x

АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп засгийн газрын санхүүжилтийн тухай хуульд орон нутгийн цагаар лхагва гаргийн орой гарын үсэг зурснаар тус улсын түүхэнд хамгийн удаан буюу 43 хоног үргэлжилсэн шатдауныг зогсоолоо. 

Засгийн газрын үйл ажиллагаа түр зогссон нь төрийн байгууллагуудын ажилтнуудад санхүүгийн дарамтыг үүсгэж, олон тооны зорчигчийг нисэх онгоцны буудал дээр гацахад хүргэсэн юм. Энэ удаагийн шатдаун нь намуудын хуваагдал талцлыг улам бүр нэмэгдүүлсэн бөгөөд Д.Трамп Ардчилсан намынханд шахалт үзүүлэхийн тулд төслүүдийг цуцлах, төрийн байгууллагуудын ажилтнуудыг халахыг оролдох зэрэг урьд өмнө байгаагүй арга хэмжээнүүдийг авсан юм. 

Бүгд найрамдах намаас /БНН/ сонгогдсон Ерөнхийлөгч үүссэн нөхцөл байдалд Ардчилсан намынхныг буруутгаж, сонгогчдод хандан ирэх онд болох завсрын сонгуулийн үеэр тус намд санал өгч “шагнах ёсгүй” гэж мэдэгдсэн байна. “Америкийн ард түмэнд би үүнийг мартаж болохгүй гэж хэлмээр байна. Завсрын сонгууль болон бусад үйл явдлууд дөхөх үед тэд манай улсад юу хийснийг бүү мартаарай” гэж Д.Трамп хэлжээ.

Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүд уг хуулийн төслийг 222-209 саналын харьцаагаар баталснаас хэдхэн цагийн дараа Д.Трамп гарын үсэг зурах ёслол болжээ. Сенатын танхим даваа гарагт уг баримт бичгийг баталсан билээ. Ардчилсан намынхан оны эцэст дуусах эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг сунгах хүсэлтэй байсан юм. Улмаар тэд үүнийг тусгаагүй хуулийн төслийг дэмжихээс татгалзсан байна. Харин Бүгд найрамдах намынхны хувьд уг асуудлыг өөр цагт хэлэлцэх боломжтой тусдаа бодлогын асуудал гэж мэдэгдэж иржээ.

Сенатын танхимд ирэх 12 дугаар сард болох санал хураалтаас өмнө намууд дээрх асуудлаар тохиролцоонд хүрэх эсэх нь тодорхойгүй байна. Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсоны хувьд танхимаараа хэлэлцүүлэхгүй гэж мэдэгдээд байна. БНН-ын зарим гишүүн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг сунгахыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн боловч хөнгөлөлт эдлэх боломжтой хүмүүст шинээр хязгаарлалт тавихыг хүсэж байгаа ажээ. 

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 1 цаг 29 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 1 цаг 41 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 1 цаг 43 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 1 цаг 44 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 1 цаг 46 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 1 цаг 50 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 1 цаг 52 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 1 цаг 53 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 1 цаг 54 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 1 цаг 55 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 3 цаг 56 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 3 цаг 57 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 3 цаг 59 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 4 цаг 1 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 4 цаг 3 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 4 цаг 4 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 4 цаг 5 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 4 цаг 8 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 4 цаг 41 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 5 цаг 44 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top