x

Б.Баярхүү: 50 машин нүүрс гардаг терминал дээр бүх нүүрсийг шилжүүлэх гэж үйлээ үзэж байна

Б.Баярхүү: Ковидын үеэр 50 машин нүүрс гардаг байхад байгуулсан терминал дээр бүх нүүрсийг шилжүүлэх гэж үйлээ үзэж байна 

“Баянзам” тээвэрчдийн холбооны тэргүүн Б.Баярхүүтэй ярилцлаа.

-Хилийн боомтын сэргэлтийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ярилаа. Бодит байдал дээрээ боомтууд сэргэж байна уу, асуудал бэрхшээл юу байна?

-БНХАУ-тай хиллэсэн найман боомт байна гэж Хилийн боомтын захиргаа мэдэгдэж байна. Энэ найман боомтын нийт дүнгээр 65 сая тонн нүүрс өнгөрсөн онд гарсан. Үүний 80 хувийг Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор гаргажээ.

Гэхдээ бид олон боомтоо зэрэг хөгжүүлээд ашиг олоод өгье гэхэд харьцангуй ойлголт юм билээ. Гол нь БНХАУ аль боомт руугаа буюу зах зээл худалдан авалт нь аль боомт дээр төвлөрөөд байгаа юм, аль боомт дээрээс татах нь худалдан авагчдад ашигтай байна вэ гэдэг чухал асуудал байдаг. Ханги-Мандалын боомтоор цаашаа гол терминал нь ойрхон байх жишээтэй. Дотоодын тээвэр нь бага зардлаар нүүрсээ цааш хүргэж гол худалдан авагчдадаа өгчихөж байна. Гашуунсухайт нь тэндээ нэг дүрэмтэй, Шивээхүрэн нь ч тэр адилхан.

Жижиг гэж яриад байгаа боомтуудаас Бичигт боомтыг ярья л даа. Манай долоо, найман зуун тээвэрчин тийшээ ажил хайгаад явсан. Орон нутагт маш олон уурхай байдаг. Цаанаа хэн нь эзэн нь мэдэгддэггүй, уул уурхайн бодлого нь сул тийм газрууд олон бий. Хоёрт, тэнд хилийн боомтын хөгжил байхгүй. Яг 10 жилийн өмнөх Цагаанхад шиг, танил тал, орон нутгийн давуу байдал үүсчихсэн. Хэн нь хятад эзэн сайн танина, түүний машиныг оруулж ирээд нүүрс ачаад гаргадаг.

Энд Тулга сайд цаасан дээр маш гоё зураг яриад яваад байдаг. Буцаад засч болшгүй муу хөрс тэнд аль хэдийнэ бий болчихсон. Одоо гоё төлөвлөгөө бариад очихоор нэг хүн хашаа бариад өөрийнхөө өмч болгочихсон, эсвэл өөр хэн нэг нь гуанз бариад “Минийх” гээд суучихсан, бөөн хэрүүл байдаг. Бичигт, Хавиргын боомт орчимд бичил уурхай ихтэй боловч боомтынхоо аман дээр их инээдтэй. Ямар ч дэд бүтийн хөгжил байхгүй. Монгол Улсын дархан хилийн нэг манаач, нэг путик л байдаг. Уг нь Бичигтийг жишиг боомтоор хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Замын-Үүд, Гашуунсухайтаас өөр шинэ боомтыг хөгжүүлж, экспорт, импортын том гарц бий болгомоор байгаа юм. Замын-Үүдийг 24 цагийн ажиллагаатай болгосон гээд үр дүн байгаа л даа?

-БНХАУ-ын тал “Бичигт дээр зам тавиад өгье. Ийм дэд бүтэц, тийм ажил хийгээд өгье” гээд байдаг манай талаас харахаар бахь байдгаараа л байгаа юм билээ. Боомтын сэргэлтийн бодлогын ганц авах зүйл бол энэ салбар өмнө нь эзэнгүй, Сангийн сайд сугандаа хавчаад явдаг байсныг бодвол одоо эзэнтэй болсон. Ядаж Замын-Үүд 24 цагаар ажилладаг боллоо. Одоо Гашуунсухайтыг дараагийн ээлжид ажиллах цагийг нь сунгах ёстой. Долоо хоногийн гурван өдөрт 24 цагаар эргэдэг болоход ямар их тээврийн эргэлт хийх вэ, ямар их экспорт хийгдэх вэ.

Өөр нэг асуудал гэвэл терминал буюу тээврийн шинэ шилжүүлэн ачих төрөл бий боллоо. Энэ бол БНХАУ-ын амбицад их таалагддаг. Нүүрсийг дахин буулгаж шороо манаргаж асгахгүй, эко байна. Чингэлгээр ирлээ, шилжүүлж тавиад хил гаргалаа. Болж байна гэдэг. Гэтэл манай хилийн боомтынхны бахархаад байгаа шилжүүлэн ачих терминал нь 30 гаруйхан га талбайтай. Байгуулагдсан түүх нь инээдтэй. Ковидын үед ямар ч нүүрс гарахгүй, өдөрт 50 машин гаргадаг болоод балраад ирэх үед гурван уурхай мөнгөө нийлүүлээд дундаа нэг жижиг талбай гаргаж цутгаад шилжүүлэн ачих терминал байгуулсан. Ковидын үед яаралтай байгуулсан түр тасаг л гэсэн үг. Өнөөдөр тэр нь Монголын экспортын бүх нүүрсийг шилжүүлэн ачдаг ганц талбай болчихсон. Гурван уурхай оруулсан мөнгөнийхөө хэмжээгээр “миний талбай, чи цаашаа, би цаашаа” гэдэг. Тэгэхээр терминалыг заавал нэмэх хэрэгтэй. Тэгэхэд БНХАУ-ын талд “Цагаа сунгаад авъя” гэхийг үгүйсгэхгүй. Бид бахь байдгаараа л “Биднийг сунгаад өгөөч, өдөрт 2000 машин оруулъя” гэсэн ч манай даацыг харахаар чүү, чай 1000 машиныг алалцуулж гаргаж ирдэг нөхцөл байдалтай л байна шүү дээ.

-Нүүрс тээврийн С зөвшөөрлийг уурхайнууд өөрөө олгож эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Авлига, бизнес болдог байсан асуудал цэгцэрсэн үү?

-Ковидын дараа экспортыг сэргээх зорилгоор Засгийн газрын 362 дугаар тогтоол батлагдсан. Тус тогтоолоор уул уурхайн олборлогчид өөрийнхөө экспортод нийцүүлж улс хоорондын С зөвшөөрлийг олгох хуваарилах зохицуулалтыг хийж өгсөн. Энэ маягаар нэг жил явж үзлээ. Бүх хүнд нэг л хүлээлт байсан. С зөвшөөрөл олголт ил тод болж байгаа юм чинь АТҮТ дээр завшдаг явдал алга боллоо гэж ойлгогдсон. Нэг талаасаа тийм, нээлттэй шилэн боллоо. Гэхдээ мэргэжлийн байгууллагын хийсэн ажил гэдэг долоо, найман жил алдаж оносон ч АТҮТ-т туршлага байсан. Энэ туршлагаа муу солилцсон юм уу даа гэж харсан. Уурхай “Гурван машин нэг С зөвшөөрөл л олгоё. Бидэнд байгаа нь 7000 С байна. Жолооч нар 20 мянга юм байна” гэж гасалж байгаад хуваасан. Ингэхдээ нэг үр дагаврыг тооцоогүй. Олборлогч тээврээ хийдэг боллоо. “Эрдэнэс Тавантолгой”-д цоо шинэ бүхэл бүтэн бүтэц бөөрөнд нь ороод ирлээ. Энэ үед бид “Та нар квотлох юм бол хөдөлгөөнөө анхаараарай” гэж анхааруулж байсан. Гэтэл квотоор олгож эхлээд л машинаа үржүүлдэг уралдаан болж хувирсан. А гэх нөхөр банкны зээлээр авсан таван машинтай. Энэ таваа бүрэн хөдөлгөх ганц л арга байна. Явдаг явдаггүй ямбий 30 машин цуглуулах хэрэгтэй болсон. Тэгж байж таваа хөдөлгөх нь байна. Нөгөө талд хүний машиныг бүртгээд С-д өгөх үү, Д-д өгөх үү, шоо хаях уу, авлига авах уу гэж С зөвшөөрлийг уурхайгаас орж авсныгаа цааш дамладаг хар зах бий болсон.

-АТҮТ дээр авлига үүсээд байна гэж үзээд байсан, ялгаагүй бизнес болчихсон хэрэг үү?

-АТҮТ дээр авлига өгдөг гээд байсан бол уурхай аваад квотоор шийдэх болоход дотроо хар зах үүссэн. “Би танай компанид байгаа юм чинь чамд би одоо таван сая төгрөг өгчихье. Чи надад С зөвшөөрлөө өгчихөөр өгдөг дээрээ нэмээд 20 хувь өгье”. Өрөө дарахын тулд компани, эзэн хоёр хоорондоо ярьж эхэлсэн. Энд их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа шүү. 2023 оны II улирлаас ийм асуудал үүсч эхэлсэн. Ингээд зүүн баруун хил дээр явдаг явдаггүй, Баянхошуу, Толгойтод хэвтэж байгаа шалаанз толгойтой машин бүрийг яаж ийгээд үзлэгт тэнцүүлж, бүртгэх уралдаан явагдсан. Ингээд эцсийн зорилго болж байсан, нэг боомт дээр төвлөрсөн 12 мянган машины ачааллыг бууруулахын төлөө дөрөв таван жил зүтгэж ирсэн хөшүүрэг шууд ухарч, бүх машин Гашуунсухайтын боомтод бүртгэлтэй болж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн ачааллыг бууруулах бодлогын эсрэг үр дагавар үүсээд байгаа. Нөгөө талд олборлогч уурхай буюу төрийн өмчит уурхай “Эрдэнэс Тавантолгой”-гоос тээврийн компаниудын 80 хувь нь хоолоо олж идэж байна. Тэд Биржээр зарсан нүүрсний машиндаа өгөхөөр 1500 С зөвшөөрлийг аваад үлдчихсэн. Түүнийгээ сонгон шалгаруулалтад ороод тендерээр өрсөлдөж доод үнэ өгсөн компанид өгнө гэсэн. Энэ нь С зөвшөөрлийг авах бас нэг арга зам, бизнес болж хувирсан.

-Засгийн газар өнгөрсөн жил 65 сая тонн нүүрс экспортолсон. Энэ жил бүр 70 сая тонныг гаргах амбицтай байгаагаа зарлаж байна. Гэтэл дотроо арилжаа наймаа хэвээрээ байгаа юм байна. Тэгвэл энд ямар хувилбар боломжит, амьдралд дөхөх юм бол оо?

-Төрийн байгууллага оролцоохоор авлига болоод байна гэж үзээд уурхай нь авч үзлээ. Бас болсонгүй, арилжаа наймаа явагдаад байна. Энэ бол Монгол дангаараа шийдээд байдаг асуудал мөн үү гэж үзэхэд хүргэж байна. С зөвшөөрөл бол хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр бий болсон эд шүү дээ. Нэг тал нь дураараа өөрчлөөд байвал нөгөө тал нь зөвшөөрөхгүй эрсдэл үүснэ. Хэрэв ингэвэл манай экспорт, тээвэр бүгд эрсдэлд орно.

Сая хоёр улсын тээврийн байгууллага уулзсан. С зөвшөөрлийг гурван сараар олгодгийг дөрвөн сар болгоё гэсэн асуудал яригдсан юм билээ. Бидний зүгээс харж байгаагаар 7000 С зөвшөөрлөөр 30 сая тонн нүүрс зөөдөг байсан. Сая 60 сая тонныг зөөлөө. Одоо 75 сая тонныг зөөнө гэвэл Гашуунсухайтаар 50 саяыг гаргаж таарна. Хэрэв ингэвэл С зөвшөөрлийг тоог нэмж, хилийн гарцаа нэмэгдүүлэхгүй бол хаагуураа чихэлдэх вэ гэдэг дэд бүтцийн асуудал үүснэ. Тиймээс хоёр тээврийн байгууллага хэлэлцээ хийж, С зөвшөөрлийн тоогоо нэмэх л шийдэл байна. Хэн ер нь С зөвшөөрөл 6000 байх ёстой гээд тогтоочихсон юм бэ. “Манай хил боомт хөгжиж байна. Манай экспорт ингэж нэмэгдэж байна. Зайлшгүй хэрэглээ бол бид 10 жилийн өмнө тогтоосон 6000 С зөвшөөрлөөр явахаа байлаа. Үүнийг нэмье” гэдэг хэлцэл хийхэд болохгүй зүйл байхгүй шүү дээ. Энэ бол хөндөж болохгүй асуудал биш.

-С зөвшөөрлийн олголт АТҮТ хийхээ болиод уурхайнууд хийж эхэлсэн. Энэ хэлэлцээрийг хэн хийх болж байна?

-Одоогийн Уул уурхайн яам оролцохгүй, уурхай оролцохгүй. БНХАУ манай улсын Зам тээврийн хөгжлийн яам, АТҮТ-тэй хэлцэл хийсэн шүү дээ. Тиймээс эд нартайгаа л ярина. 362 дугаар тогтоолыг эргэж харах хэрэгтэй болно. Биржээр худалдсан нүүрсний захиалгад нийцэхээс бусад С зөвшөөрлийг чөлөөт зах зээл буюу мэргэжлийн байгууллага олгоно гэж өөрчлөлт хийхгүй бол одоо мухардалд орж байна.

Саяхан болсон хоёр улсын тээврийн байгууллагын уулзалт дээр БНХАУ-ын тал “С зөвшөөрлийг уурхай олгож байгааг эргэж харах хэрэгтэй. Бидний анхны хэлцэл зөрчигдөж байна” гэдэг агуулга хөндсөн байдаг. Хамгийн боломжит гарц бол манайх боомтынхоо экспортыг шууд өндөр үнэ, ам.долларт үржүүлэхийн хажуугаар экспорт хийдэг дэд бүтэц, терминалаа яаж хийх вэ, хилийн хоёрхон гарцаа яаж нэмэгдүүлэх вэ, дээр нь нэгэнт 15, 20 мянган машин бодитой парк шинэчлэл хийчихсэн байгаа хойно С зөвшөөрлийг нэмэгдүүлэх дипломат ажил яаж явуулах тухайд бодлоготой, бодитой хандмаар байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 9 цаг 20 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Өчигдөр 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top