x

"Мөсөн өргөө" өвлийн спортын ордны барилга угсралтын ажил эхэлжээ

Монгол Улс 2020 онд “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII их наадмыг, 2023 онд Зүүн Азийн залуучуудын II наадмыг тус тус зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ хүрээнд өрнөж буй хамгийн том бүтээн байгуулалт нь Хан-Уул дүүргийн VIII хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд байрлах наадмын тосгоны бүтээн байгуулалт юм.

Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Х.Баттулга битүү дээвэртэй ордны /Мөсөн өргөө/ шав тавьж, усан бассейн, хөлбөмбөгийн талбай зэрэг бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгааг сонордуулсан. Харин өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг газар дээр нь очиж танилцахад наадмын тосгоны бүтээн байгуулалтын ажил хуваарийн дагуу үргэлжилж байна гэж барилга угсралт хариуцсан компанийн удирдлагууд танилцууллаа.

Тухайлбал, наадмын тосгонд байх олон улсын хөлбөмбөгийн холбооны 115 м х 85 м хэмжээтэй ногоон зүлгэн талбай баригдах бүх төрлийн бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Өнгөрсөн сараас газар шорооны ажлыг эхлүүлж, дөрвөн үе дайрга, хайрга, элсээр 28.5 см дүүргэлт хийж тэгшлэх, ус зайлуулах шугам татах, талбайг тойруулан явган хүний зам хийх ажлууд үргэлжилж байна. Ажил энэ эрчээрээ үргэлжилж ирэх долоодугаар сар гэхэд гадаадын компаниуд ирж ногоон зүлэг тавих ажлыг хийж дуусгахаар төлөвлөжээ.

Мөн битүү дээвэртэй ордны газар шорооны ажил дуусаж, суурь цутгах буюу барилга угсралтын ажил үргэлжилж байна. Энэ ажлыг гүйцэтгэж буй “Улаанбаатар барилга” компанийн ажилчид өөрсдийн хариуцаж буй ажлыг цаг хугацаанд нь хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд барилга 16 сарын дотор ашиглалтад орох товтой юм.

Мөн энэ цогцолборт 50м бассейн бүхий олон улсын стандартын усан спортын цогцолбор баригдах бөгөөд суурийн ажил дуусах шатандаа оржээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 2 цаг 23 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 2 цаг 31 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 2 цаг 40 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 7 цаг 50 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 8 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 8 цаг 6 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 8 цаг 11 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 8 цаг 19 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 8 цаг 28 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 8 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 20 цаг 41 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top