x

"Мөсөн өргөө" цогцолборын ажил саадгүй үргэлжилж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Хотын захирагч С.Амарсайхан нар Монгол-Кувейтын судалгааны төвд ажилласныхаа дараа “Азийн хүүхдүүд-2020”, Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадмын тосгоны бүтээн байгуулалтын явцтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэхээр ярилцжээ.

Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд спортын наадмын тосгоны бүтээн байгуулалт хуваарийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд битүү дээвэртэй ордон, усан бассейн, хөлбөмбөгийн талбай барих ажлууд хийгдэж байгаа юм.

Тухайлбал, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижирийн танилцуулснаар 115м х 85м хэмжээтэй ногоон зүлгэн талбайн ажил хуваарийн дагуу үргэлжилж, тоног төхөөрөмж угсрах шатандаа оржээ. Мөн талбайн услалтын систем гэхэд газар тариалангийн услалтын систем шиг хоёр талаасаа талбайн гол хүртэл цацдаг зэрэг сүүлийн үеийн технологи ашиглаж байгаа гэв. Мөн ус зайлуулах системийг Голландаас оруулж ирэхээр төлөвлөсөн бөгөөд хөлбөмбөгийн талбай барих хэрэгцээт бүх материал, тоног төхөөрөмж ирэх сард багтан Монгол Улсад ирэх юм байна.

Мөн 50м бассейн бүхий олон улсын стандартын усан спортын цогцолборын суурийн ажил саадгүй үргэлжилж байгаа тул энэ жилдээ багтаан битүүлж, дулаанаа татахаар төлөвлөсөн байна. Ингэснээр өвлийн улиралд дотоод заслын ажлыг амжуулж, төлөвлөгөөний дагуу ирэх оны долдугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ.

Бассейн барихад болон хөлбөмбөгийн талбайн зарим шаардлагатай тоног, төхөөрөөмж буюу Монгол Улсад үйлдвэрлэдэггүй бараа, материалыг гаалийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх асуудал тулгамдаж байгаа юм байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсад үйлдвэрлэдэггүй бараа, материалд гаалийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэсэн бөгөөд энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцахаар болсон юм.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх Яармагийн дэнжийг хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх, бие бялдарын өв тэгш хөгжилтэй болоход түлхэц болох, тэдний ирээдүйд хөрөнгө оруулсан спортын томоохон цогцолбор болно хэмээн төсөөлж байгаа гээд Хотын захирагч С.Амарсайхантай Яармагийн дэнж орчмыг хэрхэн төлөвлөж байгаа асуудлаар ярилцлаа.

Хотын захирагч С.Амарсайханы хэлснээр Яармагийн 4400 га газарт дахин төлөвлөлт хийсэн ч 1632 га нь БОАЖ-ын яаманд харьяалагддаг тул Зайсан орчим шиг төлөвлөлтгүй болох вий гэдгээс болгоомжилж байгаа аж. Тиймээс аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, төлөвлөлтгүй газрын асуудлыг нэг мөр шийдэх ажлыг ирэх долоо хоногоос зохион байгуулахаар болжээ.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Дархан цаазат газар аялал жуулчлалын цогцолбор барина гэж газар аваад орон сууцны хороолол барьж, хууль зөрчиж байгаад онцгойлон анхаарал хандуулахыг дагалдан яваа сайд нарт анхааруулж, спортын наадмын тосгоны бүтээн байгуулалтын ажлуудтай үргэлжүүлэн танилцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 11 цаг 57 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 12 цаг 1 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 12 цаг 2 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 12 цаг 30 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 12 цаг 32 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 12 цаг 36 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 12 цаг 40 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 12 цаг 48 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 12 цаг 51 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 13 цаг 3 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 13 цаг 15 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 13 цаг 19 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 13 цаг 20 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 14 цаг 57 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 14 цаг 58 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 15 цаг 10 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 15 цаг 11 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 15 цаг 15 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 15 цаг 16 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 15 цаг 21 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top