x

Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Боловсролын чанарын шинэчлэлийн төслийг 2022 он хүртэл сунгалаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд салбарын сайд Ц.Цогзолмаа бага, дунд боловсролын багц хуулинд эрх зүйн өөрчлөлт оруулж, шинэчлэл хийхийн тулд олон талт зөвлөгөөнийг зохион байгуулж, үнэлэлт дүгнэлт өгөхөөр ажиллаж байгаагаа тодотгоод, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Боловсролын чанарын төслийн шинэчлэлийн хүрээнд бага, дунд боловсролыг дэмжих, сайжруулах, шинэчлэх чиглэлд хэрхэн хамтарч ажиллаж болох талаар санал солилцлоо.

Энэ үеэр Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсон өнгөрсөн өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаад ирснээ тодотгоод, тэнд боловсролын түвшин улсын хэмжээнд хамгийн доогуурт бичигдэж, монгол хэлээр ярих хүүхдүүд цөөн байгаад санаа зовниж буйгаа илэрхийлэв. Үндэстний цөөнх болсон Баян-Өлгий аймгийн хүүхдүүдийн боловсролд салбар яамны зүгээс ямар бодлого баримталж, цогц арга хэмжээ авахаар ажиллаж байгаагаа Ц.Цогзолмаа сайд цухас дурдав. Тэрбээр “Баян-Өлгий аймагт ажиллах тусгай удирдамж гарган, энэ сарын 15-нд ажлын хэсэг гарч газар дээр нь ажиллана. Ингэснээр хүүхдүүдийн сурлага жил ирэх тусам муудаж байгаа асуудал хаанаа байгааг олж судлаад, цаашид авч хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлно. Тухайлбал, бид сурах бичгийг нь сайжруулах уу, багш нарын чадавхыг нэмэгдүүлэх үү гэхчлэн олон талт арга замыг эрэлхийлнэ” гэв.

Дэлхийн банкны хэрэгжүүлж буй Боловсролын чанарын шинэчлэлийн төслийн хүрээнд бага, дунд боловсролын чанарыг сайжруулах чиглэлд голлон анхаарч байгаа тул БСШУСЯ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэллээ. Маш үр дүнтэй хэрэгжиж байгаа уг төслийг хэрэгжүүлэхэд дахин хоёр жилээр сунгах шаардлагатай байгаа аж. Тодруулбал, төсөл 2020 онд дуусах боловч чанартай болгохын тулд 2022 он хүртэл сунгах хүсэлтийг салбарын сайдад тавьж, хүсэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа дэмжихээ илэрхийллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 49 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 52 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 53 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 54 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 55 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 5 цаг 57 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 5 цаг 58 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 6 цаг 1 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 6 цаг 8 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 18 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 20 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 7 цаг 1 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 7 цаг 3 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 17 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 19 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 20 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 21 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 28 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 30 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top