x

Оюутны хөгжлийн зээлд төсөвлөсөн мөнгийг 90 тэрбум болгоно

Оюутны хөгжлийн зээлийг өнөөдрөөс хүүгүй, барьцаагүй буюу шинэ журмаар олгож эхэлж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: 

- Айл бүрт хүүхдийн сургалтын төлбөрийн асуудал тулгардаг. Оюутны хөгжлийн зээлийг шинэ журмаар олгож эхэлснээр энэ асуудлыг шийдэх боломжтой боллоо.

Зээл нь оюутны суралцах боломжийг бүрдүүлнэ гэсэн зорилтыг үндэслэж Засгийн газрын тогтоол гаргасан.

Зээлийн сангийнхан Сангийн яамтай хамтарч, Боловсролын яамны санхүүч нар сайн ажилласны үр дүнд арилжааны банкнаас хамааралгүй, гэр бүлд санхүүгийн дарамт болохгүй зээлийн эрхийг оюутнуудын өмнө нээж өглөө. 

Энэ жилийн хувьд 75 тэрбум төгрөгийг оюутны зээлд төсөвлөсөн бөгөөд үүнийг нэмж 90 тэрбум болгох саналыг гаргаад байна гэлээ. 

Оюутны хөгжлийн зээл"-ийн шинэчлэгдсэн нөхцөл: 

 

  1. Зээлдүүлэгч байгууллага: Боловсролын зээлийн сан

  2. Зээлийн хамрах хүрээ: Бакалавр, Магистр, Доктор

  3. Зээлийн нөхцөл: Хүүгүй, урт хугацаагаар, хамтран зээлдэгчгүй, барьцаа шаардахгүй, даатгалтай

  4. Зээлийн шаардлага: Элсэгч /ЭЕШ оноо >600/ Оюутан /Голч оноо >2.8/ Суралцагч /Голч оноо >3.2/

  5. Зээлийн хүсэлт гаргах: Тухайн сургуульдаа хүсэлт гаргах

Оюутны хөгжлийн зээлийг 2016 оноос хойш хэрэгжүүлсэн. Энэ үед уг зээл арилжааны банкаар дамжиж олгогдож байсан. 

Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 06-ны 46 дугаар тогтоолоор “Оюутны хөгжлийн зээл”-ийг арилжааны банкаар биш Боловсролын зээлийн сангаар дамжуулж олгох шинэ тогтолцоог бүрдүүлж, өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Оюутны хөгжлийн зээлийн давуу тал нь оюутан суралцаж байх хугацаандаа ямар ч төлбөр төлөхгүй. Оюутан ажил дээр гарсаны дараа зээлийн төлбөрөө 6 хүртэлх жилийн хугацаанд төлж дуусгана. Мөн уг зээл авахад тавигдах шалгуур багассан аж.

Оюутны хөгжлийн зээлийг хамтран зээлдэгч, барьцаа шаардахгүйгээр, урт хугацаагаар хүүгүй олгож эхэллээ. 2018 оны хувьд 33 мянга орчим оюутанд 75 тэрбум төгрөгийн зээл олгоно.

"Оюутны хөгжлийн зээл" хүсэгчийн бүрдүүлэх материал: 

  • Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ

  • Иргэний үнэмлэх /хуулбар/

  • ЭЕШ-ын онооны хуудас

  • Сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт

  • Сургуулийн тодорхойлолт

  • Төлбөрийн нэхэмжлэх 

  • Тухайн хичээлийн улиралд судлах хичээлүүдийн баталгаажсан жагсаалт. 

"Оюутны хөгжлийн зээл" -ийг боловсролын зээлийн сагаар олгоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 44 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 47 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 48 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 49 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 50 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 5 цаг 52 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 5 цаг 53 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 5 цаг 56 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 6 цаг 3 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 13 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 15 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 6 цаг 56 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 6 цаг 58 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 12 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 14 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 15 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 16 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 23 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 25 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top