x

Хаан банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

ХААН Банкнаас сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн бэрхшээл тулгараад буй орлого багатай өрхийн ЕБС-ийн төгсөх 12-р ангийн сурагчдад их, дээд сургуульд элсэн суралцахад нь зориулж тэтгэлэг олгох хөтөлбөрийг 2007 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн.

Хувь хүн, нийгмийн ур чадвартай, цаашид сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн, сурлагын амжилтаар тэргүүлж буй 50-100 төгсөх ангийн сурагчийг Монгол орон даяар жил бүр нээлттэй сонгон шалгаруулж, тэтгэлэг олгодог нь их, дээд сургуульд элсэн суралцах мэргэжлийн гараагаа санхүүгийн хувьд санаа зоволтгүй эхлэх боломжийг олгож байна.

Тэтгэлгийн хамрах хүрээ:

ХААН Банк Сангаас ЕБС төгсч буй нийт 45 сурагчийг 21 аймаг, Замын-Үүд болон Зүүнхараа, Улаанбаатар хотын алслагдсан Багануур дүүргээс  шалгаруулан  2018-2019 оны хичээлийн жилдих, дээд сургуулийн 1-р курст суралцах сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгоно. 

Материал хүлээн авах:

Хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргаж буй сурагчдын материалыг 2018 оны 04-р сарын 23-ны өдрөөс 05-р сарын 11-ний өдрийн 18:00 цаг хүртэл  330 сум, 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон  УБ хотын Багануур дүүргийн ХААН  Банкны салбар, тооцооны төвүүдэд тус тус хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.khanbank.comхаягаар авна уу.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ 

  1. Анкет (ЭНД дарж татаж авна уу)  
  2. Цээж зураг (3х4 хэмжээтэй)
  3. Ахлах буюу 10-11-р ангийн эцсийн дүн, 12-р ангийн эхний хагас жилийн дүнгийн жагсаалт  (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна. Гараар бичсэн, дүн дутуу дүнгийн жагсаалтыг тооцохгүй)
  4. Анги удирдсан багш болон сургуулийн нийгмийн ажилтны тодорхойлолт тус бүр 1 ширхэг (маягтын дагуу, Анкетын хавсралт 2)
  5. Улс, аймаг, сумын олимпиад, уралдаан тэмцээнд оролцож гаргасан сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар (зөвхөн сүүлийн 3 жилд гаргасан амжилтын хуулбарыг хавсаргана. Нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)
  6. “Миний ирээдүйн зорилго”  сэдвийн хүрээнд компьютер эсвэл гараар Монгол хэл дээр цэвэр гаргацтай бичсэн 500-аас доошгүй үгтэй эссэ бичлэг. 
  7. Ам бүлийн тодорхойлолт (гэр бүлийн гишүүд, эрхэлсэн ажил зэрэг мэдээлэл бүхий харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байна)
  8. Өрхийн орлогын тодорхойлолт.
  9. Сургуулийн албан ёсны тодорхойлолт буюу албан бичиг. (Үүнд тухайн сурагчийн сурлага, нийгмийн идэвх, санаачлага, хувь хүний хандлага, ур чадвар, цаашид сурч хөгжих хүсэл эрмэлзэл, ар гэрийн амьдрал зэргийг дэлгэрэнгүй тодорхойлсон байна

KHANBANK.MN

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 7 цаг 6 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 7 цаг 8 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 7 цаг 10 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 7 цаг 11 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 7 цаг 12 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 7 цаг 14 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 7 цаг 15 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 7 цаг 18 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 7 цаг 25 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 7 цаг 35 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 7 цаг 37 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 8 цаг 18 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 8 цаг 20 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 9 цаг 34 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 9 цаг 36 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 9 цаг 37 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 9 цаг 38 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 9 цаг 45 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 9 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 9 цаг 47 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top