x

Ё.Баатарбилэг: Шаардлага хангахгүй их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийн цуцалсан

Их, дээд сургуулиудад хяналт, шалгалт хийснээс зургаан сургуулийн магадлан итгэмжлэлийг хүчингүй болгож, зарим сургуульд сургалтын чанар, орчин нөхцөлөө сайжруулах үүрэг даалгавар өгсөн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ. 

Нийт 160 гаруй мянган оюутан суралцдаг 90 гаруй их дээд сургуульд аттестатчлал явуулжээ. Үүний 17 нь төрийн өмчийнх бол 70 гаруй нь хувийн хэвшлийн сургууль аж. Ингээд зургаан сургуулийн магадлан итгэмжлэлийг цуцалж, хэд хэдэн сургуулийн хөтөлбөрийг хаажээ. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Чанаргүй сургалт явуулдаг, өөрийн хичээлийн байр, багшгүй гэх мэт дээд боловсролын үйл ажиллагаа явуулах боломжгүй сургуулиудад арга хэмжээ авч байна. Одоо их дээд сургуулиудыг элсэлт, төгсөлт гээд хамгийн их ачаалалтай байдаг үе. Сургуулиуд зах зээлийн зарчмаар өрсөлдөөнд орж байгаа үе учраас бид нэр зааж цохож, олон нийтэд мэдээлээгүй. Ер нь сургалтын зөвшөөрлийг нь цуцалсан сургуулиудын талаар холбогдох байгууллагад нь мэдэгдсэн. Эдгээр сургуулиуд элсэлт авахгүй.

Энэ онд 18 мянга орчим хүүхэд 12 дугаар анги төгсөж байна. Жилд дунджаар 35-40 мянган хүүхэд дунд сургуулиа төгсдөг. Ингэснээр их, дээд сургуулиудад томоохон сорилт болно. Цөөхөн төгсөгчдийн дунд маш өрсөлдөөнтэй сонгон шалгаруулалтууд явагдана. Цаашид их, дээд сургуулиуд цомхон, чиглэл чиглэлээрээ маш сайн сургалтын үйл ажиллагаа явуулдаг болох ёстой гэж үзэж байна. Ялангуяа төрийн өмчийн сургуулиуд чиглэл чиглэлээ бариад сургалтын үйл ажиллагаа явуулах ёстой. Ер нь бол зах зээлийн зарчмаа дагаад гэх юм уу оюутнуудын хамгийн их сонирхож байгаа, хамгийн эрэлттэй байгаа мэргэжлээр бараг бүх сургуулиуд элсэлт авдаг болсон. ХААИС гэхэд эдийн засгийн чиглэлийн сургуультай болчихсон. Ялангуяа төрийн өмчийн их сургуулиуд төрөлжих нь чухал. Их, дээд сургуулиудын бүтэц, тогтолцоонд анхаарах шаардлагатай байна. Мөн сургалтын агуулга хөтөлбөрийг нь аттестатчилж, төрөөс онцгой анхаарахгүй бол сургууль бүр өөр өөрийнхөөрөө хөтөлбөр гаргаж, чанаргүй боловсон хүчнүүд бэлтгэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 4 цаг 7 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 10 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 4 цаг 11 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 4 цаг 12 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 4 цаг 13 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 4 цаг 15 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 4 цаг 16 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 4 цаг 19 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 4 цаг 26 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 4 цаг 36 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 4 цаг 38 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 5 цаг 19 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 5 цаг 21 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 6 цаг 35 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 6 цаг 37 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 6 цаг 38 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 6 цаг 39 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 6 цаг 46 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 6 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 6 цаг 49 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top