x

Нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийн байрны барилгын суурийн хэмжээг хэтрүүлэн ухсан зөрчил гаргажээ

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Нэхмэлийн шарын байрнуудын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй “Фүжи Девелопмент” ХХК-ийн үйл ажиллагааны талаар иргэдээс гомдол, мэдээлэл ирсний дагуу холбогдох албаныхан газар дээр нь ажиллалаа.

Тодруулбал тус компани нь Нэхмэлийн шарын 7 дугаар байрны суурийг Архитектур төлөвлөлтийн даалгавраас хэтрүүлэн ухсан тул зөрчлийг арилгахаар хэтрүүлж ухсан суурийг битүүлж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Нийслэл болон дүүргийн холбогдох байгууллагынхан тус байршилд хэмжилт хийхэд дахин төлөвлөлтийн байршлаас урагшаа 4.5 метр, хажуу тийш 9 метр хэтрүүлж барилгын сууриа ухсан байгаа юм.

Өөрөөр хэлбэл шинээр барилгажих талбайн зөвшөөрлөө Хот байгуулалт, хөгжлийн газраас авалгүйгээр дур мэдэн суурь ухсан. Тус компанид Хотын стандарт, хяналтын газраас болон дүүргээс зөрчлөө арилгах талаарх шаардлага, мэдэгдлийг хүргүүлсэн боловч биелүүлээгүй.

Зөвшөөрлөө дараа нь авна гэх зэргээр дур мэдэн ажлаа үргэлжлүүлж байна. Хуучин байрнуудыг нураах зөвшөөрөлтэй боловч шинэ зураг төсөл, суурийн зургийг батлуулаагүй, барилга эхлүүлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулаад байна гэсэн үг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас уг зөрчлийг арилгахаар хоёр дахь өдрөө ажиллаж байна” хэмээлээ.

“Фүжи Девелопмент” ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Нэхмэлийн шарын 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 байрны дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж, 5, 6А, 6В байрыг байнгын ашиглалтад оруулаад буй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 10 цаг 37 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 10 цаг 39 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 10 цаг 42 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 10 цаг 44 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 10 цаг 48 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 10 цаг 50 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв 15 цаг 57 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна 15 цаг 59 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ 16 цаг 0 мин ЛУИЗ 16 цаг 2 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв 16 цаг 3 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… 16 цаг 15 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав 16 цаг 16 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна 16 цаг 18 мин Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ 16 цаг 19 мин Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөв 16 цаг 20 мин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон арга хэмжээнд олон улсын төлөөлөгчид оролцов 16 цаг 21 мин Ральф Лорены Ferrari F50 шинэ рекорд тогтоолоо 19 цаг 51 мин SpaceX Dragon ОУСС руу 2300 кг ачаа хүргэв 19 цаг 53 мин Британи ОУВС-гаас тусламж авах эрсдэлтэй гэж эдийн засагчид анхаарууллаа 19 цаг 54 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top