Дэлхийн номын өдөр болон дэлхийн Оюуны өмчийн өдрийг тохиолдуулан ШУА эрдэмтэд, судлаачдын бүтээлийг танилцуулах, худалдах цахим номын дэлгүүр нээлээ. ШУА-ийн Инноваци, мэдээллийн төвийнхний санаачлан бүтээсэн энэхүү цахим хуудас, цахим номын сангийн нээлт өнөөдөр боллоо.
Монголын эрдэмтэн судлаачдын онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүнийг олон нийтийнхүртээл болгох зорилгоор www.bookstore.ac.mn цахим номын худалдааны сайтыг бүтээжээ.
Энэхүү сайтаас шинжлэх ухааны бүтээл, номуудтай танилцахаас гадна захиалан худалдаж авах боломжтой ажээ.
ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл цахим номын сангийн нээлтэд хэлсэн үгэндээ орчин үеийн мэдээллийн технологид суурилсан цахим номын санг байгуулагдаж байгаа нь шинэлэг алхам болсныг онцолсон юм. Энэхүү цахим номын санд байршуулсан номууд эхний ээлжинд 20 хувийн хямдралтай зарагдах юм байна.
Монголын Шинжлэх Ухааны Академи