
“Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна
2025 оны 1-р сарын 21-22-ны өдрүүдэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсээс зохион байгуулсан энэхүү сургалт хоёр дахь өдрөө амжилттай өндөрлөлөө.
2025-01-22

Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ
2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдэв.
2025-01-22

В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй
Хэрвээ Оростой гал зогсоох хэлэлцээр байгуулбал Украиныг Оросын болзошгүй халдлагаас хамгаалахын тулд хамгийн цөөндөө гэхэд Европын 200 мянган энхийг сахиулагч манай улсад байх шаардлагатай гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт мэдэгджээ.
2025-01-22

Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ
Нийгэмд эрэлттэй байгаа мэргэжлүүд цаг үеэ даган өөрчлөгдөж байдаг. Тэгвэл одоо ямар мэргэжил хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгааг мэдэхийн тулд “Studyportals” цахим платформ дэлхийн 3500 дээд боловсролын сургуулийн англи хэлээр хэрэгжүүлдэг 200 мянга гаруй бакалаврын хөтөлбөрийн мэдээллийг судалснаар 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ.
2025-01-22

БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав
Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух зэрэг тохиолдол гарч байна.
2025-01-22

“Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ
2019 онд тэрбум долларын ашиг олж байсан “Joker” киноны хоёрдугаар анги “Хамгийн муу кино”, “Хамгийн муу үргэлжлэл кино” зэрэг долоон номинацид нэр дэвшсэн байна.
2025-01-22

Д.Сүхбаатар: Турк үндэстэн
Тэр үеийн хүчирхэг Түрэг гүрний хил хязгаар нь баруун зүгт Хар тэнгис, зүүн зүгт Солонгосын хойг, хойд зүгт Байгаль далай, өмнө зүгт хятадын Цагаан хэрэм хүрч байлаа. Түрэг улс хүчирхэг цэрэгтэй байсан нэг нууц нь тэд төмөрлөгийн үйлдвэрлэлийг явуулж чанартай сайн махир сэлэм, зэв, хуяг дуулга, бамбай хийдэг байв.
2025-01-22

Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн нүүрсний хими, технологийн лабораторийн эрхлэгч, академич Б.Пүрэвсүрэнтэй хүрэн нүүрснээс бензин гарган авах боломжтой эсэх талаар ярилцлаа.
2025-01-22

ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно
Засгийн газраас татварын хууль тогтоомжийг шинэчилж, боловсронгуй болгох зорилтын дагуу ГЕГ-аас энэ сарын 22-31-ний өдрүүдэд “Татварын хууль тогтоомжийн шинэчлэл” сэдвээр 5 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулна. Гаалийн зуучлагч байгууллага, сонирхогч бусад этгээдэд зориулсан хамгийн эхний хэлэлцүүлэг өнөөдөр Гаалийн ерөнхий газарт болно.
2025-01-22

Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ
Тус хуралдаанаар Макро эдийн засгийн нөхцөл байдал, Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явц, “14 мега төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай”, “Гашуудлын үеийн дэгийн тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
2025-01-22

Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана
Монгол Улсын Засгийн газар Европын Сэргээн босголт, хөгжлийн банк хооронд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд ЕСБХБ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Юрген Ригтеринк нар гарын үсэг зурав.
2025-01-22

Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр -20-25 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Байдраг, Ерөө голын хөндийгөөр -14-19 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4-1 градус, бусад нутгаар -3-8 градус хүйтэн байна.
2025-01-22

Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ
Үр тариа тариалсан талбай 2023 оныхоос Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Төв, Хэнтий, Сэлэнгэ аймагт 1.4 га-гаас 4.4 мянган га буюу 1.9 хувиас 2.6 дахин нэмэгдэх жишээтэй. Улаанбаатар хотод болон бусад аймаг 4.5 га-гаас 13.3мянган га-гаар буурсан байна.
2025-01-22

Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ?
Инаугурацийн дараа Трамп Америкийн газар нутгийг өргөтгөх, цагаачдын урсгалыг хязгаарлах, малтмал түлшний олборлолтыг ихэсгэх, экологийн хэм хэмжээг зогсоох хөтөлбөрөө биелүүлэх анхны алхам болгон олон баримтад гарын үсгээ зурлаа. Түүний холбоотнууд олон сараар хууль журмыг боловсруулж, түүний 2017–2021 оны үеийн засаглалаас илүү сайн бэлтгэлтэй байсан ч олон шийдвэр нь үндсэн хуулийн заалтуудтай зөрчилдөх эрсдэлтэйг шинжээчид онцолж байна.
2025-01-22

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 10,000 хүн амд 60,4 тохиолдол бүртгэгдэж, алаг цоог дэгдэлтийн түвшинд, Амьсгалын замын цочмог хүнд халдвар 10,000 хүн амд 7,3 тохиолдол бүртгэгдэж, алаг цоог дэгдэлтийн түвшинд тус тус байна.
2025-01-21

С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ
Эрэгтэйчүүдийн 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ хоёр жил дараалан түрүүлсэн бол 61 кг-д Т.Түвшинтулга харих болоогүй гэдгээ харуулж, долоо дахь алтан медалиа гардлаа. Түүнчлэн 65 кг-д Б.Цогбадрахыг ялах өрсөлдөгч дотооддоо одоогоор байхгүй гэдэг нь энэ жилийн тэмцээнээс харагдав. Тэр дөрөв дэхээ түрүүлэхдээ өрсөлдөгчөө цэвэр дарсан. Мөн гавьяат тамирчин Т.Тулга дээд жиндээ барилдсан ч түүртэлгүй түрүүлсэн юм.
2025-01-21

Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна
ГБХНХЯ салбарт ажиллагсдын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулах төлөвлөгөөг батлан, дорвитой ахиц гаргахыг зорьж байна.
2025-01-21

Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ
Дэлхийн автомашины үйлдвэрлэгчид газрын ховор элементүүдийг орлох материалыг эрж хайсаар байгаа юм. Дэлхийн нийт газрын ховор элементийн нийлүүлэлтийн ихэнх хувийг Хятад улс хангадаг.
2025-01-21

Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов
Шинжээчдийн мэдээлснээр, EAST (Experimental Advanced Superconducting Tokamak) нэртэй энэ реактор 120 сая градус цельсийн температурт 403 секундийн турш ажилласан нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Энэ нь нарны төвд байдаг температураас даруй 7 дахин их юм.
2025-01-21

Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд энэ сарын 21-25-ны өдрүүдэд Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна.
2025-01-21
