x

Цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл энэ сарын 22-нд дуусна

Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэл ирэх сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутанд дуусах юм.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 26976 хүүхэд цахимаар бүртгүүлээд байгаа аж.

Шинээр цэцэрлэгт элсч буй хүүхдийг https://tsetserleg.ulaanbaatar.mn/ системд хандан дараах зааврын дагуу бүртгүүлж баталгаажуулна.

“Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны наймдугаар сарын 23-ны баасан гаригт явагдах бөгөөд нийслэлийн хэмжээнд шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах аж.

Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах шаардлагагүй бөгөөд наймдугаар сарын 26-28-ны хооронд цэцэрлэг дээрээ очиж гэрээ байгуулах юм.

Харин Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, наймдугаар сарын 12-ны өдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлж байна.

“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалаагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээх бөгөөд https://tsetserleg.ulaanbaatar.mn/ системийн “Шалгах” цэснээс хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгт элссэн эсэхийг шалгах боломжтой юм.

Мэдээлэл авах: https://tsetserleg.ulaanbaatar.mn/, http://www.edub.edu.mn/

Холбогдох утасны дугаар:

Нийслэлийн Боловсролын газар 70113032;
БГД-ийн Боловсролын хэлтэс 70120351;
СБД-ийн Боловсролын хэлтэс 70111606;
ЧД-ийн Боловсролын хэлтэс 315442;
НД-ийн Боловсролын хэлтэс 70233008.
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар 330844;
БЗД-ийн Боловсролын хэлтэс 70104005;
СХД-ийн Боловсролын хэлтэс 99254156;
ХУД-ийн Боловсролын хэлтэс 342472;
БНД-ийн Боловсролын хэлтэс 70213815;
БХД-ийн Боловсролын хэлтэс 70491017.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АРХАНГАЙ: Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээ улсын дунджаас давжээ 1 мин Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 1 цаг 34 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 36 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 1 цаг 38 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 1 цаг 38 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 1 цаг 40 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 1 цаг 42 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 1 цаг 43 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 1 цаг 46 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 1 цаг 53 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 2 цаг 3 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 2 цаг 5 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 2 цаг 46 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 2 цаг 48 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 4 цаг 2 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 4 цаг 4 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 4 цаг 5 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 4 цаг 6 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 4 цаг 13 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 4 цаг 14 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top