x

НОК-ийн шуурхай штаб: Нийслэлд усархаг бороо орохыг анхаарууллаа

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын хурал өнөөдөр /2025.08.04/ боллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатарын өгсөн болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр өгсөн үүргийн дагуу НОК-ын орлогч дарга, хурандаа Г.Галбадрах дүүргүүдийн Онцгой комиссын шуурхай штабуудтай цахим хурал хийж, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж, үүрэг чиглэл өглөө.

Цаг уур, орчны шинжилгээний газраас 08:00 цагт /2025.08.04/ өгсөн мэдээллээр өнөөдөр 09:00-10:00 цаг, 13:00-14:00 цаг, 16:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар хот орчмоор усархаг аадар бороо орох төлөвтэй гэж мэдээлсэн.


Иймд дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүнд хоёр цаг тутамд мэдээлэл өгөх, бороо орсны дараа 30 минут тутамд үүссэн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар мэдээлэх, Туул гол, Дунд гол, Сэлбэ голын эрэг дагуух айл өрх, албан байгууллагын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх мэдээ мэдээллийг шуурхай хүртээмжтэй зохион байгуулах, үүссэн нөхцөл байдлын хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж, шаардлагатай тохиолдолд ажиллах хүн, хүч, техник хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, удирдлага зохион байгуулалт, мэргэжлийн байгууллагууд уялдаа холбоогоо хангаж ажиллахыг чиглэл болголоо.

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын хуралд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодизи усны барилга байгууламжийн газар, ОСНААУГ, Ус сувгийн удирдах газар, УБЦТС ХХК, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, нийслэлийн Нийтийн тээврийн бодологын газар, Тээврийн Цагдаагийн албаны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 9 цаг 54 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 9 цаг 56 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 9 цаг 57 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 9 цаг 59 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 10 цаг 3 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 10 цаг 4 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 12 цаг 11 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 12 цаг 20 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 12 цаг 22 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 12 цаг 23 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 12 цаг 28 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 12 цаг 32 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 12 цаг 33 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 12 цаг 34 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 12 цаг 35 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 12 цаг 36 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 12 цаг 36 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 12 цаг 38 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 14 цаг 8 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 14 цаг 22 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top