x

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Жавзандоржийг маргааш сэнтийд зална

Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламтанг сэнтийд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа маргааш болно. 

Үйл ажиллагаа XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны өлзий билэгт өдөр Батцагаан цогчэн дуганд зохион байгуулагдана.

Энэхүү үйл явдалтай холбогдуулан Гандантэгчэглин хийдийн өмнөх Хамба Номун ханаар өргөмжлөгдөн ажилласан ламтнуудыг танилцуулав. Өдийг хүртэл хугацаанд уг хийдийн Хамба Номун ханаар таван төвөд лам ажиллаж байсан байна. 

Харин хамгийн урт хугацаагаар энэ албыг хашсан хүмүүсийн нэг нь Хамба Номун хан Д.Чойжамц юм.

  • I Хамба Номун хан Агваанлувсанжамбал данзан.
  • II Хамба Номун хан Балжорравдан: Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар хутагтын ёнзин багш нар байжээ.
  • III Хамба Номунхан Лувсанданзанжанцан: Эрдэнэ мэргэн бандида хутагтын (Ламын гэгээн) анх дугаар дүрийн хувилгаан. Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь бага наснаасаа тойн хуварга болж, Өндөр гэгээн Занабазар хутагтын шавь болж, багшийнхаа зөвлөсний дагуу Төвдийн Дашлхүнбэ хийдэд Банчэн богд Чойжижанцангийн дэргэд удаан сууж, судар тарнийн гүн ухаан ном үзэж судалсан байна.
  • IV Хамба Номунхан Лувсангэлэгравдандорж: Олноо Бэрээвэн номун хан хэмээн алдаршсан.
  • V Хамба Номун хан Содномринчин: Дүлба лам хэмээн алдаршсан Төвөд лам.
  • VI Номун хан Лувсандаржаа. Дашлхүнбэ хийдийн лам. 1741 оноос хамба номун ханд тушаагдсан. II Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багш
  • VII Хамба Номун хан Жамбалдорж: 1758-1765 оны хооронд энэ албыг хашсан байна. Ноён номун ханы II дугаар үеийн хувилгаан, олноо Срайдорж номун хан хэмээн алдаршсан.
  • VIII Хамба Номун хан Лувсанжамбал: III дугаар Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багш, 1765 оноос хамба номун хан болсон.
  • IX Хамба Номун хан Цэвээндорж: 1777-1791 оны хооронд энэ албыг хашсан. Олноо Бэрээвэн номун ханы III дүрийн хувилгаан хэмээн алдаршсан.
  • Х Хамба Номун хан Лувсантүвдэнванчүг: Манзушир хутагтын хоёрдугаар дүрийн хувилгаан. 1791-1806 оны хооронд энэ албыг хашсан.
  • XI Хамба Номун хан Жанчивдорж: 1806-1820 он хүртэл хашсан.
  • XII Хамба Номун хан Лувсанпринлайдандар: 1820-1822 он хүртэл хашсан. Эрдэнэ хамба хутагтын хувилгаан. Эрдэнэ хамбын хүрээ нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг Жаргалант уулын өвөрт байжээ.
  • XIII Хамба Номун хан Рэнчинжав: 1822-1830 оны хооронд энэ албыг хашсан. Срайдорж номун хан.
  • XIV Хамба Номун хан Лувсаншарав: Төвөд хүн. Банчэн богдоос IV Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар ирсэн. Гачэн цолтой. 1830-1833 оны хооронд хамба номун ханы албыг хашсан. (Өндөр гачин)
  • XV Хамба Номун хан Агваанхайдүв: Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг, одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Туул голын ойр Тариат хэмээх газрын Мандал толгой хэмээхэд мэндэлсэн. Жэдорын хамба лам хэмээн алдаршсан таван боть сүнбүм зохиолтой. Дашчойнпэл дацанд ном эрдэм суралцан улмаар Түвдийн Брайвүн хийдийн Гоман дацанд 15 жил ном үзэн судалсан.
  • XVI Хамба Номун хан Лувсанжамъян: Төвөд хүн. V Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багшаар томилогдон ирсэн. 1838-1840 он хүртэл энэ албыг хашсан.
  • XVII Хамба Номун хан Дорж: Их шавийн Эрдэнэ бандида хутагтын тавдугаар дүрийн хувилгаан. VI Богдыг Монголоос тодруулах оролдлого хийсэн хэргээр албан тушаалаас нь удалгүй буулгасан. 1840 онд энэ албыг хашсан. Эрдэнэ хамба номун ханы хувилгаан.
  • XVIII Хамба Номун хан Лувсаннамжил: Төвөд хүн. Гачэн цолтой. VI Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар залагдаж ирсэн. 1847-1848 оны хооронд энэ албыг хашсан.
  • XIX Хамба Номун хан Лувсанчүлтэмжигмэд: 1847-1853 он хүртэл энэ албыг хашсан.
  • ХХ Хамба Номун хан Дорж: 1853-1865 он хүртэл дахин энэ албыг хашсан. Эрдэнэ хамба номун ханы хувилгаан.
  • ХXI Хамба Номун хан Балданчойнпэл: Төвөд хүн. VII Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар залагдан ирсэн. VIII Богдын ёнзингоор томилогдсон.
  • ХXII Хамба Номун хан Пунцаг-Осор: Их шавийн Цуян отгийн харьяат. Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг, одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт мэндэлсэн. Их хүрээний Зоогой аймгийн лам. Дашчойнпэл дацангийн гэсгүй, 1891 онд Их хүрээний цорж, 1897 онд дэд хамба, 1900-1920 он хамба номун ханы албыг хашсан.
  • ХXIII Хамба Номун хан Лувсанхаймчиг: 1915 онд VIII Богдын жавтүй ламаар залагдан ирсэн. Ёнзин хамба хэмээн алдаршсан.
  • ХXIV Хамба Номун хан Найдангийн Эрдэнэпэл: Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Их уул сумын нутагт 1887 онд мэндэлж бага насандаа хошууны гол хүрээ Тариатын хүрээнд шавилан сууж байгаад их хүрээний гүн ухааны Дашчойнпэл дацанд ном судлан 1933 онд гавж цол хамгаалсан. МБШТГандантэгчэнлин хийдийг 1944 оны зуны эхэн сард “Мөргөлийн дуган” нэртэйгээр хурал номын үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд тус хийдийн анхны хамба ламаар Н.Эрдэнэпэлийг тохоон томилсон.
  • ХXV Хамба Номун хан Самаагийн Гомбожав: Сэцэн хан аймгийн Харцага чин вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт 1901 онд мэндэлсэн. Их хүрээний Идгаачойнзинлин дацанд гүн ухааны ном судлан 1935 онд гавж цол хамгаалсан. 1960 онд Гандантэгчэнлин хийдийн хамба ламаар сонгогдон 1980 он хүртэл 20 жил ажилласан.
  • ХXVI Хамба Номун хан Хархүүгийн Гаадан: Увс аймгийн Бөхмөрөн суманд 1923 онд мэндэлсэн. Бага насандаа Төгсбуянтын хүрээнд шавилан сууж ном эрдэмд боловсорсон. 1980-1990 он хүртэл хамба ламын албыг хашиж байсан.
  • ХXVII Хамба Номун хан Сугарын Дагвадорж: Түшээт хан аймгийн Балдан засгийн хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 1924 онд мэндэлсэн. Бага насандаа нутгийнхаа Ганданшадүвлин хийдэд ном эрдэмд сурч боловсорсон. 1990-1991 оны хооронд хамба ламын албыг хашсан.
  • ХXVIII Хамба Номун хан Төмөрийн Дамдинсүрэн: Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны Гүнжийн сүмийн Сүмчин отгийн нутаг, одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баруун баян хэмээх газар 1900 онд мэндэлсэн. 1990 онд гавжийн дамжаа барьсан. 1991-1992 он хүртэл хамба ламын албыг хашсан.
  • ХXIX Хамба Номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц: Хамба номун хан Д.Чойжамц нь билгийн тооллын XVI жарны цагаагчин туулай жил, нийтийн он тооллын 1951 онд Төв аймгийн Бүрэн сумын "Хайрхан булаг" хэмээх газар лагшин мэндэлсэн. Тэрээр МБШТ Гандантэгчэнлин хийдийн хурлын голч, Да лам, Дэд хамбын мяндаг тушаалыг 1976-1992 онд хариуцлагатайгаар хашиж, шашин номын үйлийг хичээнгүйгээр өрнүүлэн ажиллаж байсан билээ. Хамба Номун хан Д.Чойжамц нь 1992 оны наймдугаар сарын 20-ны билигт сайн өдөр МБШТ Гандантэгчэнлин хийдийн "Тэргүүн их хамба" хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авч, хуучин социалист нийгмээс шинэ нийгэмд шилжих шилжилтийн хүнд хэцүү үеэс эдүгээг хүртэл энэ насны алжаал зүдрэлийг огоорч, шашин амьтны тусад хязгааргүй үйлс бүтээлийг чин бишрэл, хичээл зүтгэлээр үүтгэн бүтээсэн. Тэрбээр Монгол Улсын АИХ-ын депутатаар 1990-1992 онд сонгогдон Монгол улсын шинэ үндсэн хууль батлалцах түүхт үйл хэрэгт оролцож, үндсэн хуульд "Төр шашнаа хүндэлж, шашин төрөө дээдэлнэ" хэмээх тэргүүтэн Бурхны шашны байр суурийг бататгах заалтуудыг оруулахад гол санал санаачилгыг гарган ажилласан билээ. МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан гавж Д.Чойжамц 1992-2023 оны хооронд буюу 31 жилийн турш дээдсийн зарлигийг доройтуулахгүйг, умар зүгийн Монгол орны шашны эзэн, оройн дээд, Очирдарийн хувилгаан Богд гэгээн Жэвзүндамба хутагтын Их хүрээнээ хувьсгалт засгийн үед тасарсан болоод доройтсон уламжлалуудыг сэргээх, арвитган дээшлүүлэх хүнд бэрх үүргийг хүлээн авч шашин, амьтны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж ирсэн билээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 10 цаг 38 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 10 цаг 40 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 10 цаг 43 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 10 цаг 45 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 10 цаг 49 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 10 цаг 51 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв 15 цаг 58 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна 16 цаг 0 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ 16 цаг 1 мин ЛУИЗ 16 цаг 3 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв 16 цаг 4 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… 16 цаг 17 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав 16 цаг 18 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна 16 цаг 19 мин Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ 16 цаг 20 мин Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөв 16 цаг 21 мин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон арга хэмжээнд олон улсын төлөөлөгчид оролцов 16 цаг 22 мин Ральф Лорены Ferrari F50 шинэ рекорд тогтоолоо 19 цаг 53 мин SpaceX Dragon ОУСС руу 2300 кг ачаа хүргэв 19 цаг 54 мин Британи ОУВС-гаас тусламж авах эрсдэлтэй гэж эдийн засагчид анхаарууллаа 19 цаг 55 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top