
Тахилт, Дамбадаржаалан хийдийн орчимд томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Хуучнаар "Ялалт" кинотеатрын хойно Дипломат 95 орон сууцын урд бичил цэцэрлэгт хүрээлэн болон Резинка төвийн урд томоохон хэмжээний талбайд тохижилтын ажлын зураг хийгдэж ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн гэв.
2019-11-06

Цагдаагийн алба хаагчид дарамтлуулсан иргэн сэтгүүлчдэд хандлаа
"Чи шоронд орохгүй гэж байгаа бол энэ дээр гарын үсэг зур" гээд хохирогч Д-д сарын дотор 6 сая төгрөг төлнө гэсэн бичигт гарын үсэг зуруулсан. Дараа нь Д-ийн ах иргэн С гэдэг хүн цагдаатай нийлж дарамталж байгаад тус бүр 6 сая төгрөг төлнө гэсэн дөрвөн бичигт гарын үсэг зуруулчихаад байна гэв.
2019-11-06

Л.Оюун-Эрдэнэ: ГЕГ-ын дэд дарга болон МИАТ-ийн ажилтан мөрийтэй тоглосон нь тогтоогдсон
Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, "МИАТ" ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нар мөрийтэй тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлж байгаа нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр болсон гэв.
2019-11-06

Нямдоржийн Анхбаярыг бодсон Ерөнхийлөгчийн бодлогын хариу ямар үнэтэй вэ?
Нямдоржийн Анхбаярыг "Элчин сайдад дэмжихгүй" гэж хэлж чадахгүй, "дэмжинэ" ч гэж хэлэхгүй бодлого болон бөөрөнхийлж суугаа нь ямар шалтгаантай вэ? Ерөнхийлөгчийн бүтэн зургаан сар бодсон бодлогын хариу ямар "өртөгтэй" тусах бол гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна.
2019-11-06

Сирийн газрын тосны ордуудын ойролцоо АНУ цэргийн баазуудаа байгуулж байна
Аравдугаар сарын 16-нд АНУ тэргүүтэй олон улсын эвслийн хүчин Сирийн хойд нутгийн Алепло хотоос 150 км зайд байрлах Кобани хот орчимд байрлаж байсан цэргийн баазаа бүрэн устгасан юм. Үүний дараа буюу 10 дугаар сарын 28-нд М.Эспер мэдэгдэхдээ “АНУ “Лалын улс” бүлэглэлийн террористуудаас газрын тосны ордуудыг хамгаалах зорилгоор Сирийн хойд нутагт нэмэлт хүчээ илгээх төлөвтэй байна” гэсэн юм.
2019-11-06

Д.Одбаяр цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөөр өнөөдөр өглөө Инчеонд газарджээ
Д.Одбаярын "бэлгийн дарамт үзүүлсэн" хэргийг эхлээд Инчеон Олон Улсын нисэх буудлын цагдаагийн хэсэг шалгаж байсан бол одооноос Инчеон хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэс шууд хариуцаж шалгахаар болсон байна.
2019-11-06

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Э.Батбаярыг томиллоо
Шүүхийн зөвлөлийн дарга Э.Батбаяр Үндсэн хуульд заасан шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, бусад хуульд заасан чиг үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэхээ илэрхийлэв.
2019-11-06

Саарал жагсаалтаас хурдан гаръя гэвэл Ерөнхий сайд өөрөө ФАТФ дээр очих ёстой
Н.Энхбаяр: Засгийн газар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг ажиллах хүсэл эрмэлзэлтэй эсэхээ харуулах ёстой. “Монгол Улсын Засгийн газар олон улсын байгууллагатай санал нэг байна. Бид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэнэ, хатуу арга хэмжээ авна” гэж хэлэх хэрэгтэй. Ийм мэдэгдэл л чухал.
2019-11-06

“Xiaomi” анхны ухаалаг цагаа танилцуулжээ
Түүнд “Snapdragon Wear 3100” чип суулгасан бөгөөд 4G модемтой учир цагийг ашиглан дуудлага хийх, интернэт ашиглах боломжтой юм. Төхөөрөмжийг мөн контактгүй төлбөр хийхэд ашиглаж болно.
2019-11-06

Байнгын хороод ирэх оны төсвийн төслийг хэлэлцэнэ
УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
2019-11-06

Буудлагынхан олимпын 3 дахь эрхээ авлаа
Катарын Доха хотноо /2019.11.06/ эхэлсэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд Оюунбатын Есүгэн 626,5 оноогоор 13 дугаар байр эзэлж олимпын эрх авлаа.
2019-11-06

БСШУСЯ “Хүүхэд бүрт цэвэр ус” төслийг дэмжинэ
Монгол Улсад 600 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаагийн 46 хувь нь цэвэр усны хангамжгүй нөхцөлд сурч боловсорч байна. Бохир гар, шаардлага хангаагүй ундны ус нь халдварт өвчний эх үүсвэр болдог.
2019-11-06

Төрийн албан дахь “Одбаяр”-ууд
Төрийн албаны шинэ хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг хязгаарлах заалт оруулсан ч хариуцлагын тогтолцоо нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагч нарт хамаатай. Харин улс төрийн болон үйлчилгээний албан хаагчид зөрчил гаргавал хариуцлага хүлээхгүй байхаар тусгасажээ. Гэтэл судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамт хамгийн ихтэй салбар нь улс төр, хууль сахиулах, үйлчилгээнийхэн байна.
2019-11-06

Сурах бичгийг Хятадад хэвлэсэн нь тогтоогдвол “Очир пресс” компанийг хар жагсаалтад оруулна
Т.Ням-Осор: “Очир пресс” компани тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаж, АХБ-наас хэвлэх гэрээ байгуулах эрх авсан. Зөвхөн түүх, англи хэлний ном хэвлэх эрх, хүчин чадалтай.
2019-11-06

"Эрдэнэт" үйлдвэрийн нэг ажилтан жилд 100 гаруй сая төгрөгийн баялаг бүтээдэг
Залуу инженерүүдийн чуулганд оролцож буй залуу инженерүүдэд зориулж "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн"Эрдэнэт үйлдвэр: Өнөө ба ирээдүй" сэдвээр илтгэл тавьжээ.
2019-11-05

Ажлын байрны бэлгийн дарамтыг хуульчлахыг шаардав
Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх иргэний нийгмийн байгууллагуудын эвслээс өнөөдөр ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагыг УИХ-ын гишүүдэд хүргүүллээ.
2019-11-05

“Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулав
Их, дээд сургуульд элсэгчдийн дөнгөж 17 хувь нь инженер мэргэжлийг сонгож байна. Тиймээс энэ тоог нэмэгдүүлэхийн тулд залуу инженерүүдийг бэлтгэх, төрийн бодлогоор дэмжин ажиллах цаг нь болсныг УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал онцлов.
2019-11-05

Цэцийн даргад "айлган сүрдүүлсэн" хэрэг нэмэгдсэн тухай мэдээлжээ
Д.Одбаярыг маргааш буюу арваннэгдүгээр сарын 6-ны өглөө эрт шалгуулахаар Өмнөд Солонгост ирэх гэж байгааг Инчеоны цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна.
2019-11-05

Оюутны байрны дэргэдэх орон сууцанд гал гарчээ
МУИС-ийн оюутны гуравдугаар байрны хажуугийн 12 давхар орон сууцны барилгад гал гарсан дуудлагын дагуу нийслэлийн онцгой байдлын аврах 10 дугаар ангийн хоёр тасаг галыг унтраахаар ажиллаж байна.
2019-11-05

Цахим луйврын хэрэгт холбогдсон хятад иргэдийн толгойлогчийг Замын-Үүдээс баривчилжээ
700 гаруй иргэнийг саатуулах үйл ажиллагаа өнгөрсөн сарын 29-30-нд шилжих шөнө хийгдсэн бол Замын-Үүд рүү оргон зайлсан хүнийг аравдугаар сарын 30-ны 19:00 цагт саатуулсан байна.
2019-11-05
