x

Нийслэлийн төсөвт хорин тэрбум төгрөг төвлөрүүллээ

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар нь нийслэлийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, барилга байгууламжийг үнэлэх, түрээслэх, дахин үнэлгээ хийх, болон нийслэлийн харьяа байгууллагын өмч ашиглалтад хяналт тавих, зохицуулалт хийдэг. Өмчийг хамгаалахын зэрэгцээ менежмент хийх, орлого төвлөрүүлэх, хувьчлан борлуулах үүрэг хүлээдэг. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд байр талбайн түрээсийн болон акталсан хөрөнгийн дуудлага худалдааны орлогоор нийслэлийн төсвийг бүрдүүлдэг байна.

Нийслэлд жил бүр хэдэн тэрбум төгрөгийн өртөгтэй байшин барилга нийслэлийн өмчид бүртгэхийн зэрэгцээ мөн жил бүр мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудыг акталж, нураахыг нь нурааж, хувьчлахыг нь хувьчилдаг. Акталсан барилгын хувьчлал нь хувийн хэвшилд шилжүүлэн, төсөв бүрдүүлэх замаар хувьчлах объектыг нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг байна. Саяхан буюу 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурал болсон.

Тус хурлаар хуучнаар “Автобус-3” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын барилга байгууламжийг хувьчлахаар шийдвэрлэсэн. Тус барилга байгууламж нь 1969 онд ашиглалтад орж байсан. Хурлын шийдвэрийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Нийслэлийн өмч хувьчлал-2020” дуудлага худалдааг зохион байгуулав. Тус дуудлага худалдаанд гурван аж ахуй нэгж байгууллага оролцсон бөгөөд дуудлага худалдааны доод үнэ 15.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж, эхэлсэн.  Дуудлага худалдаа дүрэм журмынхаа дагуу амжилттай зохион байгуулагдаж 20.02 тэрбум төгрөгөөр үнэ өсгөж “Камдер ХХК” дуудлага худалдааны ялагч болсон. Харин өнөөдөр “Камдер ХХК” нь нийслэлийн Өмчийн  ашиглалт, удирдлагын газартай худалдах, худалдан авах гэрээгээ байгуулж гарын үсэг зурлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 1 цаг 18 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 1 цаг 19 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 1 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 34 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 48 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 51 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 57 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 59 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 цаг 1 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 6 цаг 3 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 4 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 22 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 24 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 30 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 39 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 цаг 19 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 9 цаг 9 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 9 цаг 10 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top