x

Эрүүдэн шүүсэн хэргийг нууцаас гаргах хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлжээ

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн шүүгдэгч нарын өмгөөлөгчид мэдээлэл хийлээ. Уг хэрэгт Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий Прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн шүүгдэгчийг өмгөөлж 13 өмгөөлөгч ажиллаж байна.

Өмгөөлөгч Б.Мэргэн:

-Өмгөөлөгчид шалгагдаж байгаа гэмт хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг зөвшөөрдөг учраас өнөөдөр мэдээлэл хийж байна. Ингэхдээ тодорхой хязгаартай бөгөөд хэрэг ямар шатанд явж байгаа, өмгөөлүүлж буй хүнийх нь талаар худал мэдээлэл тархаж, түүнээс нь үүдэн эрх зүйн байдал нь дордох эрсдэлтэй гаа бол мэдээлэл өгдөг.

Анхан шатны шүүхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч, прокурор эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, хэргийг байгаа материалынх нь хүрээнд шийдвэрлэ гэдэг чиглэлийг анхан шатны шүүхэд өгсөн. Өмгөөлөгчдийн хувьд энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаа учраас магадлалаа гардаж авсны дараа Улсын дээд шүүхэд гомдол гаргана.

Энэ хэрэг төрийн маш нууцын зэрэглэлтэй учраас хэргийн материалын талаар ярих эрхгүй. Тийм учраас сэтгүүлчдийн асуултад мөн хариулах боломжгүй.

Бид ярилцаад Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулгад хандаж төрийн нууцад хамааруулсан хэргүүдийг ил болгох талаар хүсэлт гаргаж байна. 1998 онд үйлдэгдсэн С.Зориг агсны хэргийн 104 хавтас материал байгаагийн зарим хэсгийг ил болгосон. С.Зориг агсны хэргийн 104 хавтас материал байгаагийн зарим хэсгийг ил болгосон. Эхний ээлжинд энэ хэргийн материалыг бүхэлд нь, дараа нь эрүүдэн шүүсэн хэргийн материалыг ил болгож байж шүүх хуралдааныг нээлттэй явуулах хэрэгтэй байна. Тиймээс Ерөнхийлөгчөөс ҮАБЗ-ийг хуралдуулж, хэргийн материалыг ил болгох зөвлөмжийг Засгийн газарт өгөөч ээ гэж хүссэн. Уг хүсэлтэд өмгөөлөгчид бүгдээрээ гарын үсгээ зурсан.

Хэрэг нууцын зэрэглэлтэй учраас бидний ажиллаж байгаа хэргийн хүрээнд гэхэд шүүх дээр очоод 36 хавтас 15,600 хуудас материалыг үзэж танилцаад, тэмдэглэл үйлддэг. Ингээд үйлдсэн тэмдэглэлээ үлдээгээд гардаг. Бид робот биш. Тэмдэглэлээ эргэж санаад шүүх дээр мэтгэлцэнэ гэдэг маш хэцүү.

Үүнээс гадна нууцыг задруулбал эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөлд ажиллаж байхад нэр бүхий улстөрчид маш нууц хэргээс мэдээлэл задруулаад байдаг. Ингэхдээ өөрт ашигтай байж болохоор хэсгийг гаргаж ирээд олон нийтийг төөрөгдүүлээд байна. Үүнийг нь залруулах гэхээр "Та нар төрийн нууц задруулахгүй шүү" гээд дарамтлаад байдаг. Тиймээс харилцан тэнцвэртэй байлгах үүднээс хэргийн материалыг ил болгох хэрэгтэй байна.Цаг хугацааны хувьд аваад үзвэл 1998 онд үйлдэгдсэн гэмт хэргийг 21 жил шалгаж, гурван шатны шүүхээс шийдвэр гарчихсан. Ийм нөхцөлд нууцаас гаргах ёстой юу, үгүй юу? Үүнийг ч гэсэн тодорхой болгох хэрэгтэй.

Жишээ нь эрүүдэн шүүсэн гэх хэрэг дээр "Эрүү шүүлт зургаа хоног үргэлжилсэн" гэчихээд 26 минутын бичлэг л гаргаж тавьсан. Эхлээд олон нийтэд үзүүлчихээд дараа нь Засгийн газрын хуралдаанаар оруулж, нууцаас гаргасан. Олон улсын парламентын холбоо ч хүртэл "Улстөрчдөө болиулаач ээ, хэргийг илрүүлэхэд саад болоод байна" гэж мэдэгдсээр байгаа.

Хэргийн шүүх хурал үргэлжлэх явцад улстөрчид, хэвлэлийнхэн, олон улсын байгууллагууд албан ёсоор хандан шүүх хуралд оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Мөн иргэний нийгмийн байгууллагууд ч шүүхийн гадаа жагсаж, шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг шаардсан. Тал бүрээс ийнхүү хэргийн материалыг ил болгох, шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардаж байгаа нь цаашлаад шүүхээ хардах үндэслэл болоод байгаа юм. Энэ нь цаашлаад талцал хуваагдалд хүргэж, үндэсний аюулгүй байдлыг бусниулах эрсдэлтэй учраас бид ҮАБЗ-д хандаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 8 цаг 39 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 9 цаг 5 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 9 цаг 28 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 10 цаг 59 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 13 цаг 17 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 13 цаг 52 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 14 цаг 5 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 14 цаг 6 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 14 цаг 9 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 14 цаг 9 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 14 цаг 10 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 16 цаг 24 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 16 цаг 25 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 16 цаг 26 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 16 цаг 27 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 16 цаг 28 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 16 цаг 29 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 16 цаг 31 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 17 цаг 59 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 18 цаг 36 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top