
АХБ-наас Эрчим хүчний салбарт зориулан 100 сая ам.долларын зээл авна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, зөвшилцөлд хүрлээ.
2020-01-29

Дэлхийн "Дуурийн од" шагналд Э.Амартүвшин нэр дэвшжээ
Дуурийн "Оскар" хэмээн нэрлэгддэг "Дуурийн од" шагналд Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин нэр дэвшжээ.
2020-01-29

ДЭМБ-ын төлөөлөл Хятадад ажиллаж байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Ерөнхий захирал Др Тедрогоор ахлуулсан тус байгууллагийн удирдах албаныхан өчигдөр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпинтэй уулзжээ.
2020-01-29

"Сэжигтэй 14 тохиолдлыг лабораторийн шинжилгээгээр үгүйсгэсэн, 18 сорьцод шинжилгээ хийж байна"
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарлаад байна. БНХАУ-аас улсын хилээр орж ирсэн халуурсан 29 зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлан лобаротарийн шинжилгээ хийснээс 14 хүний онош үгүйсгэгдсэн. 18 хүний шилжилгээ хийгдэж байна гэв.
2020-01-29

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-ын гишүүнээс хаслаа
Н.Номтойбаяр гишүүний зодоон цохион хийж буй бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдсантай холбоотойгоор "олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан" хэмээн МАН-ын гишүүнээс хассан байна.
2020-01-29

Уханьд халдвар авсан өвчтнүүдэд зориулан эмнэлгийн 10 мянга ор бэлдэнэ
Үүний зэрэгцээ коронавирусний халдварын тархалттай тэмцэх зорилгоор хоёр эмнэлэг барьж байгаа бөгөөд эдгээр нь тус бүр 2000-2300 ортой. Уг хоёр байгууламжийн барилгын ажлыг хоёрдугаар сарын 2, 5-нд дуусгахаар төлөвлөж байна.
2020-01-29

Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгох хуулийн төсөл санаачлав
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ахмад настны “Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл санаачилжээ.
2020-01-29

БАГА ангийн сурагчдад зориулсан теле хичээлийн хуваарь
Теле хичээл ирэх даваа гаригт /2020.02.03/ эхэлнэ. Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалахад анхаарна уу.
2020-01-29

Норвегичууд Ерөнхийлөгч Х.Баттулгад монголчуудын тухай түүхэн гэрэл зургийг дэлгэн үзүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Норвегийн Хаант Улсын Осло хотын Соёлын түүхийн музейд хадгалагдаж байдаг Монгол Улсын түүх, соёлтой холбогдох үзмэр, түүхэн баримтуудыг үзэж сонирхлоо.
2020-01-29

Х.Баянхангай: Монголчуудын хувиа хэт хичээсэн зан эргээд улс, үндэстэндээ аюул учруулж байна
Х.Баянхангай: Африкийн орнуудад өдөр болгон л халдварт өвчин гарч, өдөр болгон шахуу хөл хориотой байдаг. Тэд “Би, өөрийгөө” гэхээсээ илүүтэй “Бид, хамтдаа” гэсэн өндөр ухамсартай байдаг. Манай иргэдийн энэ буруу, муйхар үйлдлийг хүчээр зогсоох ямар ч арга байхгүй. Зөв ухуулан таниулах л хэрэгтэй.
2020-01-29

ХХААХҮЯ: Монгол Улс хүнсний хомсдолд орохгүй
Ч.Улаан: Дуулиан, шуугианаар хүнсээ ихээр нөөцлөх шаардлага байхгүй. Шинэ коронавирусийн халдвар нийгмийн эрүүл мэндийн ноцтой түвшинд хүрээгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд нотолж буй учир иргэд амгалан байх хэрэгтэй.
2020-01-29

МҮОХ-ны төлөвлөгөөт ажлуудыг хойшлууллаа
Шинэ төрлийн коронавирусний эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаан болж, гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ.
2020-01-29

Япон улс Ухань хотоос иргэдээ шилжүүлж эхэлжээ
Коронавирусийн халдварын тархалтын голомт Ухань хотод байгаа иргэдээ эх орондоо авчрах эхний нисэх онгоц өнөө өглөө Токио хот руу хөдөлсөн талаар Япон улсын Гадаад хэргийн яам мэдээлжээ.
2020-01-29

ЕБС, их дээд сургуулийн хичээлийг түр завсарлуулснаар зуны амралтыг хойшлуулахгүй
Ё.Баатарбилэг: Гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоног болгон багасгана. Мөн гуравдугаар сараас дөрөвдүгээр сарын эхэн хүртэл таван долоо хоногийн турш Бямба гарагт нөхөж хичээллэнэ.
2020-01-29

ЕБС-ийн сурагчдад зориулсан хичээлийг 13 телевизийн сувгаар хүргэнэ
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байгаа билээ.
2020-01-29

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно.
2020-01-29

Бүгд мэддэг ч бүгд хийдэггүй
Асуудлын гол нь “бүгд мэддэг” ч “бүгд хэрэгжүүлдэг” гэсэн үг биш юм. Улиг болсон юм тийм ч ухаан шаардахгүй, заримдаа залхуутай. Гэхдээ улигт юмыг яс гүйцэтгэх нь их ухаан, тэвчээр шаардана...
2020-01-29

Нийслэлийн хоёр сонгогч орон нутгийн нэг сонгогчтой тэнцэв
Сонгуулийн хуулийг батлахдаа жижиг 76 тойргоо том 26 болгосон нь нэр дэвшигчийн өмнө тавигдах шалгуурыг жаахан ч гэсэн өндөрсгөсөн хэдий ч тойргийн хуваарилалт, мандатын тоог тогтоохдоо “нүдийг нь сохолчихож” байгаа юм. Нөгөө хүний эрхийн байгууллагуудаас зөвлөөд байдаг "сонгох эрх" сонгуулийн тойрог, мандатаар дамжин хулгайлагдаж байна.
2020-01-29

Хэнтий аймагт нас барсан хүүхдээс томуугийн А хүрээний H3N2 вирус илэрчээ
Хэнтийн аймгийн эмнэлэгт энэ сарын 27-ны өглөө 07:45 цагт хоёр талын уушгины хатгалгаатай, амьсгал болонзүрх судасны дутагдалтайгаар биеин байдал хүнд нэг хүүхэд иржээ.
2020-01-29

Цас орж, зөөлөн цасаар шуурна
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, Алтайн салбар уулсаар салхи ширүүснэ.
2020-01-29
