Дорнод аймгийн удирдлагууд энэ оны хичээлийн жилд элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр 800 оноо авч, өндөр амжилт үзүүлсэн сурагчдаа шагнажээ. Тухайлбал, Хэрлэн сумын “Хан-Уул” цогцолбор сургуулийн сурагч Д.Чингүнжав, “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн сурагч Т.Арвин нарт нэг сая төгрөгийн урамшууллыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ш.Ёл болон Засаг даргын зөвлөлийн гишүүд гардуулсан байна.
Түүнчлэн дээрх сурагчдыг бэлтгэсэн багш Э.Орхон, Н.Ган-Эрдэнэ нарыг 500 мянган төгрөгөөр урамшуулжээ.