x

Г.Сайнбилэгт: Монгол Улсад маань инженерүүд л илүү хэрэгтэй байна

"Шинэ Монгол" бүрэн дунд сургуулийн төгсөгч, "Шинэ Монгол технологийн дээд сургуулийн элсэгч Г.Сайнбилэгттэй ярилцлаа.

-Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтаас Математик, Физикийн хичээлээр хамгийн дээд оноо буюу 800, 800 оноо авсан цорын ганц сурагч болсонд баяр хүргэе. Хэр хугацаанд бэлдэв, Ямар нэгэн тусгай аргачлалаар бэлдсэн үү?

-Баярлалаа. Тусгай аргачлал, илүү цаг гаргаж бэлдсэн гэх юм байхгүй ээ. Сургуулийн багш нарынхаа зааж өгсөн аргачлалаар л бэлдэж оролцсон.

Өөрөө ч математик, физиктээ сонирхолтой болохоор нэг их түүртээгүй л дээ. Хамгийн гол нь “Шинэ Монгол технологийн дээд сургууль”-ийн физикийн багш О.Нямсүрэн багшдаа талархаж байгаагаа хэлэх хэрэгтэй. Намайг ЭЕШ-нд бэлдэж, сойсон гол хүн байгаа юм.

-Багш тань их туршлагатай сайн багш байж дээ?

-О.Нямсүрэн багш өөрөө бол “Шинэ Монгол технологийн дээд сургууль” (NMIT)-ийн физикийн багш гэж түрүүн хэлсэн. Үүнийхээ хажуугаар манай “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн сурагчдыг олимпиадад бэлддэг юм. Багшийнхаа удирдлага дор улс, нийслэл, дүүргээс нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль гээд чамлахааргүй амжилт гаргасан.

-Мэдээж хоёр гол хичээл дээр ийм өндөр оноо авахаар их дээд сургуулиуд булаацалдаад л авдаг байлгүй дээ. Чамд урилга хэр их ирэв?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Физикийн олимпиадаас мөнгөн медаль авахад МУИС, ШУТИС-аас тэтгэлэгтэй урилга ирүүлсэн байсан л даа. Гэвч би нэлээн бодож байгаад “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн”-гийнхээ харьяа “Шинэ Монгол технологийн дээд сургууль”-даа орохоор шийдсэн. Ер нь бол Шинэ Монгол сургууль маань хүүхдийг зорилготой, төлөвлөгөөтэй болгож, хамгийн гол нь түүнийгээ биелүүлье гэсэн урам зоригоор хөглөж өгдөг. Тийм учраас сургуульдаа үргэлжлүүлэн сурч, зорилгодоо хүрэхийг хүссэн.

-Ямар мэргэжлээр суралцахаар сонгосон бэ?

-Үйлдвэрлэлийн автоматжуулалтын ангийг сонгож элссэн. Цаашдаа Япон улсад энэ чиглэлээрээ гүнзгийрүүлж сурах сонирхолтой. Энэ тал дээр “Шинэ Монгол технологийн дээд сургууль” маань давуу тал болж өгнө гэдэг нь сонголтод маань нөлөөлсөн. Мөн электроник талдаа Монголдоо дээгүүрт тооцогддог Б.Бат-Отгон багш “Шинэ Монгол” технологийн дээд сургуульд багшилдаг нь сонголтоо хийх нэг том хөшүүрэг болсон.

-“Шинэ Монгол” бүрэн дунд сургуульд хэддүгээр ангиасаа элсч орсон бэ?

-Би Говь-Алтай аймгийн нэгдүгээр сургуулийн есдүгээр ангийг төгсөөд хотод шилжиж ирсэн. Говь-Алтай аймгийн харьяат Монгол Улсын гавьяат багш Р.Бавуудорж багш “Шинэ Монгол” сургуульд орохыг зөвлөсний дагуу аравдугаар ангиасаа элсэн суралцсан.

-Цаашдынх нь сурлага, зорилгод амжилт хүсье. Монгол Улсдаа ихийг хийж бүтээгээрэй.

-Баярлалаа. Гэрийнхэн маань намайг санхүү, эдийн засгийн чиглэлээр сурахыг зөвлөж байсан ч миний хувьд Монгол Улсад маань инженерүүд илүү хэрэгтэй гэж санагдсан. Чадвартай сайн инженер болсон байхад эх орондоо хэрэгтэй зүйл хийх боломж олдоно гэдэгт итгэлтэй байна.

А.Тэнгис

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АРХАНГАЙ: Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээ улсын дунджаас давжээ саяхан Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 1 цаг 33 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 36 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 1 цаг 37 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 1 цаг 38 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 1 цаг 39 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 1 цаг 41 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 1 цаг 42 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 1 цаг 45 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 1 цаг 52 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 2 цаг 2 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 2 цаг 4 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 2 цаг 45 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 2 цаг 47 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 4 цаг 1 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 4 цаг 3 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 4 цаг 5 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 4 цаг 5 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 4 цаг 12 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 4 цаг 14 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top