Ярилцлага

П.Дэлгэржав: Нүүрсний хэргийн жинхэнэ эзэд нь Хятадууд. Монголчууд гүйцэтгэгчид
Жишээ нь, А.Адъяасүрэн гишүүн байна. Тэрээр дөрвөн компанитай. Гэтэл УИХ-ын гишүүн болонгуутаа компанигүй болчихсон. Тийм зүйл байхгүй шүү дээ. Тэр компаниудад нь бүгд хятатуудад шилжчихсэн...
2022-12-18

С.Амарсайхан: Нүүрсний хэрэгт холбогдвол сайн дураараа ажлаа өгөхийг Ерөнхий сайд хатуу сануулсан
Засгийн газар танхимын зарчимтай. Ерөнхий сайдынхаа бодлогыг дэмжиж, дагаж, биелүүлэх ёстой. Үүнд ганцаарчилсан тоглолт гэдэг зүйл огт байхгүй.
2022-12-16

Ж.Золжаргал: Нүүрсний шуугианы цаана борлуулалтын нийт дүн нь нэг тэрбум ам.доллараас ч илүү байх магадлалтай гэрээнүүд хаалттай үлдэж байна
Монголын баялаг хаашаа алга болоод алдагдчихав аа гэдэг дээр хамгийн гол хариуцлага хүлээх байгууллага нь төр засаг өөрөө. Техникийн алдаатай зохицуулалтаас үүдсэн тэрбумаар тоологдох ам.долларын Монголын борлуулалтын алдагдал, АМНАТ-ын буруу бодлогоос болж олон сая тн нүүрс уурхай дээр хаягдаж байна.
2022-12-16

Б.Пүрэвдорж: Х.Баттулгын үед хийснээс ч том хэмжээний оффтейк гэрээг МАН-ынхан байгуулсан
Монгол Улсын нийт иргэдийн өмнө алдагдсан боломжийг заавал нөхөн тооцож, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй!
2022-12-15

Р.Эрдэнэбаяр: АМНАТ бол НӨАТ биш. Гадаадын хөрөнгө оруулагчид үүнээс болоод орж ирэхгүй байна
Сангийн яам энэ стандарт бус бодлогоо хамгаалаад Ерөнхийлөгчийн уриалга, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн эсрэг ажиллаад байвал Монгол Улсад хүнд үйлдвэр хөгжихгүй, ажлын байр нэмэгдэхгүй ядуурал буурахгүй, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй, валютын орлого нэмэгдэхгүй.
2022-12-14

Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийг нэн даруй УИХ-д өргөн барих ёстой
Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон тэдний төлөөлөл. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын дарга байсан үеэ бүр мартах хэрэгтэй!
2022-12-13

Б.Лхагважав: Өнөөдрийн нийгмийг сайжруулахын тулд МАН-ын санхүү, сонгуулийн системийг эрүүлжүүлэх ёстой
"У.Хүрэлсүх ганцаараа бүх лицензийн хөдөлгөөнийг мэдэх орчинг бий болгочихсон учраас хааны хэлбэрт орчихсон. Нүүрсний хулгайтай холбоотойгоор хэд хэдэн хүмүүсийн нэрийг зарлаж байна. Нарийндаа МАН-ын бага хурал дээр У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарыг хамгаалдаг байсан залуус бүгд шоронд явах гэж байна!"
2022-12-12

Д.Базаргүр: С.Зоригийн хэргийн ажлын хэсгээс намайг хассан хүн “Миний алдаа байсан” гэж дараа нь хэлж билээ
Тэр үед Э.Бат-Үүлийг хорьсон байдаг. Бидэнд Э.Бат-Үүлийг хорино гэсэн төлөвлөгөө байгаагүй. Гэхдээ хоригдсон нь Э.Бат-Үүлд ашигтай байсан. Э.Бат-Үүлийн талаарх зүйлс нэг мөр болсон шүү дээ.
2022-12-07

Н.Дугар: Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэж чадахгүй, дийлэхгүй
Хээрийн чонотой нийлсэн гэрийн нохой аюултай гэдэг. Дүр эсгэсэн эх оронч улстөрчид тэрнээс илүү аюултай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэнэ гээд байгаа. Үнэндээ тэмцэж чадахгүй, дийлэхгүй. Дийлвэл нар баруунаасаа гарна л гэж хэлье. Ганцхан үүнийг асуудал болгож тавьж байгаа нь Бээжингийн шахаанд байгаа хэрэг.
2022-12-05

Д.Доржготов: Хөрс байхгүй болбол хүнс байхгүй болно. Хүнс байхгүй болбол хүн, амьтан үгүй
Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор, Чингисийн одонт Д.Доржготовтой ярилцлаа.
2022-12-03

Д.Бат-Эрдэнэ: Бид оюун ухаанаа намчлаад, эдийн засгаа төрчлөөд байгаа нь хамгийн том алдаа
"Монголд гадаад руу гарах гэсэн, дарга болох гэсэн хоёр том дараалал үүсчихлээ"
2022-11-30

"Германчуудын энгийн үйлдэл тогтвортой хөгжлийн боловсролыг илтгэдэг"
Рэйнэр Матхар: Би хоёр хүүтэйгээ Францад очиход манай хоёрт бухимдах юм цөөнгүй гарсан. Багаасаа хогоо ангилаад сурчихсан тэднийг Францын өөр байдал нь бухимдуулсан байх. Германд хаана ч хогоо ангилан ялгаж хаядаг6
2022-11-29

Т.Мөнхсайхан: Бидний ярьдаг чимээгүй тахал бол архины хэрэглээ
“Намайг алгас” аянаар согтууруулах ундааны хор уршгийг таниулах, шинэ хандлага, зөв хэрэглээнд уриалах зорилготой.
2022-11-28

Э.Бат-Үүл: Хүн ер нь эрх чөлөө, дарангуйллын хооронд савлаж байдаг амьтан бололтой
Сүүлийн 30 гаруй жил манай сонгогчид, МАН гэдэг живхээ норчихоор нь АН гэдэг хуурай живхээр солиод, тэр нь норчихвол эргээд хатаасан МАН гэдэг живхээ хийдэг байсан юм. Манай ард түмэн ардчиллыг ингэж ашиглаад сурчихсан. Өдгөө МАН гэдэг живх нь шал нойтон болчихоод хайраад болохгүй байна шүү дээ!
2022-11-28

Х.Отгонтунгалаг: “Эрвээхэйн сүүдэр”-ийн Учрал бол нууц амрагийн дүр биш
“Эрвээхэйн сүүдэр” кино гарч эхэлснээс хойш гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй салсан гэх мессэжүүд маш олон хүнээс ирсэн. Томчууд бидний томоогүй алдаанаас болж, хөөрхөн үрс өнчирч, сайхан залуу хосуудын амьдрал талаар нэг болж байгааг бодоод өр эмтэрч байлаа.
2022-11-27

Б.Баттөмөр: Хийн хоолой, төмөр замын төлбөрийг нүүрсээр бартердсан юм билээ. Удахгүй ил болох биз
Монголын төр өмчдөө эзэн байж чаддаггүй, компанийн засаглал, удирдлагын менежмэнт муу, мэдлэг чадвар муутай, зорилго бүхий хүмүүс хүсэл, сонирхлоороо очиж ажиллах боломжийг төр олгоод байгаа учраас хулгай нүүрлэсэн нь үнэн.
2022-11-25

Х.Ганхуяг: Хуулиа оновчтой шинэчлэхгүй бол Монголд төртэй нийлсэн бизнес бүхэн дампуурч байна
Өнөөдөр Монголд төртэй юм хийсэн болгон дампуурдаг болсон. Эрх ашгийг нь хамгаалдаг байгууллага алга байна. Гэрээгээр зохицуулж байгаа харилцааг уг нь иргэний хуулиар шийдэх байтал бүгдийг нь эрүүжүүлчихсэн.
2022-11-25

Б.Лхагвасүрэн: Ямар ч улс оронд төв банк гэдэг байгууллага олонд таалагдах гэж ажилладаггүй
Монголбанк аль болох бодит эдийн засаг буюу иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт нь зөөлөн байхаар бодлогын тохиргоог хийхээр зорьж байна.
2022-11-22

С.ГАН-ЭРДЭНЭ: ГОЛОМТ БАНКНЫ ХУВЬЦАА ӨНДӨР ЭРЭЛТТЭЙ БАЙНА
Голомт банкийг олон нийтэд хувьцаагаа санал болгоход нь андеррайтераар ажиллаж буй Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэтэй тус IPO-ын талаар ярилцлаа.
2022-11-22

Б.Мэргэн: Төрийн албанд олон жил бугшсан нэг асуудал бол зөвхөн тухайн хүнд зориулсан шаардлагыг нэмж оруулдаг явдал
Төрийн албанд олон жил бугшсан нэг асуудал бол хэн нэг хүнийг тухайн албан тушаалд томилохын тулд Төрийн албаны зөвлөлөөс тавьж байгаа шаардлага дээрээ зөвхөн тухайн хүнд зориулсан шаардлагыг нэмж оруулдаг болсон. Үүний үр дүнд өнөөх хүнээс өөр ямар ч хүн тэр шаардлагыг хангах боломжгүй болдог гэсэн үг. Тухайн хүндээ зориулж бараг шалгалт зарлуулдаг. Энэ жишгээр явж байгаа жишээ олон бий.
2022-11-22