x

Салхилангаа үнэгүй ном уншицгаая

Зөвхөн номын сангийн үнэмлэхтэй эсвэл мөнгөтэй хүн ном уншдаг цаг аль хэдийнээ ард хоцорчээ. Учир нь өнгөрсөн амралтын өдөр Хан-Уул дүүргийн 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд үнэгүй ном унших боломжтой “УБ-Гудамжны номын сан”-г байгуулсан юм. Энэ номын сантай танилцахаар тус цэцэрлэгт хүрээлэнг зорилоо.

Том саглагар мөчиртэй, ногоон навчсаар бүрхсэн модны сүүдэр дор байрлуулсан “Мэдлэг бол хүч”, “Үнэгүй бяцхан номын сан” гэсэн үг бичиж олон янзын дүрс зурж чимэглэсэн, гурвалжин модон дээвэртэй, шар өнгөөр будсан  эвдэрхий хөргөгч нүдэнд туслаа. Хөргөгчийг онгойлгож үзвээс тасалгаа бүрт нь ном байв. “УБ-Гудамжны номын сан” нь хүмүүсийн уншиж дууссан номыг солилцуулах, гудамжны номын сангийн соёлыг Монголдоо нэвтрүүлж, цагаа зөв боловсон өнгөрүүлж сурах, номд дуртай болоход нь тодорхой хэмжээгээр туслах зорилготой сайн дурын төсөл юм. 

Номын санг санаачлагч Т.Тара “Франц улсад аялж байхдаа улаан бүхээгтэй гудамжны номын санг харж, Монголдоо хийх санаа төрсөн. Ингэснээр иргэд төдийгүй хүүхэд, залуучууд гадаа салхилж суухдаа  ном унших боломжтой. Тиймээс та баг, хороо, сууриндаа ийм загвараар гудамжны номын сан бүхий шар хайрцаг гэсэн брэндтэй болоорой. Хэн эхэлсэн нь биш хэн үргэлжлүүлсэн нь чухал шүү” гэсэн юм. 

Анхны гудамжны номын санд Монголын Эмнести Интернэшнл олон улсын хүний эрхийн байгууллагаас улирал тутам гаргадаг хүний эрхийн төлөв байдлын WIRE сэтгүүл болон бусад хүний эрхийн номнуудаа бэлэглэжээ. 

Мөн яруу найрагч Р.Эмүжингийн хүүхдэд зориулсан “Үзэсгэлэнт оюун ухаан” үлгэрийн ном, “Гэрэг” сэтгүүл, сонирхолтой, шинэлэг мэдээ мэдээлэлтэй “Нийслэл guide” сэтгүүл гэсэн олон ном байв. Биднийг номуудыг сонирхох зуур хэд хэдэн хүн ирж гудамжны номын санг сонирхож ам сайтай байлаа. Нэгэн эмэгтэй “Ёстой гоё юм байна. Хүүхдээ саатуулангаа ном уншихад тохиромжтой юм” гэсэн бол 10 орчим насны хүү нь “Хотын хаа сайгүй байвал гоё доо. Хөргөгчөөр хийсэн юм байна” гэж гайхсан шинжтэй хэллээ.

Хүүхдээ салхилуулж яваа залуухан хос уг номын сангаас нэг сэтгүүл аваад цааш явж сандал дээр сууж уншицгаав. Ойролцоох сандлаас гадна энэ модны сүүдэрт суунгаа ном уншиж болохгүй гэж үү. Гудамжны номын сангаар дамжуулж иргэд төрөл бүрийн номыг хандивлаж болохоос гадна хэрэгтэй номоо солилцож унших, хотын соёлд суралцах ач холбогдолтой. Тиймээс номыг номын сангийнх нь дэргэд уншаад буцааж хийх эсвэл түр зээлж, өөр номоор сольж авах зэргээр ашиглах, арилжааны зорилгоор авахгүй байх, хайрцаг эвдэрч гэмтсэн бол засаж сэлбэж байх гэсэн дүрмүүдийг баримталж байхыг санууллаа.

Цаашид Улаанбаатарын аль ч дүүрэг, хороонд амьдардаг хүн санаачилгаараа “УБ-Гудамжны номын сан”-г байгуулах боломжтой. Өчигдөрхөн Архангай аймгийн Цэнхэр суманд аль хэдийнээ ийм номын сан хоёрыг байгуулсан сайхан мэдээг санаачлагч Т.Тара дуулгалаа.

Анхны номын санг эвдэрхий хөргөгчөөр хийсэн бол дараагийнхыг нь хэрэглэдэггүй шүүгээ, хайрцаг болон юугаар ч хийж гудамжинд гэлтгүй өөрийн байрны гадаа ч байршуулах боломжтой. Хөршүүдээрээ нэгдээд байрныхаа гадаа ийм номын сантай болчихвол хоорондоо номоо солилцож уншингаа хөршийн холбоогоо сайжруулж болох юм. Цаг үе өөрчлөгдөж хөгжил дэвшлээс хоцроогүй ч үзэл, бодол, хандлага, үйл хэргээрээ бид өөрчлөгдөх цаг болжээ.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 4 цаг 2 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 5 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 4 цаг 6 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 4 цаг 7 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 4 цаг 8 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 4 цаг 10 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 4 цаг 11 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 4 цаг 14 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 4 цаг 21 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 4 цаг 31 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 4 цаг 33 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 5 цаг 14 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 5 цаг 16 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 6 цаг 30 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 6 цаг 32 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 6 цаг 34 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 6 цаг 34 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 6 цаг 41 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 6 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 6 цаг 44 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top