x

Гадаадын их сургуулиудтай хамтран ажиллаж, харилцан суралцахыг зөвлөлөө

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг Нобелийн шагналтан, Япон Улсын Нагояа их сургуулийн профессор Ноёори Рёожи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

Сайд Ё.Баатарбилэг хичээлийн шинэ жилийн нээлт тохиох энэ өдрүүдэд Монгол улсад хүрэлцэн ирж багш, эрдэмтэн, оюутан, судлаач нарт өөрийн лекцийг толилуулах гэж буй профессор Ноёорид талархал илэрхийлээд Монгол-Японы боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох завшаан тохиож байгаад баяртай байна гэлээ.

Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр болон Азийн шилдэг их сургуулиудын эгнээнд нэгдэн орох зорилгын хүрээнд  Монгол улсын дээд боловсролын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, сайн туршлагыг нэвтрүүлэх, гадаад хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр туршлага судлах хүсэлтээ илэрхийлэв.  

Нобелийн шагналтан Ноёори Монгол улсын дээд боловсролын салбарын хөтөлбөр, зорилгыг сайшаагаад түүнд хүрэхэд шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал болохыг санууллаа. Түүнчлэн гадаадын их сургуулиудтай хамтран ажиллаж, харилцан суралцахыг зөвлөв.

Профессор Ноёори 27 насандаа Киотогийн их сургуульд ажиллаж байхдаа удирдагч багш профессор Нозакитай хамтран хирал органикметал молекулын катализаторыг ашиглан асиметрик синтез явуулах зарчмыг анх нээжээ. Дараа нь хурдан бөгөөд дахин хэрэглэх боломжтой шилжилтийн металл дээр суурилсан олон тооны сунгамал катализаторыг гарган авсан байна.

Түүний рацемат хольцийн R юм уу L энантомерийг дангаар нь ялгах судалгаа 1992 онд АНУ-ын Эм, Хүнсний Удирдах Газрын удирдамжид орсноор анагаах ухаанд асар их хөгжил дэвшлийг авч иржээ. 

Уулзалтад БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат болон Монгол Улсын их сургууль, Япон Улсын Нагояа их сургуулийн захирал, профессоруудын төлөөлөл оролцов.

БСШУСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 2 цаг 37 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 2 цаг 39 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 2 цаг 40 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 2 цаг 41 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 2 цаг 43 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 2 цаг 44 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 2 цаг 45 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 2 цаг 49 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 2 цаг 56 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 3 цаг 6 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 3 цаг 8 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 3 цаг 49 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 3 цаг 51 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 5 цаг 5 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 5 цаг 7 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 5 цаг 8 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 5 цаг 8 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 5 цаг 15 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 5 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 5 цаг 18 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top