x

2020 онд 24 сургууль, 18 цэцэрлэгийг ашиглалтанд оруулна

Хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн төрийн өмчийн гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх, төрийн өмчийн цэцэрлэггүй хороодыг цэцэрлэгтэй болгох зорилт тусгаж хэрэгжүүлэхээр батлагдсан.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 81 дүгээр тогтоолоор “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр батлагдсан. Дээрх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэлд 2020 он гэхэд 50 сургууль, 60 цэцэрлэг барихаар төлөвлөжээ.

2016-2019 оны эхний хагас жилийн байдлаар нийт 17 сургуулийн барилга, өргөтгөл ашиглалтанд орж суудлын тоо 11 мянгаар, 48 цэцэрлэг барилга ашиглалтад орж хүчин чадал 7,465-аар нэмэгдээд байна. Харин 2019 оны сүүлийн хагас жилд нэмж 30 сургуулийн барилга өргөтгөлийг ашиглалтад оруулан суудлын тоог 15,500-аар, 73 цэцэрлэг ашиглалтад орж хүчин чадлыг 12,255-аар нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

2020 онд 24 сургуулийн барилга, өргөтгөл ашиглалтанд оруулан суудлын тоог 17,140-өөр, 18 цэцэрлэгийг ашиглалтанд оруулан хүчин чадлыг 3,460-аар нэмэгдүүлэх юм.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэл хотод 2018-2019 онд он дамжин хэрэгжиж буй 46 цэцэрлэгийн барилга угсралтын ажлын явц 47 хувьтай, 32 сургуулийн барилгын явц 44 хувьтай явагдаж байна. Монгол Улсын 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэл хотод 30 цэцэрлэг, наймдугаар сургууль, нэгдүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг насан туршийн боловсролын төв, дөрвөн спорт заал, нийт 44 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барих хөрөнгө батлагджээ.

Нийслэл хотод эрх шилжин ирсэн сургууль, цэцэрлэгийн 14 тендэр зарлагдсан, дөрвөн газрын нөхөн олговрын зардалгүй, найман газрын асуудал шийдвэрлэгдэж байгаа, хоёр сургуулийн зураг төслийн батлагдаж байгаа, нэг сургууль батлагдсан зураг төсөлгүй хөрөнгө оруулалтын ажлын явц явагдаж байна.

Монгол Улсын 2019 оны төсөвт батлагдаж, БСШУСЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар худалдан авах ажиллагааны эрх шилжсэн 13 сургууль, цэцэрлэгийн найман тендер зарлагдсан, нэг газрын асуудал шийдвэрлэгдэж байгаа, нэг цэцэрлэг худалдан авахаар батлагдсан, гурван цэцэрлэгийн зураг төсөл батлагдаж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц явагдаж байна гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 1 цаг 33 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 35 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 1 цаг 36 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 1 цаг 37 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 1 цаг 38 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 1 цаг 40 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 1 цаг 41 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 1 цаг 45 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 1 цаг 52 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 2 цаг 2 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 2 цаг 4 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 2 цаг 45 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 2 цаг 47 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 4 цаг 1 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 4 цаг 3 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 4 цаг 4 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 4 цаг 4 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 4 цаг 11 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 4 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 4 цаг 14 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top