x

Сурах бичгийг Хятадад хэвлэсэн нь тогтоогдвол “Очир пресс” компанийг хар жагсаалтад оруулна

“Очир пресс” компани Хятадад сурах бичиг хэвлэн, хилээр оруулахыг завдсан талаар МХЕГ-аас мэдээлсэн. Тодруулбал, “Очир пресс” ХХК-д хэвлэв”гэсэн бичигтэй 482 хайрцаг бүхий VI ангийн англи хэл, түүхийн хичээлийн 43,060 ширхэг сурах бичгийг өнгөрсөн аравдугаар сарын 22-нд хилээр нэвтрүүлэх гэж байхад нь Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу таван сая төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа. 

-“Очир пресс” компани хэддүгээр ангийн, хэдэн төрлийн сурах бичиг хэвлэх эрх авсан бэ?

-VI ангийн түүх, англи хэлний сурах бичиг хэвлэх зөвшөөрөлтэй. “Очир пресс” компани Худалдан авах ажиллагааны хуулийн дагуу тендерт шалгарсан компани.

Иймд сурах бичиг хэвлэх гэрээ байгуулах эрх олгосон. Бид нарт сурах бичгээ түгээх хүсэлт тавьж, зөвшөөрлийн дагуу орон нутгуудад тараасан. МХЕГ-аас “Очир пресс” компани сурах бичгээ Хятадад хэвлэсэн гэх мэдээлэл гарч, тус газрын Боловсролын хяналтын хэлтэст энэ талаарх мэдээллийг баримтжуулаад, албан ёсоор манай яаманд хүргүүлэх хүсэлт тавьсан. Одоогоор ямар ч мэдээлэл ирээгүй.

-Уг нь энэ асуудал өнгөрсөн сарын 22-нд гарсан. Гэтэл одоо болтол ямар ч мэдээлэл ирээгүй байж болох уу?

-Бид нар ч бас гайхаад л байна. МХЕГ-ын Боловсролын хяналтын хэлтэст өдөр бүр ямар төрлийн, хэчнээн сурах бичиг хэвлүүлсэн тухай баримт, мэдээлэл яаралтай ирүүлэх хүсэлт тавьж байгаа.

-Энэ жил нийт хэчнээн компанид сурах бичиг хэвлэх зөвшөөрөл олгосон бэ. Ер нь хүчин чадлыг нь харж байж олгодог биз дээ?

-Нийт арав гаруй компанитай сурах бичиг хэвлэх гэрээ байгуулсан. Эдгээр компанийн тендерийн шалгуурын дагуу бүрдүүлсэн материалыг үнэлгээний хороогоор хянуулж, шалгаруулсны дараа буюу наймдугаар сард Азийн хөгжлийн банк (АХБ)-нд материалаа явуулсан. АХБ найм, есдүгээр сард хянаж, шалгаад шаардлага хангасан компанид хэвлэх гэрээ байгуулах зөвшөөрөл өгсөн.

Үйлдвэрийн хүчин чадал, үнийн санал зэргийг харгалзан үзсэн. Тэгэхээр “Очир пресс” компани тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаж, АХБ-наас хэвлэх гэрээ байгуулах эрх авсан нь зөвхөн түүх, англи хэлний ном хэвлэх эрх, хүчин чадалтай гэсэн үг.

-“Очир пресс” компани хэвлэх гэрээний дагуу дотооддоо сурах бичиг үйлдвэрлэх ёстой ч гадаадад хэвлүүлсэн. Бусад компани ч ийм зөрчил гаргаж байх магадлалтай. Үүнд яаж хяналт тавих вэ?

-Бүх компанийн хэвлэх үйл ажиллагааны явц, хэвлэх машины хүчин чадал, хүний нөөц зэрэгт хяналт тавьж байгаа. “Очир пресс” компани сурах бичгээ дотооддоо хэвлэж, түгээлт хийсэн. Бид хэвлэх үйл явцад хяналт хийсэн.

Яг аль шатандаа ийм асуудал гаргасан нь одоогоор баттай болоогүй байна. Холбогдох байгууллагын албан ёсны мэдээлэл, баримтад үндэслэсний дараа шийдвэр гаргана. Хэрвээ Хятадад хэвлүүлсэн нь үнэн байвал уг асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэхээс өөр арга байхгүй.

Хуулийн байгууллага гадаадад хэвлэснийг тогтоовол “Очир пресс” компанийг хар жагсаалтад оруулан, цаашид хамтарч ажиллахгүй. Хэвлэх үйлдвэрийн өндөр хүчин чадалтай томоохон компани байсан бол сурах бичгийг хугацаа алдалгүй, богино хугацаанд хэвлэнэ шүү дээ. Манайд тийм хүчин чадалтай компани байхгүй учир одоо үйл ажиллагаа явуулж байгаа жижиг компанийн хэвлэх үйлдвэрийн хүчин чадалд тааруулж сурах бичгүүдийг хэд хэдэн багц болгон хувааж, хэвлэх эрх олгож байна.

-Хичээлийн II улирал эхэлчихлээ. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурах бичгээ бүрэн авч чадсан уу?

-Сурах бичгийн түгээлт аль аймгуудад дутсан, хэчнээн хүүхдэд сурах бичиг хүрээгүй талаарх судалгаа хийж байгаа. Өчигдөр VI,VII, X-XII ангийн сурах бичгүүд албан ёсоор бүрэн түгээгдэж дууссан.

Тодруулбал, I-V ангийн 340 гаруй мянган хүүхдийн сурах бичгийг долдугаар сарын 25-нд, VI-XII ангийн нийт сурагчдын 40 хувь буюу 200 гаруй мянган хүүхдийн сурах бичгийг наймдугаар сарын 15-н гэхэд орон нутагт түгээсэн. Есдүгээр сарын 1-нээс өмнө 460 мянган сурах бичгийг хүүхдүүдэд олгосон.

Өөрөөр халбал, дөрвөн хүүхэд тутмын нэг нь сурах бичигтэй болсон байсан. Одоогоор VIII-IX ангийн 85 мянга орчим сурагчид сурах бичгээ аваагүй байгаа. Энэ сарын 11-н гэхэд түгээж дуусах зорилт тавин ажиллаж байна.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 5 цаг 35 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 6 цаг 1 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 6 цаг 24 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 7 цаг 55 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 10 цаг 13 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 10 цаг 48 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 11 цаг 1 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 11 цаг 2 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 11 цаг 5 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 11 цаг 6 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 11 цаг 7 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 13 цаг 20 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 13 цаг 21 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 13 цаг 22 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 13 цаг 24 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 13 цаг 25 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 13 цаг 26 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 13 цаг 27 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 14 цаг 55 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 15 цаг 33 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top