
Оюутолгой ба Монголын улс төр
Ч.Отгочулуу: Хэрвээ хэрвээ Дубайн гэрээг хийгээгүй бол бид өнөөдөр Хятадаас улс төрийн зээл авчихсан, нөлөөнд нь орчихсон байх байсан биз. Дубайн гэрээг батлаагүй бол ОУВС Монголд хөтөлбөр хэрэгжүүлэх боломж хомс, ОУВС орж ирээгүй тохиолдолд Хятадаас улс төрийн зээл авахаас өөр сонголтгүй.
2019-11-20

Шүүгч Ц.Зориг, хуульч Б.Сарантуяа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Улсын Дээд шүүхийн шүүгч, гавьяат хуульч Ц.Зоригийг ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ажлаас нь чөлөөлөөд байсан билээ.
2019-11-20

“Сургуулийн автобус”-аар хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна
Сурагчдыг 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр сургуульд нь хүргэж өгч, тарахад нь гэрийнх нь ойролцоох автобусны буудал дээр эцэг, эхэд нь хүлээлгэн өгч үйлчилж байна.
2019-11-20

Туркойз Хилл Ресурс: Дубайн гэрээтэй холбоотой шүүхийн шийдвэр үндэслэлгүй
Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэртэй холбоотойгоор "Туркойз Хилл Ресурс" компани мэдэгдэл гаргасан байна.
2019-11-20

Төрийн албаны ерөнхий шалгалтад 1,588 иргэн тэнцжээ
Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны шалгалтыг зохион байгуулж байна.
2019-11-20

С.Баянмөнх: Эрүүгийн хууль ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад ял завших боломж олгож байна
Ял наймаалцаж, шүүхээр таслуулах болчихоод байгаа юм
2019-11-20

Дүүргийн Засаг дарга нар гэр хорооллын хороодод ажиллах хуваарь
Дүүргийн Засаг дарга нар гэр хорооллын хороодод ажиллах хуваарь
2019-11-20

Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 8 хэм хүйтэн байна.
2019-11-20

ҮАБЗ-өөр Дубайн гэрээг хэлэлцэж байна
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 18-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг байгуулах асуудлаар Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гаргасан дөрвөн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэхэд хүрчээ.
2019-11-19

Фэйсбүүкийн хуурамч хаягаар 350 гаруй хүнээс мөнгө залилсан хэргийг илрүүлжээ
Олны танил хүмүүсийн зураг ашиглан хуурамч хаяг нээж, 350 гаруй хүнийг хохироосон байж болох 18 настай эмэгтэйг шалгаж байгаа ажээ. Хамгийн сүүлийн байдлаар 350 гаруй хүнд 16 сая орчим төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдоод байгаа бөгөөд хохирогчийн тоо цаашид ч өсч магадгүй байна.
2019-11-19

“Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн өдөрлөг маргааш болно
Өдөрлөгт оролцох ажил олгогчид нь ажил хайгч иргэд, оюутан залуучуудаас гадна мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан төгсөгчдөөс шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэх, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчнийг эгнээндээ авахаар сонирхож байна.
2019-11-19

Д.Оюунхорол гишүүн нөхрөө, Ч.Хүрэлбаатар сайд төрсөн ахаа Ерөнхий консулаар томилуулжээ
Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух Ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Чимэдийн Ганболдыг, Монгол Улсаас Хонконгод суух Ерөнхий консулаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайханыг томилсон байна.
2019-11-19

Д.Хүрэлбаатар: Чингис хааны онгоныг хуурамчаар хийх гэж байна
Д.Хүрэлбаатар: "Их хааныг оршоохдоо баруун гарт нь тамга бариулж, толгойн хэсэг орчимд нь цагаан шонхор шувуу байрлуулсан байжээ" гэх мэтээр үлгэр зохиож, өөрсдийнхөөрөө гоёчлон дэлхий нийтийг хуурах гэж байгааг эсэргүүцэж байна.
2019-11-19

Барилгын салбарын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай боллоо
БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвөөс “Барилгын салбарын бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим сан”-г бүрдүүлж программчлан албан ёсоор нээлээ.
2019-11-19

“Joker” киноны орлого 1 тэрбум ам.доллар давжээ
Өмнөх жилүүдтэй харьцуулахад киноны орлого нэг тэрбум ам.доллар давахад тийм ч хэцүү байхаа больсон хэдий ч “Joker” уг амжилтыг тогтоосон анхны “R-rated” ангиллын кино юм.
2019-11-19

Зоорь барихад таваас дээш жилийн хугацаатай, бага хүүтэй зээл олгох санал гаргав
Орон нутагт 500-1000 тонн багтаамжтай зоорь барихад зээлийн дэмжлэг үзүүлэх, тасралтгүй ажиллагаатай агуулах, зоорь, хадгалалт, борлуулалтын худалдааны нэгдсэн төвийг хувийн хэвшлийн хөрөнгөөр барихыг төрийн бодлогоор дэмжинэ
2019-11-19

5000 өрхөд шөнийн дулаан хуримтлууртай халаалтын хэрэгсэл тавина
“Улаанбаатар хотын цэвэр агаар” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг Засгийн газар дэмжжээ.
2019-11-19

29,290 жирэмсэн эхэд шинжилгээ хийж, тэмбүүгийн 850 тохиолдлыг бүртгэжээ
2019 оны эхний 10 сард бэлгийн замаар дамжих халдварын 13,685 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дунд 38.0 хувийг эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдварын 40.3 хувийг тэмбүүгийн өвчлөл эзэлж, 5,517 тохиолдол бүртгэгджээ.
2019-11-19

"Өгөөмөр" захын ойролцоох хотхонуудын орц, гарцыг нээж байна
Хотын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрөгч ням гаригаас эхлэн Нийслэлийн Замын хөдөлгөөний, төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газрын мэргэжилтнүүд хотхонуудын хаагдсан орц, гарцыг нээхээр ажиллаж байна.
2019-11-19

Нийгмийн даатгалын шимтгэл "Хоёрдогч татвар" биш
Сая УИХ-аар 2020 оны төсвийг батлахдаа НДШ-ийг хоёр хувиар нэмсэнийг иргэд эсэргүүцэж, "Бидний төлсөн татвар хангалттай" гэсэн постерийг нийгмийн сүлжээгээр явуулж эхэлсэн. Учир нь НДШ бол татвар биш, даатгал. Хэрвээ татвар юм бол төр ч гэсэн захиран зарцуулах гэх нь зайлшгүй.
2019-11-19
