x

АНУ-ын Хууль зүйн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр АНУ-ын Хууль зүйн яамны Олон улсын Прокурорын хөгжлийн туслалцаа, сургалтын албаны Ази, Номхон далайн бүс нутгийн захирал Еи Тин Воо тэргүүтэй Холбооны мөрдөх товчоо, Мансууруулах бодис, хууль сахиулах асуудал хариуцсан товчооны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Эрхэлсэн комиссар Г.Азжаргал Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг танилцуулав. Тухайлбал Авлигатай тэмцэх газар 2007 онд үүсэн байгуулагдсанаас хойш эхний 10 жилд дунджаар 80-200 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байсан бол сүүлийн 5 жилийн хугацаанд жилд дунджаар 1700 хэргийг мөрдөн шалгаж байна. Мөн 2013 онд шүүхээр 10 хэрэг шийдвэрлүүлсэн бол 2022 онд хэргийн тоо 188-д хүрсэн бөгөөд хохирол нөхөн төлүүлэлтийн тухайд 2014 онд 2 тэрбум орчим төгрөг байсан бол өнгөрсөн 2022 онд 2,3 их наяд төгрөгийг нөхөн төлүүлж, улсын төсөвт хуримтлуулсан байна. Авлигатай тэмцэх газар нь сүүлийн жилүүдэд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлсний үр дүнд өнгөрсөн оны байдлаар эрүүгийн гурван хэрэгт гадаад улсаас 12,2 сая ам доллар буцаан авсныг онцлов.

АНУ-ын төлөөлөгчид Авлигатай тэмцэх газрыг үйл ажиллагаа явуулж буй харьцангуй богино хугацаандаа асар өндөр үр дүнд хүрснийг өндрөөр үнэлж, бүс нутгийн хэмжээнд бусад улсын ижил чиг үүрэгтэй байгууллагуудад сайн туршлагаа хуваалцан ажиллахыг санал болгов.

Авлигатай тэмцэх газар нь АНУ-ын Төрийн департментын санхүүжилтээр 2012 оноос хойш Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR)-тай Монгол Улсын хууль сахиулах салбарын албан хаагчдын чадавх сайжруулах чиглэлээр энэ оныг хүртэл хамтран ажилласан.  Мөн АНУ-ын Олон Улсын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх товчоо (INL)-ны санхүүжилт, дэмжлэгээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) –аар дамжуулан “Монгол Улсын тогтолцооны шударга ил тол байдал” төслийг хэрэгжүүлж байна.

Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд уулзалтын төгсгөлд Эрхэлсэн комиссар Г.Азжаргал Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо нь Авлигатай тэмцэх газрын шалгаж буй эрүүгийн тодорхой хэргүүдэд үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 3 цаг 48 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 4 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 4 цаг 53 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 4 цаг 53 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 4 цаг 56 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 4 цаг 57 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 5 цаг 0 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 5 цаг 2 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 5 цаг 5 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 5 цаг 8 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 5 цаг 12 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 6 цаг 54 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 7 цаг 5 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 7 цаг 6 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 7 цаг 7 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 7 цаг 10 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 7 цаг 12 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 7 цаг 13 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 7 цаг 17 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 8 цаг 56 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top