x

Монгол-Энэтхэгийн мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв байгуулах ажил эхэллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Монгол-Энэтхэгийн мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв” төслийн II багцын гүйцэтгэгчээр шалгарсан Энэтхэг улсын “Lovely International Trust” компанийн төлөөллийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хүлээн авч уулзлаа.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Экзим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Аутсорсингийн төвийн барилгыг барьж, хамгийн сүүлийн үеийн чанартай тоног төхөөрөмжөөр хангаж, тус төвд ажиллах инженерүүд болон сургагч багш нарыг бэлтгэж өгөх юм.  

Аутсорсингийн төвийг байгуулснаар ямар ач холбогдолтой болохыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаас тодруулахад “Монгол инженерүүдийнхээ чадварыг сайжруулж, тэднийхээ мэдлэгийг гадаадад экспортлох гүүр болно. Энэ төв дэлхийн Call center болох юм, ингэснээр өндөр хөгжилтэй орнуудын Аутсорсингийн төвүүдийн хийж байгаа ажлыг манай улсад гүйцэтгэх боломж бүрдэх юм. Дэлхийн технологийн компаниудад IT-ийн үйлчилгээ үзүүлж, энэ үйлчилгээнийхээ төлбөрөөр орлогожиж,  мэргэжилтнүүдийн дунд хөгжин дэвших өрсөлдөөн бий болно" гэдгийг онцоллоо.

Дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон “Lovely International Trust” компанийн хооронд гэрээ байгуулах ёслол болов. Ёслолд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Мохиндер Пратап Сингх оролцлоо. Тэрбээр “Хоёр улсын ирээдүйн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, цэцэглүүлэн хөгжүүлэх стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй том төслүүдийн нэг энэ төслийн үр дүнд Монгол Улсын 10000 залууг сурган бэлтгэж, IT-ийн салбарын хүний нөөцийн хүчин чадлыг бэхжүүлнэ” гэлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 1 цаг 35 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 37 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 1 цаг 38 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 1 цаг 39 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 1 цаг 40 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 1 цаг 42 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 1 цаг 43 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 1 цаг 47 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 1 цаг 54 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 2 цаг 4 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 2 цаг 6 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 2 цаг 47 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 2 цаг 49 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 4 цаг 2 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 4 цаг 5 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 4 цаг 6 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 4 цаг 6 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 4 цаг 13 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 4 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 4 цаг 16 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top