x

ЕБС-д нийт 294 мянган хүүхэд суралцахаас нэгдүгээр ангид 38.200 гаруй хүүхэд шинээр элсчээ

“Хичээлийн шинэ жилийн баяр” буюу есдүгээр сарын 1-ний өдөр Хотын захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, 2019-2020 оны хичээлийн шинэ жилийг багш сурагчид болон эцэг эхчүүдийн хамт угтав.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн өмнө Хотын захирагч Хайлаастын эцсээс нийслэлийн ЗДТГ-ын явуулын ажлын байрны автобусаар 72 дугаар сургуулийн сурагч хүүхдүүдтэй хамт хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцохоор сургууль дээр нь хүрэлцэн ирэв. Энэ үеэр Хотын захирагч сурагч хүүхдүүдтэй нээлттэй ярилцан, санал сэтгэгдлийг сонслоо. Сурагч хүүхдүүдийн зүгээс алслагдсан хорооны гудамж талбайд гэрэлтүүлэг тавих, сургуулийн автобустай болох зэрэг саналуудыг хэлснийг Хотын Захирагч судалж үзэн боломжтой хэлбэрээр шийднэ гэдгээ илэрхийлэв.

Хотын захирагч С.Амарсайхан хичээлийн шинэ жилийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Айл гэрийн аз жаргал, улс орны ирээдүйн эзэд болсон эрхэм хүндтэй дүү нартаа, хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Мөн хүүхэд багачуудын сургаж хүмүүжүүлэх гэгээн үйлсэд хөдөлмөр зүтгэлээ зориулж байгаа нийт багш, сурган хүмүүжүүлэгч болон боловсролын салбарын ажилтан, албан хаагчидад ажлын өндөр амжилт хүсье.

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 695 цэцэрлэгт нийт 124.300 гаруй хүүхэд хүмүүжиж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 84 хувьд хүрлээ. Мөн нийслэлийн ерөнхий боловсролын төрийн болон төрийн бус өмчийн 253 сургуульд нийт 294 мянган хүүхэд суралцахаас нэгдүгээр ангид 38.200 гаруй хүүхэд шинээр элсэн ороод байна. Цаашдаа боловсролын системийг улам боловсронгуй болгох, багш, сурган хүмүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талд анхаарч ажиллана. Хүүхэд багачууддаа эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох орчныг бүрдүүлэхийн төлөө сургуулийн автобустай болгох ажлыг судалж байна. Бид ямар ч үед хүүхэд багачуудынхаа ирээдүйд зориулах хөрөнгө оруулалтаас гар татах учиргүй. Мөн сурагчдын эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх, тэднийг хичээлдээ ирэх, хичээлээс гэртээ харих үеийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудалд анхаарч ажиллах болно” хэмээлээ.

Хотын захирагч С.Амарсайхан эрдмийн алтан босгыг алхан орж буй Д.Хишигдалай багштай 1ё ангийн зургаан настай бяцхан сурагчидтай уулзан, баярын сэтгэгдлийг нь хуваалцан, гарын бэлэг гардуулж, эрдэм номтой улс эх орондоо ихийг хийж бүтээх зөв иргэн болж төлөвшихийг хүсэн ерөөж, сурах их үйлсэд нь амжилт хүслээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 1 цаг 32 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 34 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 1 цаг 35 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 1 цаг 36 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 1 цаг 37 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 1 цаг 39 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 1 цаг 40 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 1 цаг 44 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 1 цаг 51 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 2 цаг 1 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 2 цаг 3 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 2 цаг 44 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 2 цаг 46 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 3 цаг 59 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 4 цаг 2 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 4 цаг 3 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 4 цаг 3 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 4 цаг 10 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 4 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 4 цаг 13 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top