
ШИНЭ ХОРИГ: Европын холбоо ОХУ-аас алмаз авахгүй
Европын холбоо 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчлэх хоригийн багцдаа Оросын алмазыг оруулж байгаа тухай Bloomberg мэдээллээ.
2023-11-17

СТА Б.Дэлгэрбаяр олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд гуравдугаар байр эзэлжээ
Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр тус уралдааны гуравдугаар байрт шалгарчээ.
2023-11-17

Батлан хамгаалахын салбарын асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байна
Өнөөдрийн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоогүй.
2023-11-17

Г.Сайханбаяр сайн цэрэг байж болох ч сайн менежер байж чадсангүй!
Г.Сайханбаяр сайд сайн цэрэг байж болох ч батлан хамгаалах салбарт шинэ сэргэлт хийх хүн гэдэгт олон нийт итгэхгүй байна. Энгэр дүүрэн одонгуудын чинь цаана хөгц чийгтээ нэвчсэн спортын заал шиг чинь хуучирсан салбар нуугдаж байна.
2023-11-17

"Ялын бодлого хангалттай чанга байгаа. Асуудал гаргасан хүмүүсээ шийтгээд яв"
"Сүүлийн үед албан тушаалтнууд "МАН ийм муу нэртэй байгаа юм чинь ялагдах юм байна. Байгаа дээр нь идэж уугаад авъя" гэсэн замбараагүй хандлагатай болчихож" гэлээ.
2023-11-17

Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
Улаанбаатар хотод шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 10-12 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.
2023-11-17

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар иргэд, олон нийт болон хүний эрхийн байгууллагуудаас ирсэн саналыг парламентын гишүүдэд уламжиллаа.
2023-11-17

Монгол иргэн гар тээшиндээ ангийн зориулалттай бууны сум тээвэрлээд саатуулагджээ
Гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
2023-11-17

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Жавзандоржийг маргааш сэнтийд зална
30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржийг XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны өлзий билэгт өдөр Батцагаан цогчэн дуганд зохион байгуулагдана.
2023-11-17

Үндсэн хуулийн цэцийн шинэ гишүүд үнэмлэхээ гардан авлаа
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нарыг хүлээн авч уулзаж, үнэмлэхийг нь гардуулан өглөө.
2023-11-17

Өнгөрсөн сард хэрэглээний бараа бүтээгдхүүний үнэ 9.4 хувиар өсчээ
Инфляц буюу хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт энэ оны аравдугаар сард улсын хэмжээнд есөн хувьтай гарчээ.
2023-11-17

С.Билэгсайхан: УИХ гэдэг чинь авилгачдын ууж иддэг “мөнхийн зогсоол” болсон юм байна
Монголчууд бол хамгийн их аз жаргалтай хүмүүс, дэлхийд түр ирснээ мэддэг. Хөрөнгө байвал бүгдийг нь үрнэ. Байгаа бүх боломжоо ашиглаад баяжаад, амьд дээрээ бүгдийг нь идэж уугаад дуусдаг. Шившиг болсон ч хамаагүй. УИХ-ын гишүүн болоод Ганц худаг руу хүргэгддэг ганцхан замтай.
2023-11-17

Нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийн байрны барилгын суурийн хэмжээг хэтрүүлэн ухсан зөрчил гаргажээ
Нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийн байрны барилгын суурийн хэмжээг хэтрүүлэн ухсан зөрчил гаргажээ.
2023-11-17

Шударга ёсны дээрэм ба эзэндээ ирсэн “Эрдэнэт”-ийн 49 хувийн хулгай
Монголд шударга ёсны төлөө тэмцэл яваад байгаа юм биш. Монгол баялгийн хараал хүрчихээд байна. Баялгийн хараал хүрсэн тэр цагаас эхлэн янз бүрийн “шударга ёс” төрж, түүнийг дагасан улс төрийн бүлгүүд бий болсон.
2023-11-17

Б.Пүрэвсүрэн: Нийгэмд эрүүл сэтгэлгээ алдагдсан. Монголчууд зөвд зөөлөн, бурууд хатуу байж чадахаа больсон
Бүх юмыг хялбарчлах, бэлэнчлэх гэсэн халамжийн сэтгэлгээ, халамжийн бодлогын үр дүнд ажил хийх, хөдөлмөрлөх, шударгаар хөдөлмөрлөх тухай ойлголт нэлээд алсарч байна. Шударга бусаар хэт их орлого олж байгаад олон нийтийн зүгээс дур гутах, үзэн ядах хандлага газар авсан.
2023-11-17

АНУ-ын Хууль зүйн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
АНУ-ын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо нь АТГ-ын шалгаж буй эрүүгийн тодорхой хэргүүдэд үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.
2023-11-17

Түр хоноглох байрны нөхцөл байдалтай танилцав
Л.Баянмөнх: Энд ирэх хүмүүс улам бүр залуужиж байна. Түр хоноглох байр гэхээсээ зарим тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаа шаардлагатай хүмүүсийг авах зайлшгүй шаардлага тулгарч, асрамж халамжийн үйлчилгээг үзүүлэхэд хүрдэг. Донтолт, дотоод эдгэрлийн сургалт явуулах, ногоо тарих, барилга мужаан зэрэг ажил хөдөлмөр эрхлүүлэх зэргээр эргээд амьдралд хөлөө олж нийгэмшихэд нэмэр болох арга хэмжээг нөөц боломжоо ашиглан авч хэрэгжүүлдэг. Гэвч өвлийн 3 сард хийх ажил байдаггүй.
2023-11-17

Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто замын ажил ирэх хавар эхэлнэ
Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км авто зам, Улиастай-Алтай чиглэлийн 198 км авто замын эхлэл 100 км авто замын ажлыг шуурхайлж, 2024 оны хавар барилгын ажлыг эхлүүлнэ.
2023-11-17

Улиастай-Шархадыг холбосон бетон гүүрийг ашиглалтад орууллаа
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Улиастай-Шархадыг холбосон 97,3 метр бетон гүүрний барилгын ажил дуусч, зорчих хөдөлгөөнийг нээжээ.
2023-11-17

Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто замын барилгын ажил 2024 оны хавар эхэлнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтэй уулзаж, Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто зам төслийг ирэх онд хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
2023-11-17
