x

Хүүхдээр хүн хийх монгол ухаан

Хүүхэд гэдэг тухайн улсынхаа ирээдүйн иргэд. Тиймээс ирээдүйн иргэдээ эх оронч ѳв соёл, үүх түүх, үндэсний хэл бичгээрээ бахархдаг болгож ѳсгѳх нь монгол эцэг эх бүрийн үүрэг. Гэвч бид тэгж ѳсгѳж чадаж байгаа билүү? Ѳѳрѳѳсѳѳ асуугаад үз! Сүүлийн үед гадны болоод барууны сургалт, хүмүүжлийн арга барилыг онцлон ярьж, олноороо нялх балчир үрстээ харь хэл, харь соёлыг заалгах "мода" тай болж.  Хэт багад буюу 12-с доош насанд нь гадаад хэл зааснаар тухайн хүүхдэд хэлний дархлаа үгүй болдог гэдгийг хэл шинжлэлийн нэрт эрдэмтэд ямагт захин ярьдаг. Үүнд үнэний ор буй нь "унаган" гэх гадаад хэлтэй монгол хүүхдүүд монгол хэлээрээ яг л гадны иргэд ярьж байгаа мэт ярьдагаас нь харагддаг.  Амар мэндээ мэдэлцэх нь хүртэл ерѳѳл билэг байдаг монгол түмэн эрт дээр үеэс хүүхдээр хүн хийх ѳѳрийн гэсэн онцлог олон хүмүүжлийн арга ухаантай байж.  Буурал дээдсийн маань үед цогц хөгжил гэсэн ойлголт, үг хэллэг байхгүй байсан ч ил буюу далд ухамсрын аргаар хүүхэд багачуудаа хүмүүжүүлж иржээ.

Хүүхэд багачуудынхаа оюун ухааныг тэлэхийн тулд ухаант буурлууд маань олон тѳрлийн бишрэм арга ухааныг хэрэглэдэг байж. Гол дүр, баатруудаас нь дуурайлал авч, сайн сайхныг нь үлгэрлэг гэх үүднээс олон аман зохиол, ерөөл магтаал, оньсого таавар, туулс, үлгэр домгийг орой болгон ярьж ѳгдѳг байж. Энэ нь бас тѳсѳѳлѳн бодох чадвар, ѳѳрийгѳѳ илэрхийлэх чадвар зэргийг суулгаж, үгийн баялаг ихтэй болгох, ой тогтоолт сайжруулах гээд л олон  давуу талтай юм. "Ахаа алд хүндэл дүүгээ дэлэм хүндэл" гэх зэрэг зүйр үгсийг сургаж үүгээрээ ах дүүгээ хүндлэх ёсыг заан суулгадаг байж. Ертөнцийн үүслийн тухай Монгол домгоо хүүрнэж Монгол хүний өвөрмөц сэтгэлгээг илтгэн харуулдаг байв. Түргэн хэллэг, цагаан лонх тоолуулах, дайралцаа үг зэргээр амны хѳндийн хѳгжил, цээжний багтаамж зэргийг нь дээшлүүлж , хурц тод хэл яриатай болгодог байжээ.

Дурдаад байвал ѳвѳг дээдсийн минь энэ мэт хүмүүжлийн арга ухаан арвин билээ. Айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр удмын соёл, ууж идэх зүйл, хэл бичиг гээд л бүх л зүйлсээр харь хѳндий гадны хүмүүжлийн арга ухааныг гэхээсээ ѳмнѳ ѳѳрийн язгуурын хүмүүжлийн арга ухааныг судлаад, хэрэгжүүлээд нэг үзээрэй. Ѳвѳг дээдсийн минь суу их ухаан, үндэсний соёл, язгуур урлаг, аман зохиол гээд л тэр чигтээ монгол хүүхдийг "хүмүүнжүүлэх" том шинжлэх ухаан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АРХАНГАЙ: Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээ улсын дунджаас давжээ саяхан Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 1 цаг 33 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 35 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 1 цаг 36 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 1 цаг 37 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 1 цаг 39 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 1 цаг 41 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 1 цаг 42 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 1 цаг 45 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 1 цаг 52 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 2 цаг 2 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 2 цаг 4 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 2 цаг 45 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 2 цаг 47 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 4 цаг 1 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 4 цаг 3 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 4 цаг 4 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 4 цаг 5 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 4 цаг 12 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 4 цаг 13 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top