x

Б.Мөнхтөр: Монголд хоёр дахь Оюутолгойн орд олдоно гэж хэлэхэд эрт байна

Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл хайгуулаасаа олширсон гэдэг мэдээтэй нэлээд удаж байна. Энэ нь хайгуулын үйл ажиллагаа багассан гэж ойлгоно. Гэтэл уул уурхай нь улсын эдийн засгийг тэтгэж байдаг. Харилцан хамаарал ихтэй асуудал хөндөх гээд?

-Өнөөгийн байдлаар Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбар дээр явж байгааг төсвийн бүрдүүлэлт, экспортын үзүүлэлт, аж үйлдвэржилт гээд олон хүчин зүйлс дээр тулгуурлан хэлж болно.

Цаашид улсын эдийн засгийг авч явах салбар гэдэг агуулгаараа ч тэр, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн хувьд ч уул уурхайн салбарын ач холбогдол энэ түвшинд үргэлжлэх нь тодорхой. Мэдээж та бидний хувьд ярьж ирсэн солонгорсон эдийн засагтай болох хүртэл шүү дээ. Цаашид системтэй хөгжих, дараагийн 10, 20 жилд уул уурхайн салбарын төлөвлөлт зөв явах боломжийг бүрдүүлж өгөх салбар нь геологи, хайгуулын салбар.

Сүүлийн жилүүдэд хайгуулын салбар дахь хөрөнгө оруулалт багассан, цар хүрээ нь хумигдсан нь үнэн. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой.

Нэгд Монгол Улсын хууль тогтоомжид олон удаагийн өөрчлөлт оруулж ирсэн нь хөрөнгө оруулагч нарт болгоомжлол үүсгэж, хөрөнгө оруулалт багассантай холбоотой.

Хоёрт дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын түүхий эдийн үнэ ханш тийм ч сайн биш байдалтай хэдэн жил болсон. Аажим сэргэлт ажиглагдаж байна. Үүнтэй холбоотойгоор эрсдэл үүрэн үйл ажиллагаа явуулдаг хайгуулын жижиг компаниуд нэлээд хумигдсан маягтай байна. Тэр хэмжээгээр Монгол Улсад орж ирж байгаа гаднын хөрөнгө оруулалт багассан. Тэгэхээр Монгол Улсын хэмжээнд ч тусгай зөвшөөрөл олголт харьцангуй цөөрсөн.

Гэсэн хэдий ч геологи хайгуулын салбарын төлөв байдал, ашигт малтмалын зах зээлийн судалгаа, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийж байдаг олон судалгааны байгууллагуудын дүгнэлтээс үзэхэд ойрын жилүүдэд хайгуулын салбарын цар хүрээ, хөрөнгө оруулалт нэмэгдэх нь төлөвтэй харагдаж байгаа.

-Тоон агуулгаар товч мэдээлэл сонирхож болох уу?

-Хайгуулын салбарын тогтолцоо, төлөвлөлт алдагдсан байгааг олон хүчин зүйлсээр хэлж байна. Юун түрүүн ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо, хайгуулын тусгай зөвшөөрлийн тооноос бараг хоёр дахин их байгаа нь салбарын бодлого, төлөвлөлтөд баримталдаг суурь зарчим болох геологи-хайгуулын салбарын хөгжил, төлөвлөлт, уул уурхайн салбарын хөгжил, төлөвлөлтөөс 15-20 жилийн өмнө түрүүлж явах ёстой, уул уурхайн салбарын хөгжил, төлөвлөлт улсын нийгэм, эдийн засгийн төлөвлөлтөөс 15-20 жилийн өмнө явах ёстой бодлого алдагдсаны илрэл.

Хайгуулын салбар өөрөө тогтвортой хөгжих нь геологийн суурь судалгаануудаас хамаардаг. Геологийн суурь судалгааны ажлууд ч маш тогтвортой явж байж, түүн дээр тулгуурласан үр дүн сайн гарч байж хайгуулын салбарыг үр дүн, бодит мэдээллээр хангах бололцоогоор бүрдүүлдэг. Монгол Улс маш нийлмэл геологийн тогтоцтой шүү дээ. Түүнийгээ дагаад маш олон төрлийн ашигт малтмалууд нээн илрүүлэх боломжтой

Өнөөдрийн байдлаар энэ чиг үүргийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба хийж гүйцэтгэж, хэрэгжүүлж байна. Тус алба нь улсын хэмжээнд ашигт малтмалын чиглэлийн суурь судалгааны ажлуудыг хийхээс гадна, хот төлөвлөлт, дэд бүтэц, аж үйлдвэржилт, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрахад шаардлагатай геоэкологи, гидрогеологи, инженер геологийн чиглэлийн судалгаануудыг хийж байна.

Сүүлийн үед үер ус, газар хөдлөл, хөрсний гулсалт үеийн судалгаанууд болон хот суурин газарт амьдарч байгаа хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхэд шаардлагатай геоэкологийн судалгаануудыг хийж байна.

-Өнөөдөр бидний хөндөж байгаа сэдэв ашигт малтмал. Энэ салбарын хайгуул судалгааны ажлын тухайд?

-Ашигт малтмалын хайгуулын салбар өөрөө асар их хэмжээний хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаардагддаг салбар. Дундаж ордын хайгуул хийхэд ойролцоогоор 10 орчим жил шаардагддаг. Түүнийг дагаад асар их хөрөнгө оруулалт, цаг хугацаа хэрэгтэй болж таарна. Үүнийг улс авч явах, төсвөөс санхүүжүүлэх нь эдийн засгийн боломжгүй учраас энэ салбар дахь хайгуулын ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, санхүүжилт дээр тулгуурлаж явдаг тогтолцоотой. Тэр хэмжээгээр эрсдлийг хөрөнгө оруулагч нар үүрч байна гэж хэлж болно.

-Нүүрс, зэс гээд эрэлттэй, үндсэн ашигт малтмалын ордууд бий. Сүүлийн үед уран, газрын ховор элементийг дэлхий нийт түлхүү ашиглаж байна. Энэ чиглэлийн судалгаанууд хийгдэж байна уу?

-Улсын хэмжээнд региональ геологийн судалгааны ажлууд болон ашигт малтмал руу чиглэсэн сэдэвчилсэн болоод эрэл үнэлгээний ажлууд хийгдэж байгаа.

Нэн тэргүүнд эдийн засгийн агуулгаараа зах зээлд шаардлагатай байгаа ашигт малтмалын судалгааг хийх ёстой. Манай зах зээл ойлгомжтой. Хойд хөрш бол манайтай ижил төстэй эдийн засгийн бүтэцтэй. Ашигт малтмалаа гадагшаа экспортод гаргадаг. Тэр тусмаа нүүрс, зэсийн баяжмал экспортолж байгаа нь манай шууд өрсөлдөгч гэж хэлж болно.

Бидний хувьд том зах зээл бол БНХАУ. Энэ зах зээлд нэн тэргүүнд таны түрүүн дурдсан нүүрсний зах зээлийн маш том орон зай бий. Мөн жонш, төмрийн баяжмал, полиметалийн тодорхой баяжмалуудыг экспортолж байна. Эрэлтээ дагаад энэ чиглэлийн судалгаанууд тодорхой хэмжээнд явах нь гэж хэлж болно.

Дэлхийн зах зээлийн хандлага бидний хэлж заншсанаар критикал буюу чухал ашигт малтмалын чиглэлийн судалгаа, хайгуулын үйл ажиллагаа нэлээд идэвхжиж байна. Үүнийг дагаад манай улсад ч гэсэн энэ төрлийн судалгаа, хэтийн төлөвөө тодорхойлох ажлууд хийгдэж байгаа. Үүнд мэдээж газрын ховор элемент, ховор металлууд, цацраг идэвхт буюу ураныг нэрлэж болно.

Дүгнээд хэлэхэд энд нэр дурдагдсан ашигт малтмалын төрлүүдийн хувьд Монгол Улсын потенциал нэлээд өндөр. Гол нь шаардлагатай системтэй, олон жилийн зөв төлөвлөлттэй судалгааны ажлуудыг явуулах нь бидэнд хэрэгтэй. Монгол Улс маш нийлмэл геологийн тогтоцтой шүү дээ. Түүнийгээ дагаад маш олон төрлийн ашигт малтмалууд нээн илрүүлэх боломжтой.

-Хоёр дахь Оюу толгой шиг ордыг нээмээр байна. Ингэж чадвал эдийн засагт нэлээд том хүч өгнө гэж эдийн засагчид хэлсээр байна. Та бол мэргэжлийн геологич хүн. Манайд дараагийн Оюу толгой болох орд бий юу. Байвал хаана байж болох вэ?

-Мэргэжлийн хүний хувьд шууд хэлье. Оюу толгой шиг ордууд ойрын үед олдчихно гэж хэлэхэд эрт, маш эрт байна. Магадлалын хувьд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр боломж тийм өндөр биш. Оюу толгой бол дэлхийн хэмжээний том орд. Ийм том орд дэлхийн хэмжээнд цөөхөн байдаг. Түүний нэг нь Оюу толгой. Монголд зэсийн ийм том орд дахиад бий болно гэж хэлэхэд хараахан эрт. Маш олон төрлийн геологи, эрэл, хайгуулын ажлуудыг хийж байж үр дүн хэлэх боломжтой. Харин зэсийн жижгээс дунд зэргийн ордууд Монголд олдоно. Судалгааны шатанд явж байгаа.

-Заавал зэс гэхгүйгээр өөр ашигт малтмалын томоохон ордыг л хэлээд байгаа юм. Жишээ нь, уран?

-Ураны хувьд манайд судалгаа маш системтэй сайн хийгдчихсэн. Тогтоогдсон баялаг, геологийн нөөцийн хувьд дэлхийд дээгүүр ордог. Бараг Австралийн дараа орж байна уу даа. Өнөөгийн байдлаар ураны тогтоогдсон нөөц 200 орчим мянган тонн байгаа. Тэр нь дэлхийн ураны нийт тогтоогдсон нөөцийн хоёр хувийг эзэлдэг. Цаашдаа ч ураны олон тооны ордууд тогтоогдоно.

Байгалийн баялаг шавхагддаг баялаг. Тэр утгаараа байнга уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засагтай яваад байж болохгүй

Гэхдээ эдийн засгийн агуулгаар уран бол нүүрс, зэсийн түвшинд очих ач холбогдолтой биш. Энэ бол стратегийн түүхий эд. Хэрэглэх салбар нь тодорхой. Цөмийн эрчим хүч, цөмийн зэвсэглэлийн зориулалттай хэрэглэдэг ашигт малтмал. Түүнээс биш улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нүүрс, зэстэй харьцуулшгүй бага.

-Дотоодыг эрчим хүчээр хангах том эх үүсвэр гэж цөмийн энергийн салбарынхан хэлсээр байгаа шүү дээ?

-Мэдээж бүрэн санал нийлж байна. Аливаа улс орон эрчим хүчний аюулгүй байдлаа маш чухалд авч үздэг. Тэр тусмаа нэг эх үүсвэрээс хамааралтай байх нь эрсдэлтэй. Улс орнууд солонгорсон олон эрчим хүчний эх үүсвэрээр эрчим хүчний хэрэглээгээ авч явдаг. Түүн дотор дулааны цахилгаан станц, усан цахилгаан станц, нар, салхи гээд сэргээгдэх эрчим хүч багтана. Мэдээж нэг том салбар бол цөмийн эрчим хүч. Манай улсын хувьд ураны одоогийн тогтоогдсон нөөц, хэтийн төлөв ийм өндөр байхад цөмийн эрчим хүчний салбарыг яагаад хөгжүүлж болохгүй гэж. Үүн дээр төрийн хэмжээний нэгдсэн бодлого л дутагдаж байгаа.

Харин ашигт малтмалын хайгуулын тухайд эмзэглэж явдаг асуудал бий. Геологийн салбарын тогтолцоо, төлөвлөлт алдагдчихсан байдалтай олон жил болсон. Түүнийгээ дагаад эдийн засгийн эргэлтэд оруулах ашигт малтмалын орд газрууд бэлтгэгдэх ажил алдагдсан.

Магадгүй тогтолцоо зөв байсан бол өнөөдөр би танд арай ойлгомжтой, тодорхой байдлаар буюу дараагийн Оюу толгой байгаа юу. үгүй юу гэдэг дээр хариулт өгөх ёстой боломжтой байсан байх. Эцэст нь хэлэхэд байгалийн баялаг шавхагддаг баялаг. Тэр утгаараа байнга уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засагтай яваад байж болохгүй. Хурдан хугацаанд бусад салбараа хөгжүүлж эдийн засгаа дэмжих хэрэгтэй.

Геологийн салбараа хөгжүүлэх гээд байгаа зорилго бол Монгол Улс нь газрын хөрсөндөө ямархуу хэмжээний баялагтай юм бэ, тэр баялаг нь хэдэн жил энэ улс орноо тэжээж тэтгээд байх боломжтойг тодорхойлох гол гарц нь геологийн салбарын хөгжлөөс шууд хамаарна. Тийм учраас Үндэсний геологийн алба нь зөв бүтэц зохион байгуулалттай, зөв бодлого, төлөвлөлтийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах нь маш чухал юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 4 цаг 59 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 5 цаг 2 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 5 цаг 2 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 5 цаг 5 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 5 цаг 7 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 5 цаг 8 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 5 цаг 10 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 5 цаг 11 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 5 цаг 12 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 6 цаг 33 мин ЧУБИ 6 цаг 46 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 7 цаг 16 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 7 цаг 18 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 7 цаг 18 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 7 цаг 20 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 7 цаг 20 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 8 цаг 49 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 8 цаг 50 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 8 цаг 52 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 8 цаг 52 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top