x

Дорнод аймгаас өмнө нь тэмдэглэгдээгүй дөрвөлжин булш, чулуун байгууламж илрүүлжээ

Академич Д.Цэвээндоржоор удирдуулсан судалгааны багийнхан 2017 онд хийсэн ажлынхаа тайланг гаргажээ.

“Монголын эртний түүхийг хүн, малын ясны судалгаагаар тодруулах нь” сэдэвт суурь судалгааны ажлын хүрээнд  Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 16 сумдын 10 гаруй багийн  нутаг дэвсгэрт хайгуулын ажил хийснээс гадна Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг Майхан уулын шинэ чулуун зэвсгийн дурсгалт газарт бэсрэг хэмжээний малтлага явуулж, түүвэр олдвор цуглуулжээ.

Судалгааны ангийн зорилго нь Монголын зүүн бүс нутгийн шинэ чулуун зэвсгээс хүрэл, төмрийн түрүү үеийг хүртэлх ил бууц, суурин, булш оршуулгын дурсгалт газрыг шинээр илрүүлэх, өмнө бүртгэгдсэн дурсгалуудыг нягтлан судлах юм.

Судалгааны ажлын үр дүнд шинэ чулуун зэвсгийн үеийн хэд хэдэн дурсгалт газрыг дахин нягтлан үзэж тэдгээр газруудад судалгааг явуулж, 7 дурсгалт газраас нийт 75 ширхэг олдвор хэрэглэгдэхүүн түүвэрлэн, чулуун зэвсгийн олдворуудыг лабораторийн судалгаанд оруулж, холбогдох баримтжуулалтыг хийгээд байна. 

Хүрэл зэвсгийн үеийн дурсгал болох хиргисүүрийн тархалтын хүрээг судлаачид Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Дэлгэрхаан уул хэмээн тэмдэглэснийг тус судалгааны ангийн хайгуул судалгааны ажлын үр дүнд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг Гүрэмийн нуурын хойно орших Дэлгэр-Овоо уул гэдгийг  тогтоожээ.

Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрт хийсэн хайгуул судалгааны үр дүнд өмнө тэмдэглэгдээгүй 6 дөрвөлжин булш, 1 чулуун байгууламж илрүүлэн олж баримтжуулсан байна.

Дээрх сэдэвт ажлын хүрээнд хийгдсэн хайгуул судалгаа нь цаашид Монголын зүүн бүс нутагт явагдах шинэ чулуун зэвсгээс хүрэл, төмрийн түрүү үеийн судалгааны ажлын үндсэн эх хэрэглэгдэхүүн болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Монголын Шинжлэх Ухааны Академи

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 7 цаг 5 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 7 цаг 7 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 7 цаг 8 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 7 цаг 9 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 7 цаг 11 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 7 цаг 13 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 7 цаг 14 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 7 цаг 17 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 7 цаг 24 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 7 цаг 34 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 7 цаг 36 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 8 цаг 17 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 8 цаг 19 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 9 цаг 33 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 9 цаг 35 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 9 цаг 36 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 9 цаг 37 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 9 цаг 44 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 9 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 9 цаг 46 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top