлагаар ажиллаж, 160 иргэний амь насыг авран хамгаалжээ
Нийт дуудлагын 48 нь объектын гал түймэр, 2 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 1 хүчтэй салхи шуурга, 2 нь үер, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна
2025-08-04

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13140 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13140 болжээ.
2025-08-04

Сэлэнгэ, Хөвсгөл аймагт гарсан 10 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ойн 10 түймэртэй байгаагаас 3 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналтад авч ажиллаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2025-08-04

Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Төв аймгийн Лүн, Дорноговь аймгийн Улаан-Уул, Сүхбаатар аймгийн Халзанд 28-33 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
2025-08-04

Хичээлийн шинэ жилд 278’290 хүүхэд цэцэрлэгт хамрагдана
Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 4-18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна.
2025-08-04

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Наймдугаар сарын 04-ний өдрийн байдлаар Үүр/Цагаан-Үүр/, Орхон/Өлзийт, Сайхан/, Цагаантуруут/Галуут/ голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-30 см нэмэгдсэн байна. Мөн Хархираа гол Тариалан сум орчимд үерийн түвшинг 25 см даван үерлэж байна. 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул...
2025-08-04

НОК-ийн шуурхай штаб: Нийслэлд усархаг бороо орохыг анхаарууллаа
Цаг уур, орчны шинжилгээний газраас 08:00 цагт /2025.08.04/ өгсөн мэдээллээр өнөөдөр 09:00-10:00 цаг, 13:00-14:00 цаг, 16:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар хот орчмоор усархаг аадар бороо орох төлөвтэй гэж мэдээлжээ.
2025-08-04

Гол мөрний дийлэнх нь үерийн түвшинг 5-60 см давсан байна
Орхон, Идэр, Урдтамир, Хойдтамир болон Хангайн нурууны өврөөс эхтэй Байдраг, Түйн, Таац, Онги зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөс 20-120 см-ээр өссөн байна.
2025-07-16

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллаж байна.
2025-07-16

Монгол Улсын төрийн далбааны өдөр тохиож байна
Энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлдэг билээ.
2025-07-10

Такамүра: Бидний хувьд үүрдийн дурсамж үлдээх аялал байлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн арлын орны нэгэн айлд өнгөрүүлсэн долоо хоног болон тэдэнд өгсөн амлалт нь 28 жилийн дараа хэрхэн биелсэн тухай Японы уран бүтээлчид 2022 онд баримтат нэвтрүүлэг хийсэн байдаг. Энэхүү нэвтрүүлэг монгол орчуулгатайгаар үзэгчдийн хүртээл болж эхэллээ.
2025-07-10

Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын утасны дугаар
Баяр наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудтай холбоо барих утасны дугааруудыг хүргэж байна.
2025-07-10

Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ
Төв хийдийн урд нийт 8400 ам.метр талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, 820 ам.метрт нь ногоон байгууламж урлаж, иргэд амарч суух сандал, гэрэлтүүлэг, хогийн сав, хашлага хайс, шатыг шинэчилжээ.
2025-07-09

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний орой дахин тоглоно
Баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж, “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцоно.
2025-07-09
