x

Э.В.Митрофанова: ОХУ-д суралцагчдын тоог нэмэгдүүлэх талаар анхаарал тавина

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх “Росструдничества” байгууллагын тэргүүн, хатагтай Э.В.Митрофанова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар зочдод хандан Халхын голын ялалтын 80 жилийн ой болон “Эрдмийн баяр”-ын мэндийг өргөн дэвшүүлэв. Тэрбээр Монгол, Оросын удаан жилийн түүхтэй, уламжлалт найрсаг харилцаа, ард түмнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд туршлагатай дипломатч, нийгмийн зүтгэлтний хувьд хатагтай Э.В.Митрофановагийн оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа онцлон тэмдэглэв.

Хатагтай Э.В.Митрофанова цаг зав гарган, хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, “Эрдмийн баяр”-ын хүрээнд өчигдөрхөн Монголд үйл ажиллагаа явуулдаг орос сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, тэнд суралцаж буй сурагчдын авьяас чадвараар онцгой бахархсанаа хэллээ. Түүнчлэн хоёр ард түмний хамтын ялалт-Халх голын 80 жилийн ой бол бидний хувьд онцгой баяр юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин энэ ойг тохиолдуулан хүрэлцэн ирж байгаа нь манай хоёр ард түмний онцгой, түүхэн харилцааны тод илэрхийлэл юм гэлээ.

“Росструдничества” байгууллагын Монгол дахь салбар Монгол Улсын парламенттай тогтоосон хэлхээ холбоогоо улам өргөжүүлэхийн төлөө байдаг бөгөөд Таны тэргүүлсэн “Орос, Зөвлөлтөд их, дээд сургууль төгсөгчдийн холбоо” өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж, бидний ажлыг дэмжин тусалж байдагт талархаж байна хэмээн хатагтай Э.В.Митрофанова онцоллоо.

Тэрбээр ОХУ-д жилд 15,000 гадаад оюутан суралцаж байгаагийн дотор монголчууд бий бөгөөд суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Анд нөхдөө бид онцгойлон үзэж, ОХУ-д суралцагчдын тоог нэмэгдүүлэх талаар анхаарал тавих болно гэлээ.

Хатагтай Э.В.Митрофанова өнгөрсөн 4-р сард БСШУСЯ-наас гадаад хэлээр явагддаг олимпиадуудыг зогсоох шийдвэр гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлж, орос хэлний олимпиад цаашид үргэлжлэн явагдаж, Монголын хүүхэд багачуудын орос хэл эзэмших, Оросын ард түмний түүх, соёлыг танин мэдэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, найрамдал нөхөрлөлийн өвийг нандигнан хамгаалахад хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар түүнтэй санал нэг байгаагаа хэлж, орос хэл сурах гэсэн хүүхдүүдийн хүсэл тэмүүлллийг байнга дэмжиж, дээрх асуудлыг онцгойлон анхаарах болно гээд Монгол, ОХУ-ын хамтарсан их сургууль байгуулах асуудлаар Эрхүүгийн Байгалийн Их Сургуультай хамтран ажиллаж байгаагаа дуулгалаа. Түүнчлэн төгсөгчдийн холбооноос Халх голын ялалтын 80 жилийн ойг угтаж хамтран зохион байгуулсан арга хэмжээ, цаашид төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар мэдээлэл өгөв.

Хатагтай Э.В.Митрофанова энэ хавар Эрхүү мужийг хамарсан үер усны гамшгийн үеэр хүмүүнлэгийн тусламжийн аян зохион байгуулж, анд нөхдийн сайхан сэтгэлээр хандсанд нь Төгсөгчдийн холбоо болон Монголын ард түмэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав 5 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 5 цаг 50 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно 6 цаг 15 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав 6 цаг 24 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 6 цаг 29 мин Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа 7 цаг 3 мин Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” 7 цаг 35 мин Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 10 цаг 58 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна 11 цаг 11 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ 11 цаг 19 мин "Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ 11 цаг 35 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 12 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 12 цаг 25 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ Өчигдөр 17 цаг 22 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо Өчигдөр 17 цаг 11 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 17 цаг 06 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ Өчигдөр 14 цаг 36 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо Өчигдөр 14 цаг 29 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна Өчигдөр 14 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ Өчигдөр 14 цаг 14 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар...
Top