
Эрүүдэн шүүсэн хэргийг нууцаас гаргах хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлжээ
Б.Мэргэн: С.Зориг агсны хэргийн 104 хавтас материал байгаагийн зарим хэсгийг ил болгосон. Эхний ээлжинд энэ хэргийн материалыг бүхэлд нь, дараа нь эрүүдэн шүүсэн хэргийн материалыг ил болгож байж шүүх хуралдааныг нээлттэй явуулах хэрэгтэй.
2019-10-28

Жуковын талбайд "Махны өргөтгөсөн худалдаа" зохион байгуулна
Ирэх лхагва гариг буюу аравдугаар сарын 30-ны өдрөөс ирэх сарын 3-ны хүртэл зохион байгуулах өргөтгөсөн худалдаанд Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгаас авчирсан эрүүл ахуйн шаардлага хангасан хонь, ямааны махыг худалдан борлуулна.
2019-10-28

Ц.Баттуяа: “Капитал” банкны дампуурлаас 600 тэрбумын схем гарна
Капитал банкийг яагаад сонгов гэдэг нь маш том асуултын тэмдэг. Монголбанкны цахим хуудаст одоо ч харагдана. Капитал банкны тайлан мэдээлэл 2016 оноос хойш байхгүй. Очиж очиж дампуурах гэж байгаа банкийг сонгож аваад татвар төлөгчдийн мөнгийг байршуулахыг зөвшөөрсөн нь анхаарал татаж байна.
2019-10-28

Н.Баяртсайхан ба Саарал жагсаалт
Монголын төрийн удирдагчид юу хийж, яаж самарч байгаа мэдээ дэлхийн нөгөө буланд хүрэх нь Ж.Батзандангийн Баян-Өлгийд хэлсэн үг Улаанбаатарт ирэхээс хурдан болсон цаг. Манайхан л болсон хойно хүүхэд нүүрээ дарчихаад нуугдчихлаа гэж итгэдэг шиг дэлхийг тэр чигээр нь хулхидах гээд үзээд байдаг.
2019-10-28

Гэр хорооллын гурван эмнэлгээс сурвалжлахад…
Амбулаторит өдөрт 90 гаруй хүүхэд хандаж байна. Энэ нь нэг эмч 30 хүүхэд үзнэ гэсэн үг. Амбулаторийн нийт үзлэгийн дөрвөн хувь нь томуу байна. Өнгөрсөн жилийнхээс өссөн, буурсан үзүүлэлт байхгүй гэнэ.
2019-10-28

ҮХНӨ-ийн төслийг III хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ
Гуравдугаар хэлэлцүүлгээр төслийн зүйл, хэсэг, заалт бүрээр санал хураалт явуулах бөгөөд эцэст нь хуулийг бүхэлд нь батлах саналыг хураах хуулийн зохицуулалттай.
2019-10-28

Булганчууд"Айргийн баяр"-т 50 тонн айрагтай иржээ
Булган аймгийн Засаг даргын тамгын газар санаачлан “Айргийн баяр-2019”-ыг анх удаа нийслэл хотноо зохион байгуулав.
2019-10-28

Эрүүл мэндийнхээ төлөө арван мянган алхалт хийлээ
Жил бүрийн аравдугаар сард тохиодог Дэлхийн алхалтын өдрийг Арвайхээрчүүд энэ амралтын өдрөөр тэмдэглэн өнгөрүүлжээ.
2019-10-28

Иракийн Ерөнхий сайд эсэргүүцлийн жагсаалыг дарахын тулд тусгай хүчнийг илгээхийг тушаажээ
Иргэдийн амьдрал доройтож, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж буйг, түүнчлэн төрийн байгууллагууд дахь авлигыг эсэргүүцсэн жагсаал Иракт баасан гарагт эхэлжээ. Эсэргүүцлийн жагсаал маш хурдан үймээн самуун болж хувирсан байна.
2019-10-28

Ирээдүй өчигдрөөс эхэлчихжээ
Цахиурын хөндийд байрлах энэ Singularity University гээд ёстой "балай" газар байна! Нэг сонирхолтой судалгаа байна. Мах их иддэг иргэдтэй улс хурдан хөгжиж баян улс болдог гэсэн ерөнхий хандлага судалгаа байна. Энэ үзүүлэлтээр бол Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ нь 10000 доллар даваад явчихжээ.
2019-10-28

ҮХНӨ-ийн төслийг III хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг ирэх сарын 11-нээр тогтов
ТББХ-ноос боловсруулсан тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нийг хүртэл тогтоосныг чуулганд оролцсон гишүүдийн 69 хувь нь дэмжжээ.
2019-10-28

Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүд Өрхийн эмнэлэгтээ томуугийн вакцин хийлгээрэй
Энэ сарын 17-ны өдөр дархлаажуулалтын 10 хоног дууссан ч улирлын томуугийн дархлаажуулалт нь үргэлжилж байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлжээ.
2019-10-26

Жан Имоугийн ханзыг задлах, ханзанд нэгтгэх урлаг
Хятад улс байгуулагдсаны дараахан 1951 онд мэндэлсэн ууган хүүдээ аав нь Имоу буюу “үр хойчдоо өвлүүлэх гэрээс сургаал” гэсэн утгатай учир бүхий нэр хайрлажээ. Имоу хожмоо далаад онд нэрнийхээ “и” гэсэн ханзыг ижил дуудлагатай урлаг гэсэн ханзаар сольж, нэр нь урлагийн санаа сэдэл гэсэн утгыг илэрхийлэх болсон юм.
2019-10-26

“Хүний дор орохгүй!”
Ерөнхийлөгч аснуудаасаа эхлэн бүх ард түмнийг ханаруулсан энэ их баярхал чамирхал, сагсуурлын цаана бөөн зээл үлдлээ шүү! Ард түмэн чинь нуль зээл! Цалингийн зээл, тэтгэвэрийн зээл, утасны зээл, байрны зээл, машины зээл, ломбардад тавьсан өр, банкны хүү гээд талийж өглөө. Нөгөө талд нь монголчууд үүнээсээ санаа сэдэл авна, ичнэ, эмээнэ гэж ёстой байхгүй. Хүний дор орохгүй л байвал бол оо. Зээл цаашаа үргэлжилнэ. Өрийг өрөөр дарна.
2019-10-26

Ц.Дэлгэржаргал: Бүх асуудлыг иргэдээсээ асуух нь тийм ч тохиромжтой биш
Төрийн байгууллагын үндсэн чиг үүрэгтэй холбоотой асуудлыг иргэдээс асуух шаардлагагүй. Хуулинд нэгэнт заагдсан мандат байгаа учраас түүнийхээ хүрээнд ажиллах ёстой. Харин асуудлыг шийдвэрлэхэд эрх ашиг нь хөндөгдөж байгаа тохиолдолд иргэдээс заавал асуух учиртай.
2019-10-26

АН Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулахыг шаардлаа
С.Эрдэнэ: Саарал жагсаалтад орсон шалтгаан үндэслэлээ засах нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол Европын холбооны татварын хар жагсаалтад орох ноцтой эрсдэл үүсч болзошгүй юм. Монгол Улс 2011 онд ФАТФ-ын энэ саарал жагсаалтад орж байсан. Тухайн үед Ардчилсан намын тэргүүлсэн Эвслийн Засгийн газрын ажлын үр дүнд 2014 онд саарал жагсаалтаас гарсан.
2019-10-25

Н.Баяртсайхан: Цаана нь гадаад харилцааны асуудал байгаа
Н.Баяртсайхан: Манай улстай хамт гурван улс саарал жагсаалтад орсон. Исланд, Пакистаныг маш олон орон хамгаалсан. Монголын асуудлыг ярихад хэн ч дуугараагүй. Үүнд том дүгнэлт гарч ирнэ. Цаана нь гадаад харилцааны тухай асуудал байна. Монголд хөрөнгө оруулсан компаниудын гомдол ч бас гарсан.
2019-10-25

Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нар Допингийн эсрэг үндэсний төвийг АТГ-т өгчээ
Бөхчүүд АТГ-т “бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольсон” хэмээн гомдол гаргажээ. Гомдолтой холбоотойгоор АТГ нь Допингийн эсрэг үндэсний төв болон Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороог шалгаж эхэлсэн байна.
2019-10-25

Мотоциклийн ослоор дөрвөн хүн нас барж, таван сартай хүүхэд энджээ
БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклыг хатуу хучилттай замд явахад зориулж үйлдвэрлэсэн бөгөөд бартаа ихтэй зам харгуйд тохиромжгүй мотоциклийг хамгаалах малгайгүй унаж хөдөлгөөнд оролцсоноор хайлшин обуд, гар зэрэг нь хугарч онхолдон амь насаа алдаж байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
2019-10-25

С.Амарсайхан: Энхтайваны өргөн чөлөөгөөр цахилгаан соронзон галт тэрэг нэвтрүүлэх талаар судалж байна
Нийслэлийн ИТХ-ын XXVIII хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийн эхний хэлэлцүүлгийг дуусгаж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
2019-10-25
