Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн мэдээллийг нэр бүхий иргэдийн зүгээс ирүүлсэн байна.
Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааныг ирэх сарын 5-ны өдөр хийхээр товложээ.



