x

Гэмт хэргийн мэдээллийг цахимаар авдаг боллоо

Улсын Ерөнхий Прокурорын газраас Гэмт хэргийн мэдээлэл авах E-JUSTICE.MN цахим хаягийг танилцуулж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн мэдээллийг иргэдэд хүргэх e-justice.mn портал сайт нээгдлээ. 
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2015 оны долоодугаар сарын 8- ны өдөр 23 дугаартай “Шүүх, хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн цахим нэгдсэн сүлжээ байгуулах тухай" тогтоол гарсан. 

Тогтоолын хэрэгжилтийг хангахаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтнууд болон мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан. Дээрх байгууллагуудыг нэгдсэн сүлжээнд холбох харилцан мэдээлэл солилцох боломжийг бий болгож, мэдээллийн сан үүсгэх ажлыг “Цахим нэгтгэл" төслийн баг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл хамтран хийж гүйцэтгээд байна.

Энэхүү мэдээллийн санд Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, Улсын бүртгэлийн газрын иргэний мэдээллийн сан, Үндэсний дата төвийн системүүд холбогдон эрүүгийн хэргийн болон бусад мэдээллийг харилцан солилцож байна.

Мөн ажлын хэсэг болон төслийн багаас санаачлан иргэдэд зориулсан e-justice.mn сайтыг гаргаад байгаа юм. Улсын Ерөнхий прокурорын газрын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны мэргэжилтнүүд хуулийн байгууллагын мэдээллийн санд суурилан мөрдөх байгууллагад гомдол гаргасан иргэн гомдол шалгах явц шийдвэрлэлтийн мэдээллийг, гэмт хэргийн улмаас хохирсон иргэн болон гэмт хэрэгт холбогдсон иргэн өөрт хамааралтай хэргийн бодит мэдээллийг интернэт ашиглан дурын газраас авах боломжийг бүрдүүлсэн e-justice.mn системд 2017 онooc хойш эрүүгийн хэргийн мэдээллүүд багтсан байна. 

Иргэд энэхүү системд хандахдаа төрийн үйлчилгээний танилт, нэвтрэлтийн “ДАН" нэгдсэн системээр дамжиж, өөрийн нэр дээр байгаа үүрэн телефоны утасны дугаараар нэг удаагийн нэвтрэх нууц үг хүлээн авч түүгээрээ холбогдох юм. Энэхүү системээр дамжуулаад иргэд өөрт хамааралтай хэргийн талаарх бодит мэдээллийг цаг тухайд нь авахаас гадна хуулийн байгууллагын ажил иргэдэд ил тод, нээлттэй болох ач холбогдолтой юм байна. 

УЕПГ-ын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны дарга, ахлах прокурор Ц.Хашбаатар e-justice.mn системийн талаар танилцууллаа. 

Тэрбээр “Хэн нэгэн иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаад тухайн гомдол нь хэрэг бүртгэлтийн шатанд явж байна уу, мөрдөн байцаалтын шатанд явж байна уу түүний дараа прокурор хянаад шүүхэд шилжүүлсэн үү, шүүх хэрхэн шийдэж байна гэдгийг цахимаар хянах боломжтой болж байна. 

Энэ бол иргэдэд зориулсан мэдээллийн сайт юм. Хуулийн байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагааг иргэнд нээлттэй байлгахаар хийгдсэн. Иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хуулийн байгууллагуудтай харилцаж эхэлдэг. Ингээд хуулийн байгууллагад очих шаардлага үүсдэг. Үүнийг тодорхой хэмжээгээр багасгаж, цахимаар гомдол нь ямар шатанд явааг, хэн гэдэг мөрдөгч шалгаж байгааг хянах боломжтой болгосон гэсэн үг. 

Энэ сайт нь 2020 оны зургаадугаар сарын 15-аас албан ёсоор ажиллаж эхэлнэ" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 1 цаг 18 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 1 цаг 19 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 1 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 34 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 48 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 51 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 57 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 59 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 цаг 1 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 6 цаг 2 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 3 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 22 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 24 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 30 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 39 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 цаг 18 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 9 цаг 9 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 9 цаг 10 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top