x

“Монгол-Туркийн харилцаа: Хагас зууны түүх ба хөгжлийн чиг хандлага” хурал боллоо

“Хагас зууны түүх ба хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Бүгд Найрамдах Турк Улс болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулж байгаа юм. Тус хуралд УИХ дахь Монгол-Туркийн Парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНТУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ахмет Язел, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар оролцож мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

“Монгол-Туркийн харилцаа: хагас зууны түүх ба хөгжлийн чиг хандлага” сэдвийн дор зохион байгуулагдаж буй тус эрдэм шинжилгээний хурлаар “Гуравдагч хөршийн бодлого ба Монгол Туркийн харилцааны хөгжил”, “Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Монгол, Турк улсын түншлэл, хамтын ажиллагаа”, “Туркийн өнөөгийн гадаад бодлогын тэлэлт: ололт, туршлага”, “Монгол-Туркийн харилцааны үндэс, Олон улсын гадаад нөлөө-хүчин зүйл”, “Монгол-Туркийн эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”, “Монгол, Туркийн худалдаа аж үйлдвэрлэлийн танхимийн үйл ажиллагаа, төлөвлөгөө”, “Шинэ Торгоны зам ба Турк улс-Төв Азийн бүс нутаг дахь хүчний тэнцвэр”, “Турк дахь Ил хаант улсын түүхтэй холбоотой дурсгалт газар, түүхийн дурсгалууд”, “Монгол дахь Турк судлалын өнөөгийн байдал, хандлага” гэсэн илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлж байна. Мөн энэ үеэр Турк улсын Анкара, Истанбул зэрэг том хотуудын их сургуулийн багш, судалгааны байгууллагуудын судлаачид илтгэл тавин оролцож байгаа юм.

Монгол-Туркийн харилцааг улс төр, эдийн засаг, түүх, соёл зэрэг бүхий л талаас нь хамран ярилцаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсоноос хойш 50 жилийн түүхэн замнал, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, хоёр талын харилцааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлөв, боломжийн талаар түлхүү анхааран хэлэлцэж байгаад энэхүү хурлын ач холбогдол оршиж байна.

“Хагас зууны түүх ба хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт зочид, эрдэмтэн судлаачид аа,

Эрхэмсэг  хатагтай, ноёдоо,

Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая.

Олон зууны турш угсаа гарвал, нутаг орон, түүх соёлын хувьд  нарийн нийлмэл харилцаа холбоотойгоор оршин хөгжиж ирсэн монгол, туркын ард түмний харилцаа цаг үеийн шалгуурыг даван гарч, үр дүнд нь тусгаар тогтносон БНМАУ, Бүгд Найрамдах Турк улсын хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд уг түүхэн үйл явдлын  50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн баярыг тохиолдуулан монгол, туркын хөдөлмөрч бүтээлч ард түмэнд, түүний дотор шинжлэх ухааны салбарын нийт ажилтан ажилтнууд, энэ танхимд хуран цугласан хүндэт зочид төлөөлөгчид Та бүхэнд  Монгол Улсын ШУА, нийт эрдэмтэн судлаачдынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Хагас зууныг давсан түүхэн харилцааг өнөөгийн өндөрлөгөөс эргэн харахад хоёр орны ард түмний хооронд ахан дүүсийн найрсаг, дотно харилцаа, хөгжлийн төлөөх хамтын үзэл санаа, үр бүтээлтэй  хамтын ажиллагаа  олон салбар чиглэлээр өргөжин хөгжиж иржээ.  Хоёр ард түмний түүхийн давтагдашгүй өв санг судлан тодруулж, хамгаалан дэлгэрүүлэх, түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх,  худалдаа,  бизнесийн салбарт харилцан ашигтай ажиллах, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  салбарыг дэмжин өргөжүүлэх гээд олон талаар бидний найрамдалт  хамтын ажиллагаа, түншлэлд бодит ахиц дэвшил гарсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Ганц, хоёрхон жишээ дурдахад, 1999-2004 онуудад хоёр орны эрдэмтэд хамтран Туркын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлагийн (TICA) санхүүжилтээр ²Монгол нутаг дахь түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг судлах, сэргээн засварлах, хамгаалах² төслийг  хэрэгжүүлсэн билээ. Энэ төслийн хүрээнд  Архангай аймгийн Хөшөө Цайдамын хөндий дэх  Зүүн Түрэг улсын Билгэ хааны тахилын онгоныг археологийн хувьд бүрэн малтан судалж, 4800 орчим алт, мөнгө, үнэт чулуугаар хийсэн олдвор хэрэглэгдэхүүнийг илрүүлэн олж, сэргээн засварлан үзмэр болгоод малтлага судалгааны тайланг  монгол, түрк, англи хэлээр 4 ботиор хэвлүүлсэн нь Хөшөө Цайдамын цогцолбор дурсгалын судалгаанд шинэ хуудас нээсэн юм.

2005 онд Өвөрхангай аймгийн Хар хорин сумаас Хөшөө Цайдам дахь Билгэ хааны музей хүртэл  “Билгэ хааны зам”  нэртэй 45 км  хатуу хучилттай авто замыг  БНТУ-ын бүрэн хөрөнгө оруулалтаар тавьсан байна. Мөн Төв аймгийн Эрдэнэ сум, Налайх орчимд орших Зүүн Түрэг улсын мэргэн сайд Тоньюкукын тахилын онгон, гэрэлт хөшөөг бэхжүүлэн хамгаалж, дурсгалыг хадгалах түр байрыг барьж байгуулан, 2012 онд 11км хатуу хучилттай авто замыг барьж “Мэргэн сайд Тоньюкукын зам” хэмээн нэрлэсэн байдаг.

Ийнхүү сүүлийн жилүүдэд улам бүр  өргөжин тэлж, шинэ боломж бололцоо  нээгдсээр байгаа  манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэд хоорондын хамтын ажиллагаанд  ч тодорхой ахиц гарч, шинэ  эхлэлүүд  тавигдаж байгаа  нь нэн сайшаалтай хэрэг юм. Жишээлбэл, 2004 оноос Монгол улсын ШУА Туркын Шинжлэх ухааны академи \ТУБА\, Туркын Шинжлэх ухаан технологийн судалгааны консултай \ТУБИТАК\ хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулан үр дүнтэй хамтран ажиллаж байгаа билээ. Хэлэлцээрийн дагуу геологи, газар хөдлөл, сансар судлал, хэл шинжлэл, түүх археологийн чиглэлээр манай хоёр орны эрдэмтэн судлаачид   судалгаа шинжилгээ ажил хийж хамтын ажиллагааны  цар хүрээ улам бүр өргөжин тэлж, шинэ шинэ эрэлт хэрэгцээ бий болж байгаа нь  ирээдүйгээ илүү өөдрөгөөр төсөөлөх итгэл найдварыг бидэнд төрүүлж байна.  Манай академич Л. Болд ТШУА-ийн 2018 оны Нийгмийн салбарын шагналыг БНТУ-ын Ерөнхийлөгч Т. Эрдаоны гараас хүртсэн явдал бол бидний хамтын ажиллагааны хүрсэн түвшинг маш тодорхой илтгэх нэг жишээ гэж би үнэлдэг юм.

Монгол Улсын Шинжлэх ухааны академи, их сургуулиуд бусад эрдэм шинжилгээний байгууллага,  Олон улсын Монгол Судлалын Холбоотой   хамтран Монгол дахь Турк  судлал, Турк улс дахь Монгол судлалын төвүүдийн үйл ажиллагааг цаашид ч тууштай дэмжин  ажиллах болно. 

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан энэ хурлын үеэр орчин үеийн олон улсын болон хоёр талын харилцааны тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулж, боломжит түвшиндээ хүртэл  идэвхжижчадаагүй байгаа хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус дэмжлэг болохуйц судалгаа, шинжилгээний ажлын чиглэлийг тодорхойлсон,  шинжлэх ухааны салбарын  хамтын ажиллагаанд шинэ санаа түлхэц өгсөн  ажил хэрэгч бүтээлч хэлэлцүүлэг өрнөнө гэдэгт итгэл дүүрэн байна.

Хурлын үеэр яригдсан шинэ санаа дүгнэлт,  дэвшүүлсэн зөвлөмж  зөвлөлгөөг  ШУА, түүний харьяа байгууллагууд  бодлого, төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно.

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг санаачилж, хамтран ажиллаж,  дэмжин тусалж зохион байгуулсан бүх байгууллага, хүмүүст талархал  илэрхийлж, хурлын  үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсан баярлалаа" гэлээ. 

Тус эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Шинжлэх Ухааны академийн Олон Улсын харилцааны хүрээлэнгээс Монгол Улсын их хурал дахь Монгол-Туркийн Парламентын бүлэг, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Анкара дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яам, Туркэд төгсөгчдийн Хамтын Ажиллагааны нийгэмлэг “АТА”-тай хамтран зохион байгуулж байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 10 цаг 34 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 10 цаг 44 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 11 цаг 47 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 12 цаг 4 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 12 цаг 4 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 12 цаг 12 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 12 цаг 24 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 12 цаг 38 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 12 цаг 41 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 12 цаг 54 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 12 цаг 58 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 13 цаг 11 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 13 цаг 47 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 16 цаг 1 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 16 цаг 5 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 17 цаг 12 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 18 цаг 9 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 18 цаг 43 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 19 цаг 36 мин ОРОС дахь АЛЛАГА 20 цаг 33 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” ОРОС дахь АЛЛАГА Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top