726 боловсролын байгууллагын барилгад галын аюулгүй байдлын шалгалт хийжээ
Онцгой байдлын байгууллагаас боловсролын байгууллагад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулжээ.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 31 их, дээд сургууль, 341 ерөнхий боловсролын сургууль, 356 сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу нийт 726 барилга байгууламжийг хяналт, шалгалтад хамруулсан юм.
2020-06-09
Гэмт хэргийн мэдээллийг цахимаар авдаг боллоо
Улсын Ерөнхий Прокурорын газраас Гэмт хэргийн мэдээлэл авах E-JUSTICE.MN цахим хаягийг танилцуулж байна.
2020-06-09
Н.Номтойбаяр нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны товыг өөрчилж, зургаадугаар сарын 11-нд хийхээр боллоо
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр нь шүүх хуралдааны товыг өөрчлөх тухай хүсэлт гаргасны дагуу уг хүсэлтийг тус дүүргийн шүүхийн шүүгч 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагт хэлэлцлээ.
2020-06-09

Хятадын компани хоёр сая километрийн баталгаатай автомашины батарей үйлдвэрлэхэд бэлэн болжээ
Хятадын цахилгаан автомашины батарей үйлдвэрлэгч CATL компани 16 жилийн хугацаанд хоёр сая километр зам туулах баталгаатай зай хураагуурыг үйлдвэрлэхэд бэлэн болсноо зарлажээ.
2020-06-09

ОУВС-аас 99 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсын дансанд оржээ
Цар тахлын энэ үед Олон улсын валютын сангаас гишүүн улс орнууддаа үзүүлж буй санхүүжилтийн хэрэгслийг ашиглан хөтөлбөрийг өөрчлөх шийдэлд хүрсэн. Ингэснээр түргэвчилсэн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж эхлэх бөгөөд манай улсад 99 сая ам.долларын санхүүжилт орж ирнэ гэж Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа өнгөрсөн сард мэдээлж байв.
2020-06-09

Huffington Post сонин Монгол Улсыг коронавирустэй хийх тэмцлийн “супер од” гэж өргөмжилжээ
Америкийн томоохон онлайн сонин Huffington Post өчигдөр “S**thole Countries Have handled the Coronavirus Better Than The United States” гэсэн гарчигтай өгүүлэл нийтэлжээ.
2020-06-09

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "САЙН НӨХӨРТЭЙ УЧРАХ” хэмээх сайн
Аргын тооллын зургадугаар сарын 9, Ангараг гариг. Билгийн тооллын 19, харагчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.
2020-06-09
А.Адьяасүрэн: "Багш бол нинжин сэтгэл, сахилга бат, ёс зүй"
"БАГШ БОЛ НИНЖИН СЭТГЭЛ, САХИЛГА ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ" хэмээн Амгалангийн Адьяасүрэн тун чиг оновтой тодорхойлжээ.
АН-аас нутагтаа нэр дэвшиж буй анхны эмэгтэй нэр дэвшигч тэрбээр багшийн охин. Өөрөө түүх, сэтгэл судлалын багшийн мэргэжилтэй, нөхөр нь ШУТИС- ийн багш хүн билээ.
Ачлалт багш нарынхаа эрдмийн шимийг хүртэж, хойчийн залуус маань ирээдүйн их амьдралын замаа эхлүүлж, өсөж, өндийдөг. Хонгорын залуус оюунлаг, өндөр боловсролтой, шинэ үeийн төлөөллөө талархан дэмжиж байна. Зөвхөн урагшаа! ЗАЛУУС АА!
2020-06-09

Таны харааны чадлыг сорих 15 зураг
Та дээрх зургаас хэдэн хирс харж чадаж байна вэ?
2020-06-09

Шүрэн цохыг хортон шавьжийг устгуулах зорилгоор үржүүлдэг
Монголчууд шүрэн цохыг алтан цох, цох хорхой, өмбий зөөхий, нүүнүү, нүүдгээ, өөөлэй гэх мэтээр янз янзаар нэрлэдэг. Үүнтэй адил улс орнууд ч энэ амьтныг өөр өөрөөр нэрлэдэг ажээ.
2020-06-09

“Би хүүхдийн эрхийг хамгаалдаг цагдаа болно”
Цахим орчинд өөрийн урласан сийлбэрээр олны талархлыг хүртээд байгаа тэрээр 13 настай. Налайх дүүргийн “Эрдмийн Оргил” цогцолбор сургуулийн долдугаар ангид суралцдаг. Х.Энхжин насандаа баймгүй авьяаслаг, чадварлаг нэгэн болохыг хийсэн бүтээлүүдээс нь харж болно.
2020-06-09

Тууврын замд явахдаа сумын заан болсон П.Өсөхбаатар
Завхан нутгаас Шагж аварга, Я.Дорлиг заанаас өгсүүлээд “зургаан залуу заан”-ы үед барилдаж бөх сонирхогчдыг шимтүүлж байсан хүчтэний нэг Ц.Цэрэнпунцаг гарьд, уран барилдаант улсын начин гавьяат дасгалжуулагч Б.Адъяахүү, өдгөө Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан тэргүүтэй олон хүчтэн наадмын дэвжээнд зодоглож буй. Тиймдээ ч энэ нутгийн мөнх цаст уулын усыг уусан эрчүүд хүчирхэг байдаг хэмээдэг.
2020-06-09

“Уртын дуунд түүх, соёл, хэл бүгд багтсан”
Г.Тамир Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрж өссөн. Тэрээр одоо хувиараа бизнес эрхэлж байгаа нэгэн. Тэрээр уртын дууг багаасаа сонирхдог байжээ. Эрийн гурван наадмаар бөхөө үзээд сууж байхад ард нь уянгалдаг уртын дуу түүнийг өөрийн эрхгүй татсан гэж байлаа
2020-06-09

“Рио Тинто” дурсгалт газрыг сүйтгэсэн шалтгаанаа тайлбарлажээ
Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Рио Тинто” компани өнгөрсөн сард нэн эртний үед хамаарагдах 46 мянган жилийн өмнө баруун Австралийн уугуул иргэдийн амьдарч байсан хэдэн агуйг сүйтгэснийхээ дараа хариуцлагаа хүлээсэн байна
2020-06-09

Махны үнэ сонгуулийн хийрхэлтэй хамт өсч байна
Сонгуулиар амьсгалсан энэ өдрүүдэд иргэдийн бухимдал хаана хамгийн их байгааг мэдэх үү. Хүнсний зах, дэлгүүрүүдэд. Иргэд нэг өдрийн цалингаараа ганц кг хонины ястай мах худалдан авахдаа хамгийн их бухимдаж байна. Халдварт өвчин гарснаас хойш иргэдийн орлого буурч, зарим хэсэг нь ажилгүй гэртээ байх болсон. Орлого муудахтай зэрэгцээд гол хүнс болсон махны үнэ ойрын өдрүүдэд огцом өсөөд байна. Үүнийг өнгөрсөн өвлийн зуднаас шалтгаалж мал тарга тэвээр муутай байгаагаас нийлүүлэлт багассан гэдгээр наймаачид тайлбарлаж байна. Гэхдээ 70 сая малтай монголчууд ганц оройныхоо хоолны махыг 10-20 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа нь яавч тоглоом биш боллоо.
2020-06-09

“ТОП”-ууд “Эрдэнэт үйлдвэр”-т зочиллоо
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлсан шилдэг татвар төлөгч, баялаг бүтээгч “ТОП-100” аж ахуйн нэгжийг жил бүр тодруулдаг уламжлалтай. Энэ жил 19 дахь удаагаа зохион байгуулсан уг шалгаруулалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч уурхайчин хамт олон 18 дахь удаагаа манлайлж, 2019 оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг тэргүүлсэн билээ.
2020-06-09

Д.Буянзаяа: Хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйгээс хохирч байна
Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Д.Буянзаяаг урьж ярилцсан юм.
2020-06-09

“The Hu” хамтлаг “Graspop Metal Meeting” хөгжмийн наадамд оролцоно
"The Hu" хамтлаг олон улсад алдартай “Graspop Metal Meeting” хөгжмийн наадамд оролцохоор болжээ
2020-06-09

Нийслэлийн төсөвт хорин тэрбум төгрөг төвлөрүүллээ
2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Нийслэлийн өмч хувьчлал-2020” дуудлага худалдааг зохион байгуулав.
2020-06-08

Швейцарын ROCHE компанийн "COVID-19" илрүүлэх оношлуурыг ХӨСҮТ-д хандивлалаа
Roche компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болох Сетунари ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Elecsys Anti-SARS-COV-2 оношлуурыг тусгайлан захиалж, 400 хүний шинжилгээний урвалжийг өнөөдөр ХӨСҮТ-ийн лабораторид хандивлалаа.
2020-06-08
