x

Ирланд улстай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Ирланд улсын Их хурлын дарга Шон О’Фарел өчигдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж, чиглэлүүдийн талаар хөндөн ярилаа.

Ирланд улс нь боловсролын чанар, сургалтын хөтөлбөрөөрөө Европын орнууддаа сайшаагддаг өндөр эрэмбэтэй улсуудын нэг бөгөөд манай улсаас оюутан залуус хувийн журмаар тус улсад суралцдаг байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэхүү туршлагыг шат ахиулж, оюутан солилцооны чиглэлээр засгийн газрын түвшинд хамтарч ажиллах анхны санал тавьж дэмжлэг авснаар энэ ондоо багтаан оюутан солилцооны санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо. 

Мөн соёл, урлагийн салбарын хүрээнд Ирланд улсын соёлын агентлагаар дамжуулан соёлын арга хэмжээг хамтран зохион байгуулах боломж, шинжлэх ухаан ялангуяа мэдээллийн технологийн чиглэлээр багш солилцох, сургалтын хөтөлбөрийн агуулгыг баяжуулах чиглэлд харилцан ашигтай хамтран ажиллах боломжийн талаар дурдлаа.

Ирланд улс нь морин спортыг өндөр түвшинд хөгжүүлсэнээр улсынхаа аялал жуулчлалын томоохон хэсэг болгосон туршлагатай юм байна. Энэ хүрээнд сайн туршлага солилцон, морин спортын эрх зүйн орчныг сайжруулж, шинэ түвшинд гаргаж ажиллахыг УИХ-ын дарга М.Энхболд санал болгосны дагуу ажил хэрэг болгон ажиллах талаар хоёр тал санал солилцлоо.

Эх сурвалж: БСШУСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 48 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 50 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 51 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 52 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 54 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 5 цаг 56 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 5 цаг 57 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 6 цаг 0 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 6 цаг 7 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 17 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 19 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 7 цаг 0 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 7 цаг 2 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 16 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 18 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 19 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 20 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 27 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 29 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top